Хаан III Чарльзыг эсэргүүцэгсэд жагсчээ

Хуучирсан мэдээ: 2023.05.07-нд нийтлэгдсэн

Хаан III Чарльзыг эсэргүүцэгсэд жагсчээ

Хаан III Чарльзыг эсэргүүцэгсэд жагсчээ

Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын хаан III Чарльзыг хаан ширээнд залах ёслол өчигдөр /2023.05.06/ болсон. Сүр дуулиантай ёслолын ажиллагаанд дэлхийн олон улсын удирдагчид, эрхэм дээдсүүд болон Их Британийн хааны гэр бүлийнхэн оролцжээ.

Гэвч хаан III Чарльзыг эсэргүүцэгсэд ч бас байсан бөгөөд тэд олон зуугаараа цагдаа нартай сөргөөцөлджээ. Жагсагчдыг Трафалгар талбайд нэвтрэхийг хориглосон байна. Зарим жагсагчийг баривчилсан явдалд "Human Rights Watch" байгууллага дургүйцлээ илэрхийлжээ.

"Хаан ширээнд залах ёслолыг тайван замаар эсэргүүцсэн хүмүүсийг баривчилсан гэдэг нь үнэхээр анхаарал татаж байна. Ийм зүйлийг Лондонд биш Москвад л уг нь хармаар юм" гэж тус байгууллагын Их Британи дахь төлөөлөгч Ясмин Ахмед хэлжээ.

"Тайван замаар жагсахыг зөвшөөрнө гэсэн амлалтаа цагдаа нар зөрчлөө. Тэд уриа лоозонг хураан авч, жагсагчдын зургийг авсан. Хааны нүдэнд харагдуулахгүйн тулд бидний өмнө том хаалт босгосон. Энэ бол цагдаагийн эрх мэдлийг хэтрүүлэн ашиглаж, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халдсан явдал. Цагдаад итгэж болохгүй гэдгийг энэ үйл явдал дахин нотоллоо" гэж хүний эрхийн идэвхтэн Петер Татчелл хэллээ.

Хаан ширээнд залах ёслолтой холбоотойгоор Бямба гаригт цагдаагийн 11500 офицер ажилласан байна.

Жагсагчид "Миний хаан биш", "Иргэд эд зүйл биш", "Түүнийг хэн сонгосон юм?", "Хаант засаглалыг халъя", "Шимэгч хаан" гэх мэт уриа лоозон барьжээ. Зарим жагсагч "Миний хаан биш" гэсэн бичигтэй шар өнгийн цамц өмссөн байжээ. Тэднийг баривчилж буй бичлэг цахим сүлжээнд нийтлэгдсэн байна.

Эх сурвалж: YAHOO NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж