Д.Цэрэнтогтохын аваргын нэрэмжит барилдаан болж байна

Д.Цэрэнтогтохын аваргын нэрэмжит барилдаан болж байна

Д.Цэрэнтогтохын аваргын нэрэмжит барилдаан болж байна

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Даяар дуурсагдах, далай даян дархан аварга Дашдоржийн Цэрэнтогтохын нэрэмжит Улсын аварга цолны хүндэтгэл улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болж байна. Улсын аварга цолны хүндэтгэл уламжлалт барилдааны түрүү бөхийг 5 сая, үзүүрлэсэн бөхийг 3 сая, дөрөвт шалгарсан бөхчүүд тус бүр 1,5 сая, наймд шалгарсан бөхчүүдийг тус бүр 1 сая төгрөг гардан авах юм.

МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ДАШДОРЖИЙН ЦЭРЭНТОГТОХЫН АМЖИЛТ:  

Тэрээр Үндэсний Их Баяр Наадамд 4 түрүүлж, 5 үзүүрлэсэн. Үндэсний бөхийн дэвжээнд үзүүлсэн амжилтаараа 1991 долдугаар сарын 5-нд гавъяат тамирчин цолоор шагнуулжээ.

  • 1972 онд 6 давж Улсын начин цол хүртэв.
  • 1977 онд 7 давж дөрөвт үлдэн Узлсын заан цол хүртсэн.
  • 1978 онд 9 даван түрүүлж Улсын арслан болжээ.
  • 1979 онд Монголын Бүх Ард Түмний VI Спартакиадад түрүүлжУлсын аварга цолд хүрсэн
  • 1979 онд 7 давсан.
  • 1980 онд 9 давж түрүүлэн Даян аварга болов.
  • 1981 онд 8 давж үзүүрлэхэд нь Дархан аварга цол хүртээжээ.
  • 1982 онд 6 давав.
  • 1983 онд 9 давж түрүүлсэн.
  • 1984 онд 9 давж түрүүлсэн.
  • 1985 онд 7 давсан.
  • 1986 онд 8 давж үзүүрлэсэн.
  • 1987 онд 8 давж үзүүрлэсэн.
  • 1988 онд мөн 8 давж үзүүрлэсэн.
  • 1989 онд 7 давсан.
  • 1990 онд 8 давж үзүүрлэсэн.

1974 онд Ираны Тегеранд болсон Азийн наадамд Монголчуудаас анхлан алтан медаль хүртжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-06 103.212.119.195

гарчиг нь хүртэл алдаа. Яана даа news,MN.

Avatar

Базар 2023-05-06 71.198.176.103

Аль тэртээ он жилүүдйин Аврагын маань дэвэж явсан баяр наадам авилга хээл хахуульгүй амьдралын сайхан жилүүд эргэн санагдаж
нутгйин маань сундалдсан цэнхэр уулс Түмэн-Эхийн тоостой Арвайхээрийн цэлгэр тал сэтгэлд урган тодорлоо. АНУ-аас үзэв.

Avatar

irgen 2023-05-06 202.21.117.178

Medee bicnihdee agiin aldaa ih gargah yumaa iin dagabar iluu boljee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж