Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын хаан III Чарльзыг хаан ширээнд залах ёслол өчигдөр /2023.05.06/ болсон. Сүр дуулиантай ёслолын ажиллагаанд дэлхийн олон улсын удирдагчид, эрхэм дээдсүүд болон Их Британийн хааны гэр бүлийнхэн оролцжээ.
Гэвч хаан III Чарльзыг эсэргүүцэгсэд ч бас байсан бөгөөд тэд олон зуугаараа цагдаа нартай сөргөөцөлджээ. Жагсагчдыг Трафалгар талбайд нэвтрэхийг хориглосон байна. Зарим жагсагчийг баривчилсан явдалд "Human Rights Watch" байгууллага дургүйцлээ илэрхийлжээ.
"Хаан ширээнд залах ёслолыг тайван замаар эсэргүүцсэн хүмүүсийг баривчилсан гэдэг нь үнэхээр анхаарал татаж байна. Ийм зүйлийг Лондонд биш Москвад л уг нь хармаар юм" гэж тус байгууллагын Их Британи дахь төлөөлөгч Ясмин Ахмед хэлжээ.
"Тайван замаар жагсахыг зөвшөөрнө гэсэн амлалтаа цагдаа нар зөрчлөө. Тэд уриа лоозонг хураан авч, жагсагчдын зургийг авсан. Хааны нүдэнд харагдуулахгүйн тулд бидний өмнө том хаалт босгосон. Энэ бол цагдаагийн эрх мэдлийг хэтрүүлэн ашиглаж, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халдсан явдал. Цагдаад итгэж болохгүй гэдгийг энэ үйл явдал дахин нотоллоо" гэж хүний эрхийн идэвхтэн Петер Татчелл хэллээ.
Хаан ширээнд залах ёслолтой холбоотойгоор Бямба гаригт цагдаагийн 11500 офицер ажилласан байна.
Жагсагчид "Миний хаан биш", "Иргэд эд зүйл биш", "Түүнийг хэн сонгосон юм?", "Хаант засаглалыг халъя", "Шимэгч хаан" гэх мэт уриа лоозон барьжээ. Зарим жагсагч "Миний хаан биш" гэсэн бичигтэй шар өнгийн цамц өмссөн байжээ. Тэднийг баривчилж буй бичлэг цахим сүлжээнд нийтлэгдсэн байна.




















Эх сурвалж: YAHOO NEWS
Зочин 2023-05-07 216.38.195.74
XET ? 600
Зочин 2023-05-07 103.229.123.66
Citizens – not subjects гэдгийг "иргэд эд зүйлс биш" гэж буруу орчуулжээ. "иргэд – хамжлагат ард биш" гэх учиртай. Subjects to the King гэдэг юм.
Зочин 2023-05-07 172.58.229.114
Ард түмний татварын мөнгийг сордог дэлхийн бүх хувалзнууд,хулгайч улс төрч,бизнесийн луйварчидыг зайлуул
Зочин 2023-05-07 66.181.188.209
За одооч гэсэн орос хятад хоёрт хаанаас илүү эрх мэдэлтэй харгис нөхдүүд байж л байна
Зочин 2023-05-07 122.201.22.247
хэн хэн зайлуулах юм амьдралтайгаа ойрхон бай
Иргэн 2023-05-07 66.181.182.30
Хаант засаглалыг халах нь зөв. Манай улсад гэхэд ерөнхийлөгч хэрэггүй.
Зочин 2023-05-07 106.146.6.15
yronhiilogch heregtei harin 76 hereggu yronhiilogchiin zasaglaltai uls boloh hrgtei
Зочин 2023-05-07 202.21.108.49
21 р зуунд феодалын үеийн төлөөлөгч хаан ширээнд татвар төлөгчдийн хөрөнгөөр хаан болон түүний гэр бүлийг тэжээж байна гдг эмгэнэл.
Зочин 2023-05-07 98.37.80.18
Haan ooroo hund gar l daa Huuchin avgaigaa nuhtsan l gedeg ym Zavhairah geed
Зочин 2023-05-07 216.38.195.74
–
U 2023-05-07 216.38.195.74
JEEP ?
Udurjinguu boovtoi xool ynd xaijs 2023-05-07 216.38.195.74
GADNI ; 1? oc.
Зочин 2023-05-07 66.181.161.66
путлёрын фашист оросын өдөөсөн дайныг энэ жагсаалтай зүйрлэж байдаг чи мөн ч их төөрөлдсөн хөөрцөглөсөн улаан дарцаг юм аа.
Cak 2023-05-07 122.201.22.242
чамайг нэг үзмээр санагдаад байна
Хотын уугуул иргэн 2023-05-07 192.82.84.103
Хүний эрх гээч юм ерөөсөө хаана ч байдаггүй. Ямар "ардчилсан" гэх улсын төр нь хүчирхийлэгч гэдгийг Англи дахин дахин нотлоод байна. Харин манай хүний эрхийн төлөө гэх манай ОРКуууд энэ хоосон лозонг шүүрч аваад их ч дөвчигнөж байгаа даа. Тийм л их хүний эрхийн төлөө тэмцэгчид юм бол та нар тэр Английн ЭСЯ-ны өмнө очиж эсэргүйцлээ илэрхийлээч.. Айгаад чадахгуй ш тээ, муу пяздукнууд
Зочин 2023-05-07 103.87.255.28
zuv shuu