ОХУ-ын арми Бахмут руу фосфорын бөмбөгөөр довтолсон байж болзошгүй байна. Нисгэгчгүй онгоцноос бичсэн дүрс бичлэгээс харахад Бахмут хот шатаж, цагаан фосфор дээрээс нь асгарч буй мэт харагджээ. Цагаан фосфорын зэвсгийг энгийн иргэн амьдарч буй бүс нутагт ашиглахыг дайны гэмт хэрэг гэж үздэг. Энэ нь унтраахад маш хэцүү, хурдан тархдаг галыг бий болгодог аж.
Дайны эхэн үед Мариуполийг бүслэх үедээ ОХУ-ын арми цагаан фосфор ашигласан гэдэг. Гэхдээ Москва үүнийг хэзээ ч хүлээн зөвшөөрөөгүй юм. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков өнгөрсөн жил хэлэхдээ "Орос олон улсын конвенцийг хэзээ ч зөрчөөгүй" гэж байв. Тодруулбал, Орос улс зарим энгийн зэвсгийн тухай конвенцид гарын үсэг зурсан байдаг. Гэхдээ цагаан фосфорыг утаан хөшиг бий болгох зорилгоор ашиглах нь гэрээнд хамаарахгүй гэжээ.
Цагаан фосфорыг сүүлийн 15 жилийн хугацаанд хүн төрөлхтөн хэд хэдэн удаа ашигласан гэж "Human rights watch" байгууллага мэдэгдэв. Тэр дундаа АНУ-ын хүчин Ирак, Сири дэх "Исламын улс"-ын дайчдын эсрэг хэрэглэсэн гэжээ.
Дашрамд дурдахад, "Вагнер" бүлэг тавдугаар сарын 10-нд Бахмутаас цэргээ татаж магадгүй байна. Чеченийн удирдагч Рамзан Кадыров Бахмут дахь "Вагнер"-ын үйл ажиллагааг үргэлжлүүлж, тэдний цэргийг өөрсдийнхөөрөө солихыг зөвшөөрсөн гэж Пригожин мэдэгджээ. Украины сөрөг довтолгоо тавдугаар сарын 15-нд болж магадгүй гэж Пригожин үзэж байна.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ