Ерөнхий сайдын дайралт ба далд санаа

Ерөнхий сайдын дайралт ба далд санаа

Ерөнхий сайдын дайралт ба далд санаа

Нүүрсчдийн хэрэг том зургаар харвал замхрах тал руу орчихлоо. Шүгэл үлээсэн Ерөнхий сайд "Шүүх хэрхэн шийдэхийг нь харах л үлдлээ" гэж баатрын дүрд тоглон байсныг бид мартаагүй. Өчигдөр харин ҮХНӨ-ийн талаар танилцуулахдаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Аль ч улс орны далд эдийн засаг, авлигыг цэгцлэх тэмцэл амар байгаагүй. Бид тууштай байх хэрэгтэй. Бид иргэдтэй уулзахаар шударга ёсыг шаарддаг. Бид иргэдээс сонгогдож байгаа парламентын гишүүдийн хувьд шүүхээс шударга ёсыг шаардах эрхтэй. Гэтэл сая ШЕЗ дээр "Шүүх шударга биш байна" гэж хэлсэн агуулгаар над дээр огцруулах санал хураалт хүртэл явуулж байлаа. Эндээс авлигатай тэмцэх тэмцэл цаг хугацаа шаардсан асуудал гэдэг нь ойлгомжтой харагдаж байгаа. Парламентын гишүүд шударга ёс гэдэг асуудал, ёс зүйг хөндөхгүйгээр яах вэ? Дуугарахгүй, "шүүх" гэж дохиогоор харилцдаг болох юм уу. Энийг бид нар сэтлээд ард нь гарах зайлшгүй шаардлагатай. Ингэж байж төрд итгэх итгэл цэгцэрнэ" гэж дахин шүүх рүү ээлжит дайралтаа хийв.

Эхлээд мэдээлэл цацаад араас нь тайлбар хийж, намнахаа намнадаг тэдний хамгийн их хийдэг болсон арга барилаараа ийнхүү тайлбар хийв. Энэ талаар сүржин гарчигтай нийтлэл хүртэл гарч шуугисан ч "Шүүхийн ерөнхий зөвлөл Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсгийг зөрчсөн эсэх тухай асуудлыг хурлаараа нээлттэй хэлэлцсэн бөгөөд хуульд заасан нөхцөл байдал үүсээгүй гэж үзсэн болно. Тус зөвлөл нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийг огцруулах, огцруулах эсэх асуудлаар хэлэлцэх, санал хураах, шийдвэр гаргах боломжгүй" гэх тайлбарыг гаргаад байхад шүү. Хуулиараа ийм Засгийн газрын тэргүүний байтугай, гишүүдийг огцруулах эсэхийг ШЕЗ шийдэхгүйг мэдсээр байж ийнхүү ээлжит өдөөн хатгалгаа хийв. Хууль, тогтоох, гүйцэтгэл, шүүх засаглал тусдаа бие даасан үйл ажиллагаатай төрийн тулгын гурван чулуу гэдэг. Гүйцэтгэх засаглалын тэргүүн намын дарга гэсэн шиг амандаа орсоноороо бусад засаглал руугаа дайрах болов.

Өнөөдөр өөрсдийнх нь ажлыг шүүмжилсэн иргэдийг гадны гар хөл, тусгай албадтай холбоотой гэж зарлаад өөрсдөө энхийн цагаан тагтаа мэтээр ийнхүү айлын авгай шиг юм ярих болжээ. Гэтэл ЖДҮ, 60 тэрбумын схем, Хөгжлийн банк, нүүрсний хулгай гээд төрийн тамирдуулсан, өөрсдийгөө түнтийлгэсэн төрийн хулгайг МАН-ын засаг барьж буй дордохын долоон жил хэн хийсэн хэнд ч тодорхой. Тэгсэн атлаа бурууг бусдаас хайж, бодлогогүй айлын авгай шиг шалчигнаж суудаг болов.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн73.2. дахь хэсэгт “Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан, алдагдуулсан шинжтэй шийдвэр гаргасан, эсхүл Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Улсын ерөнхий прокурор, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан, алдагдуулсан шинжтэй үйл ажиллагаа явуулсан бол Ерөнхий зөвлөл даруй хуралдаж, Үндсэн хуулийн Цэцэд хүсэлт гаргуулах саналыг Улсын дээд шүүхэд хүргүүлнэ. Улсын дээд шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Үндсэн хуулийн Цэцэд хүсэлтээ гаргаж, шийдвэрлүүлнэ” гэж заасан байдаг. Гэхдээ удаа дараагийн Ерөнхий сайдын үгийг бие даасан байдалд нь нөлөөлөөгүй гэж үзсэн хэрэг. Харин үүнийг нь огцруулах санал хураалт явуулсан мэтээр УИХ-ын чуулганы танхимд, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн талаар тайлбарлахдаа хэлээд сууж байна гэдэг нь түүнийг хэн болохыг батлаад өгөх шиг.

Шударга ёсыг олон нийт өнөөдрийн үмх талхнаасаа илүү хүсэмжилж байгаа. Тиймээс л Л.Оюун-Эрдэнэ өөрсдийн ирэх сонгуулийн оноогоо энэхүү эмзэг сэдэв дээр дөрөөлөхийг хүсч байна. Үүний буруутан нь МАН. атал шүүхийг тодруулахыг хичээж байна. 5ш ажиллагааны нэрээр шударга ёс тогтоож, авлигатай тэмцэх дүр эсгэсэн болохоор үйл хэрэг болгосонгүй. Эцсийн бүлэгтээ шударга ёс тогтоохын төлөө бид чөмгөө дундартал зүтгэж байгаа ч шүүх болохгүй байна гэх пропаганда хийж байна. Мэдээж шүүгч нар шударга бус этгээдүүд байгаа нь үнэн. Гэхдээ бүгдээрээ тийм гэвэл туйлшрал. Тиймээс л шүүхийн нэр хүндийг шалбаагт унагааж, шавартай хутгаад, далимдуулан шүүх засаглалыг гартаа оруулах башир бодлого л үүний ард нуугдаад байх шиг. Л.Оюун-Эрдэнэ анхнаасаа л М.Энхболд шударга бус байдалтай бус эрх мэдлийг нь авахыг оролдсон гэдэг нь өдөр ирэх тусам тодорхой болоод байх шиг.

Сонгуулиар "Шударга ёсыг тогтоож, авлигатай тэмцсэн Л.Оюун-Эрдэнийг зайлуулахыг МАНАН бүлэг оролдож байна" гэх утгагүй мэдээлэл улс орон даяар тарах вий.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
12
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

56 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-05-06 66.181.189.46

Ерөөсөө энэ сайтуудад хэн итгэх юм. Тэд мөнгө өгдөг хүнийхээ төлөө ажиллдаг боолын сэтгэлгээтэй хүмүүс. Урдах нийгэмд сэтгүүлч хүн бол сэхээтэн байсан Одоогийн сэтгүүлчдэд сэхээтний үнэр ч байхгүй

Avatar

Зочин 2023-05-06 64.119.26.104

үэнэнг бичжээ. ЗГ эрх мэдлийн төлөө юуг ч харлуулна. Шүүх бол эрх мэдлийн нэг тал тул өөрийгөө хамгаалах эрхтэй муу ч байсан бусдын дохиур болж яаавч болохгүй.

Avatar

Зочин 2023-05-06 202.9.40.179

Л.Нарантөгс гэдэг юугаа ч мэдэхгүй эзнийхээ үгээр дуугардаг тэнэг бацаан шинээр энэ сайтад гарч ирсэн байна. Шүүхийг Х.Баттулгын хүмүүс дүүргээд тэд яаж завхруулж ирснийг ард түмэн мэднэ. Энэ тэнэг мэддэггүй юм байна. Маш олон хэрэг хэрэг биш болсон. Одоо ч анхаарлын төвд байгаа хэргүүд хэрэг биш болж магадгүй. Үүнийг Ерөнхий сайд анхааруулаад байна.гэтэл аман дээрээ шударга ёс ярьдаг Элбэгдорж болохоор чамаар дамжуулж шударга бус зүйлийг дэмжээд байдаг. Та нар ийм л улсууд.

Avatar

Улс төрийн заль дагуулсан нүүдэл 2023-05-06 43.242.243.64

Эрдэнэс таван толгойн гүйцэтгэх захирал Ганхуягийн томилгоонд шууд шууд бусаар мөн валютын ханшийг савлуулсан маш асуудал дагуулсан оптейк гэрээнүүдэд 2018-2023 онуудад УИХ-ын гишүүн ЗГХЭГ дарга ерөнхий сайд Л.Оюунэрдэний оролцоо басан болов уу? Миний бодлооор бол Л,Оюун эрдэнэ гаргасан алдаагаа залруулах ажил гүйцэтгэж байна.Өөөрийнхөө томилгоонд оролцож авилгад өртсөн хүмүүстэйгээ тэмцэж байна

Avatar

Зочин 2023-05-06 192.82.74.240

Энэ Нийтлэлийн ард Элбэгдрож , Элбэгдорж Ардчилал гэж ярьдаг мөртлөө Шударга ёс гэж дуугардаггүй,

Avatar

Зочин 2023-05-06 192.82.84.185

Би бол Энэ Элбэг Баттулга 2 нийлээд хүчээ нийлүүлээсэй гэж хүсэж байнаа

Avatar

Зочин 2023-05-06 192.82.85.39

Энэ сайт Элбэгдоржийн буюу баруунбхныг дэмждэг сайт л даа. Тэр ч утгаараа ЭРХ ЧӨЛӨӨ гэж их бичдэг. Харин ШУДАРГА ЁС гэж хэлсэн хүмүүсийг яагаад гоочлоод байгааг нь ойлгохгүй л байна. ЭРХ ЧӨЛӨӨ БА ШУДАРГА ЁС гэсэн 2 сонголтоос алийг нь түрүүлж сонгох вэ? гэж асуумаар л байна!!! Шударга бусаар эрх чөлөөтай байх уу? эсвэл Шударга байгаа нь энэ гээд боломжоо алдаад байх уу? ЭНЭ БОЛ ЗЭРЭГ ЭСВЭЛ ХАМТАД НЬ СОНГОХ БОЛОМЖГҮЙ ЗААВАЛ НЭГ НЬ НӨГӨӨГИЙННӨӨ ҮР ДАГАВАР БАЙДЛААР ИЛЭРДЭГ ЗҮЙЛ гэж ойлгоод байгаа..

Avatar

Зочин 2023-05-06 192.82.84.185

Бас хэний дунд яс хаямаар байнаа?!! Хэнийг хэний гараар бариулмаар байнадааа??

Avatar

иргэн 2023-05-06 192.82.71.62

ер.сайд оюунэрдэнэ урагшаа,ухрахгүй ажилт

Avatar

Зочин 2023-05-06 202.55.188.43

Danh dan pan pan gej onoo avah sanaatai.

Avatar

Z 2023-05-06 202.126.90.59

Би үнэндээ үр дүн л хүлээж бна. Улсдаа ажилж сайхан амьдармаар бна. Үнийн өсөлтөөс болоод хэлэн жилийн ажил зорилго минь алга болж гэр бүлд хэрүүл тасрахгүй одоо бараг бухимдахдаа архичин болж байх шиг

Avatar

Зочин 2023-05-06 192.82.84.185

Үнэээнн

Avatar

Зочин 2023-05-06 202.126.90.103

Төрийн байгууллагууд зүгээр л хуулийн дагуу ажилаа хий.

Avatar

Зочин 2023-05-06 75.114.234.219

Монгол улсын Шүүх,болон шүүгчид Мөнгөтэй хүмүүсийн х*******ы алчуур болсон болой.

Avatar

Зочин 2023-05-06 202.131.225.197

surjin ugsiin ard halhlagdsan hamgaalagdsan baidag yum baina shuu

Avatar

Базар 2023-05-06 71.198.176.103

Бидний цөөхөн түмэнд олон тоо огт нь хэрэггүй одоо байгаа 76 даа холын гүн шуналгүй хорон муу санаагүйг нь олж сонгоцгоо ее
гэхдээ эрхбиш бичиг үсэгт тайлагдсан уг гарвал зөв ардаа төвөг удаагүй амьдарч ирсэн хэрэг чаргын үзүүргүй нэгэн байх юмаа

Avatar

Зочин 2023-05-06 103.57.93.110

Bazar. mini dee Bazar mini. Bid chini oluulaa shuu dee. Tegeed ch chinii kheleed baigaa chin shudarga khuniig olon dundaas l todruulna shuu dee

Avatar

Зочин 2023-05-06 174.23.170.5

МАНБүх эрх мэдлийн төлөө яахаас ч буцахгүй нь ээ

Одоо бгаа гишүүд дараачийн сонгуульд оролцохгүй гээд татгалзчих гэдэг үнэн шүү
Ганбаатар л хэлсэн болохоос

Avatar

Зочин 2023-05-06 122.201.24.136

хулгайч луйварчид ЕС огцруулах оролдлогоо эхэлжээ .

Avatar

Зочин 2023-05-06 202.126.90.7

Оюун-Эрдэнэд жаахан даруулга өгөхгүй бол бүхнийг хийдэг дарангуйлагч болох замруугаа орох гээд байна. Ард иргэд 76 нэмэргүй гээд санал бодлоо хэлээд өгөөд байхад 152 болно гээд зүтгээд байгаа гэх шиг

Avatar

Зочин 2023-05-06 64.119.24.198

Өө тиймүү, Оюукийг жаахан дарахгүй бол нүүрсний хулгай мулгай илрүүлэх гээд нээрээ жаахан тиймэрхүү бна уу ?! 152-оор шалтаг хийж огцхуулаад нүүрсчид та нар амар сайхандаа жаргамаар бна уу, тээ !

Avatar

Зочин 2023-05-06 192.82.83.203

Иргэд шүүхэд дургүй нь үнэн шд

Avatar

Зочин 2023-05-06 202.126.90.28

Иргэн Халгаатай санал нийлж бн. Өчнөөн хулгай, луйварын хэрэг, цагдаа, АТГ-ээс шалгаж тогтоогоод шүүхэд материалыг нь хүргүүллээ гэсэн мэдээлэл маш их гарсан хариу нь шүүхээс эцэслэн шийдвэрлэгдэж гарах байх. Гэтэл шүүхээс шийдвэр нь гарахгүй цаг хугацаа алдуулдаг, гарсан гэж мэдэгдэж байгаа хулгай, луйварчдын хэрэг хөнгөхөн, жирийн иргэдийнх хэд дахин өндөр байгааг хардахаас өөрөөр яах вэ. Энэ засгийн газар луйварын илрүүлж нийтэд захаас нь гаргаж нийтэд мэдэгдлээ. Харин нь ерөнхийлөгчийн дуу я

Avatar

эмээ 2023-05-06 202.21.107.22

Хулгайч оуйварчид оюух эрдэнээс смлж хэргээ хэрэрсэхгүы болгох л гэж дайраад байгаа юм, би хардах эрхтэй, шүүх зөв шийдэж чадах уу гэж л бодогдоод байх боллоо, харж л бөйя

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа: Монголын улс төр, бизнес, хууль хяналт, банк санхүү, хэвлэл мэдээллээс бүрдсэн БҮЛЭГЛЭЛ АМЬ БӨХТЭЙ БАЙНА. 2023-05-06 150.129.140.141

Оюун-Эрдэнээс өөр хүн энэ ялзарсан нийгмийг идээ бээрээс нь салгах гэж зүрхлэхгүй. Яагаад гэвэл, өөрийн намын, хүний намын авлигачид, тэдний хууль хяналт, хэвлэл мэдээлэлийн гар хөл бологСдын дайралт дайсагналтаас айгаад хөдлөхгүй. Сайндаа л дүр эсгэсэн үйлдэл хийнэ.Гэмтнүүд ЯАЖ ТҮҮНИЙГ ЗАЙЛУУЛАХ ВЭ гэж өдрийн бодол, шөнийн зүүд болж байна.Шүүхээс нэр дэвшсэн ШЕЗ-ийн гишүүн нэг нөхөр түүнийг огцруулах гэж оролдлоо. Өшөө өөр дайралтууд ирнэ. Оюун-Эрдэнэ Ёс зүйн алдаа гаргаж л болохгүй.

Avatar

Зочин 2023-05-06 202.179.27.91

Оюунэрдэнэ та хурдан зайл. Ард түмэн бид чамаас болж үнэтэй мах, хүнс идэж байна. Муу зальхай худалч хулгайч чи зкайл. Чи төрд байх хүн биш. Чи тэр тосгондоо очиж манаачаа хий. Улсын эдийн засаг дортойтлоо. Чи ний бүрдүүлсэн ЗГ-т дагнан хулгайч,% луйварчингууд байгаа. Хулайчаа алсаас эрэхээр хажуугаасаа Батцэцэг, Номин, Чойжилсүрэн, Ганбаатар гээд одоо хууль хяналтын байгууллагад өгөх хулгайчид дүүрэн. Нөгөө нүүрсний хулгайч Адьяасүрэн, Баттулга чинь хаачсан. Чи бол ёстой худалч хулдгайч. Нгэ ю

Avatar

Зочин 2023-05-06 64.119.24.198

Нүүрсчин минь чи өөрөө боогоод үхчих дээ ! Ард түмэн бид нар чамайг биш Оюун-Эрдэнийг эцэст нь тултал дэмжинээ !

Avatar

Зочин 2023-05-06 192.82.84.185

Энэ хамаг дургуй хүмүүсээ хүний гараар могой бариулах нь л дэээ

Avatar

Зочин 2023-05-06 202.126.90.139

Ungursun 30 jild ZG hezee ingej ajillaj bailaa. Oyun-Erdeniig demjij shudarga yosiig bii bolgoyo.

Avatar

2024 оны сонгуульд ялах байх 2023-05-06 192.82.72.42

Д.Оюунэрдэнэ Д.Амарбаясгалан нар мэдлэг чадвар өндөр биш боловч нийгмийн массын сэтгэл зүйг яах аргагүй залаад явчихлаа.2018-2022 онуудад УИХ гишүүн ЗГХЭГ дарга ерөнхий сайд байсан Л.Оюунэрдэнэ Ганхуягын багийн томилгоо нүүрсний оптейк гэрээнүүдээс хол байсан гэдгийг ухан ойлгох иргэд цөөн байгаа учир биүрэх их байна

Avatar

Зочин 2023-05-06 192.82.69.20

Л Нарантөгсийн хэлж бичиж байгаачлан ЕСайдыг огцоруулах гэж МАНАН бүлэглэл зүйл бүрээр орлдож байгаа гэдэг нь харин утагтай үнэн шүү

Avatar

Зочин 2023-05-06 192.82.84.185

Huurhun huruu ve kkk

Avatar

Зочин 2023-05-06 192.82.84.185

Nuhur Tumuriig min hezee butsaaj awjrah yumbee

Avatar

Зочин 2023-05-06 103.26.193.222

Хөрөнгөтан луйварчин хулгайчуудын өмнө сөхөрсөн авилагч шүүхчидийг нийтээрээ харж л байна. Ер нь шүүх гэлтгүй хууль хяналтынхан бүхэлдээ ялзарсан байсныг ч харлаа. Улс оронд нүүрэлсэн асар их хулгай луйвар бусармаг асуудал бүгд нууцад байсныг Оюунэрдэнэ Нямбаатар нарын үед л ил болж байгаа

Avatar

Я 2023-05-06 202.126.88.153

аймхай хүнд аргал хөдөлнө

Avatar

Зочин 2023-05-06 124.158.115.24

АН -ы авилгчид самрагчид сандарч байна даа. энэ сайт тарвагадоржийнх шүү дээ

Avatar

Зочин 2023-05-06 192.82.67.24

Өөрөө тэр авилгалын тогтолцооныхоо ачаар төрийн эрхэнд гарсан. МАН-ын даргыг бүх гишүүд нь сонгодоггүй, харин хуучин удирдлага нь өөрийн нь бүрэн нөлөөлөлд байдаг удирдах зөвлөл болон бусад тогтолцоогоор дамжуулан гаргаж ирдэг. Өөрөөр хэлбэл цэвэр хуучин даргын хувилдаанаар гаргаж ирдэг. У.Хүрэлсүх энэ авилгалын машины толгойд гараад Ерөнхийлөгч болохдоо нутгийн гэх боловсролгүй, бодлогогүй, хоосон толгойтой, хоосон амлагчийг үлдээгээд явсан…

Avatar

Зочин 2023-05-06 64.119.24.198

Ямар я байсан Америкт бхга ч гэсэн номын дуу сонссон хүн юмаа !

Avatar

Зочин 2023-05-06 202.126.90.47

ЕРӨНХИЙ САЙД ОЮУН ЭРДЭНИЙГ ДЭМЖИНЭЭ ! БУСДЫГ НЬ ?

Avatar

Zz 2023-05-06 192.82.84.185

Oyuka huurhun bnshuu baby gedeg ni

Avatar

Зочин 2023-05-06 192.82.84.185

Zalgasan shuu utsaa awaarai baby kk

Avatar

Зочин 2023-05-06 139.5.219.206

Одоогийн төрийн идэвхтнүүдийн нэр төрийг унагах зорилготой АН-ын болон МАН-ны ууж идсэн хулгайчуудын явуулгаар л болж өгвөл Оюун-эрдэнэ , Нямбаатар, Жавхлан гуравыг засгаас Энхбаяртай хамт төрөөс зайлуулчих санаатай байгаа нь мэдээж үүнийг монголын ард түмэн харж байгаа 2024 онд дэвшээд хүрээд ир горьдлогыг чинь шороотой хутгаад өгье

Avatar

Зочин 2023-05-06 192.82.69.20

Жавхлан томоо хулгайч л даа

Avatar

Зочин 2023-05-06 139.5.218.149

ШҮҮХИЙГ ҮНДЭСЭЭРНЬ ШИНЭЧИЛЭХ ХЭРЭГТЭЙ !!! ЯЛЗАРСАН ШҮҮХ !!!

Avatar

Зочин 2023-05-06 192.82.76.172

Одоогийн төрийн идэвхтнүүдийн нэр төрийг унагах зорилготой АН-ын уяаны нохойнуудын хийж буй гүтгэлгийн нэг л байна.Одоогийн төр авлагатай тэмцэх ажлыг идэвхжүүлсэн.Томоохон хэргүүдийг илчилж,баримтаар нотолж гэмт этгээдүүдэд зохих хариуцлага хүлээлгэн улсад учирсан хохирлыг барагдуулах арга хэмжээ авч байна.Гэвч хэргийг нарийн шалгаж үнэн зөвийг үнэнээр тогтоох ёстой.Хилсдэл үүсгэж,гадны элдэв нөлөөнд автаж болохгүй

Avatar

Зочин 2023-05-06 192.82.77.217

өнөөдөр ЭТТ-н гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг сулласан мэдээлэл байна. Хэрвээ үнэн бол Нүүрсний хулгайтай тэмцэнэ гэдэг нь утгаараа ШОУ байсан нь өдөр ирэх тусам тодорхой болж байна гэсэн үг. Нүүрсний хулгайг жинхэнэ з/б-ч Т.Аюурсайхан одоо хүртэл сул чөлөөтэй явж бүх хэрэг, хулгайгаа нуун дарах боломж бололцоог 100% олголоо. Ингэхлээр Ш 5 жинхэнэ жүжиглэж байна

Avatar

Иргэн 2023-05-06 49.0.139.186

Системийн шинжилгээ хийсэн бол овоодоо гэж байлаа \нугалааг нь олсон бол\. Бардан ам, шалдан гуя гэж үг бий.

Avatar

Зочин 2023-05-06 103.161.242.135

захиалгат бичвэр л байна. Өдөөн хатгасан өнгө аястай иймэрхүү бичвэр хол явж,газар хороохгүй л байхаа даа…

Avatar

Зочин 2023-05-06 91.210.250.80

ШУДРАГХА ЁС ГЭЖ БНУУ ГЭЖ НАЙЗААСАА АСУУЖ, БИ ХАРИУЛАХАД БЭЛЭН, ГЭВЧ МИНИЙ НЭГ ТАНЬДАГ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭМЧ ЗАЛУУ…ЭНД Ч БАС ШУДРАГА ЁС АЛГА БНШ ДЭЭ ГЭЭД БНАА…..ККК

Avatar

Зочин 2023-05-06 103.26.193.74

Үндсэн хуулийг ойр ойрхон өөрчлөх нь буруу шүү

Avatar

Зочин 2023-05-06 202.126.89.229

Энэ хүний гарт бүх эрх мэдэл байгаа завхөн ажлаа хий тэнэг бодолго гүй үйл ажлгаанаас болоод хэдхэн хүнийг баяжуулж ард түмнээ ядуу болгож байна хамгийн сайн хийсэн зүйл гэвэл үнийн өсөлт

Avatar

Zochon 2023-05-06 103.212.117.127

ene hun ingej bichih ni tuuniig zaalj bui etgeetiin bichsen buteshgui muruudel shuu

Avatar

Зочин 2023-05-06 192.82.70.16

үнэндээ шүүхийг өмгөөлөх хүн байхгүй дэлхийд ялзралаараа тэргүүлэх шүүх шүү дээ

Avatar

Зочин 2023-05-06 66.181.161.141

Шударга, монголын тавиланг өөрчлөх хүнээ ингэж бичээд яахав дээ. Энэ хүн ийм зоригтой үйл ажиллагаа эхлүүлээгүй бол Монголын хөгжил 20 жилээр ухрах бсан даа

Avatar

Иргэн 2023-05-06 150.129.140.13

Энэ сайтын эзэн нь бүүр байж суух газраа олохгүй өмдөндөө шээс алдаж байгаа юм байна л даа. Тийм биш бол энэ утсан хүүхэлдэйгээр ийм юм бичүүлэхгүй л болов уу. Заа яршиг дөө. Жингэр гийнаж л байдаг жингийн тэмээ явж л байдаг гэдэг үг бий. Энэ намгийн мэлхийнүүд юу ч гэж бахиралдаж байсан шүүх шударгаар шүүж чадвал хулгай луйвар цэгцлэгдээд бид хөгжинө гэдэгт ард түмний олонх итгэдэг болсон

Avatar

Зочин 2023-05-06 64.119.24.198

Иргэн гэж хятад хүнийг л хэлдэг цаг байсаан байсан,чи өөрийгээ иргэн хүн гэжээ. Монгол төрийн эрх мэдлийг хооронд нь хагаралдуулж, авилага, хулгайг цэцэглүүлэх сонирхол иргэн хүнд байгаа юм бнаа !!!
Энэ Нарантөгс овоо шударга хүү шиг байдаг, гэтэл яагаад авилгачин шүүхийг өмөөрөөд гарав !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж