III Чарльзийг хаан сэнтийд залах төрийн ёслолд оролцоно

Хуучирсан мэдээ: 2023.05.06-нд нийтлэгдсэн

III Чарльзийг хаан сэнтийд залах төрийн ёслолд оролцоно

III Чарльзийг хаан сэнтийд залах төрийн ёслолд оролцоно

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт өнөөдөр Лондон хотноо болох Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс /ИБУИНХУ/-ын Цог Жавхлант Хаан гуравдугаар Чарльзийг хаан сэнтийд залах төрийн ёслолд оролцоно.

Төрийн ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Цог Жавхлант Хаан гуравдугаар Чарльзтай уулзаж, Монголын ард түмний нэрийн өмнөөс Хааны гэр бүл болон Британийн ард түмэнд баяр хүргэнэ.

Цог Жавхлант Хааныг сэнтийд залах төрийн ёслолд гадаадын улс орны төр, засгийн 2000 гаруй төлөөлөгч оролцоно.

Монгол, Британийн хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ онд тохиож байна.

Монгол Улс Британи Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай бөгөөд Британи нь барууны орнуудаас хамгийн түрүүнд манай улстай дипломат харилцаа тогтоосон, ардчилал шинэчлэлтийн үйл явцыг эхнээс нь дэмжиж ирсэн улс юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж