УИХ-ын гишүүдийг тойрогт нь ажиллуулах захирамж гаргав

Хуучирсан мэдээ: 2023.05.07-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүдийг тойрогт нь ажиллуулах захирамж гаргав

УИХ-ын гишүүдийг тойрогт нь ажиллуулах захирамж гаргав

УИХ-аар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлахдаа заавал гурван хэлэлцүүлэг явуулах бөгөөд нэг болон хоёр дахь хэлэлцүүлгээр төслийг эцэслэн батлахыг хориглодог. Хэлэлцүүлэг хоорондын хугацаа хэлэлцэж буй асуудлын шинж байдал, цар хэмжээнээс хамааран 7-гоос доошгүй ажлын өдөр байх ба энэ хугацаанд УИХ-ын гишүүд тойрогтоо шууд болон өөрийн бие төлөөлөгчөөр дамжуулан уг үйл ажиллагааны үр дүнг мэдээлж, иргэдийн санаа бодлыг судалж, харгалзан үзэх ажлыг заавал хийнэ.

Хуулийн энэхүү зохицуулалтын дагуу УИХ-ын  дарга Г.Занданшатар өнгөрсөн баасан гаригт (2023.05.05) захирамж гаргаж, гишүүдийг тойрогт нь ажиллуулахаар томиллоо.

УИХ-ын гишүүд тойрог, тойрогтоо ажиллаж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл, түүний хэлэлцэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэсэн талаар иргэд, сонгогчдод мэдээлж, танилцуулахын зэрэгцээ тэдний идэвх, оролцоог энэхүү чухал асуудалд хандуулах юм. Мөн иргэдийн үзэл бодол, байр суурийг судалж, тэдний саналыг нэгтгэн, тайлан мэдээгээ энэ сарын 17-ны дотор УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлэх аж. Улмаар тус байнгын хороо саналыг нэгтгэн Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэгт 18-ны дотор хүргүүлэх юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж