Кремлийг дэмжигч зохиолч машинтай дэлбэрчээ

Хуучирсан мэдээ: 2023.05.07-нд нийтлэгдсэн

Кремлийг дэмжигч зохиолч машинтай дэлбэрчээ

Кремлийг дэмжигч зохиолч машинтай дэлбэрчээ

Кремлийг дэмжигч, нэрт зохиолч Захар Прилепин өчигдөр /2023.05.06/ Нижний Новгород мужид машинтайгаа дэлбэрсэн байна. Дэлбэрэлтийн улмаас түүний жолооч нас барж, Захар Прилепин өөрөө шархаджээ. Нижний Новгород муж нь Москвагаас зүүн зүгт 400 км зайд оршдог. 

Захар Прилепин нь Украин дахь цэргийн тусгай ажиллагааг тууштай дэмжигч юм. ОХУ 2014 онд Крымийг өөртөө нэгтгэснээс хойш Прилепин нь Путиныг дэмжигч болжээ. Улмаар 2020 онд Үнэний төлөө гэх улс төрийн намыг байгуулсан бөгөөд энэ нь жилийн дараа парламентад суудалтай Шударга Орос намтай нэгдсэн байна. Прилепин 2021 оны сонгуулиар ОХУ-ын парламентын доод танхим болох Төрийн думд суудал авсан ч татгалзсан юм. Европын холбоо өнгөрсөн онд түүнд хориг арга хэмжээ авсан. 

Нижний Новгород мужийн захирагч Глеб Никитиний мэдээлснээр, Прилепиний яс хугарсан байна. Прилепин өчигдөр Донецк, Луганск мужаас Москва руу буцах замдаа Нижний Новогород мужид хооллохоор саатсан гэж нэрээ нууцалсан эх сурвалж мэдээлжээ. 

ОХУ энэ үйл явдалд Украиныг буруутгаж байна. Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова энэ хэргийн хариуцлагыг АНУ болон НАТО хүлээх ёстой гэв. Харин Украины ерөнхийлөгчийн зөвлөх Михайло Подоляк "Оросын хэлмэгдүүлэлтийн машин хурдаа авч эхэллээ" гэжээ. 

Эх сурвалж: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
6
ХахаХаха
5
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж