Сувилагч нарыг үений эмгэгийн үзлэг, оношлогоонд хамруулжээ

Хуучирсан мэдээ: 2023.05.06-нд нийтлэгдсэн

Сувилагч нарыг үений эмгэгийн үзлэг, оношлогоонд хамруулжээ

Сувилагч нарыг үений эмгэгийн үзлэг, оношлогоонд хамруулжээ

“Олон улсын сувилагчдын өдөр”-ийг тохиолдуулан эрүүл мэндийн салбарын нийт сувилагч нарт зориулж Гэмтэл согог судлалын үндэсний төвтэй хамтран үений эмгэгийн үзлэг, оношлогоог зохион байгуулж байна.

Үзлэг, оношлогооны урьдчилсан бүртгэлд нийслэл, орон нутгийн 200 гаруй сувилагч хамрагдсан бөгөөд одоогийн байдлаар, үйлчлүүлэгчдийн тоо 250-д хүрээд байна.

Тус үйл ажиллагаа өнөөдөр 10:00-16:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд Гэмтэл согог судлалын үндэсний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч нарын баг үе мөчний эмгэг, хэрх үе, гар сарвуу нөхөн сэргээх бичил мэс засал, гавал тархи, хүзүү нуруу, үений дурангийн үзлэгээс гадна биеийн жингийн индекс тодорхойлох, рентген шинжилгээ, хэвлийн болон зөөлөн эдийн үений ЭХО, компьютер томографи, соронзон резонанст томографи буюу MRI зэрэг нарийн мэргэжлийн оношлогоог хийж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж