Ерөнхий сайдын дайралт ба далд санаа

Хуучирсан мэдээ: 2023.05.06-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайдын дайралт ба далд санаа

Ерөнхий сайдын дайралт ба далд санаа

Нүүрсчдийн хэрэг том зургаар харвал замхрах тал руу орчихлоо. Шүгэл үлээсэн Ерөнхий сайд "Шүүх хэрхэн шийдэхийг нь харах л үлдлээ" гэж баатрын дүрд тоглон байсныг бид мартаагүй. Өчигдөр харин ҮХНӨ-ийн талаар танилцуулахдаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Аль ч улс орны далд эдийн засаг, авлигыг цэгцлэх тэмцэл амар байгаагүй. Бид тууштай байх хэрэгтэй. Бид иргэдтэй уулзахаар шударга ёсыг шаарддаг. Бид иргэдээс сонгогдож байгаа парламентын гишүүдийн хувьд шүүхээс шударга ёсыг шаардах эрхтэй. Гэтэл сая ШЕЗ дээр "Шүүх шударга биш байна" гэж хэлсэн агуулгаар над дээр огцруулах санал хураалт хүртэл явуулж байлаа. Эндээс авлигатай тэмцэх тэмцэл цаг хугацаа шаардсан асуудал гэдэг нь ойлгомжтой харагдаж байгаа. Парламентын гишүүд шударга ёс гэдэг асуудал, ёс зүйг хөндөхгүйгээр яах вэ? Дуугарахгүй, "шүүх" гэж дохиогоор харилцдаг болох юм уу. Энийг бид нар сэтлээд ард нь гарах зайлшгүй шаардлагатай. Ингэж байж төрд итгэх итгэл цэгцэрнэ" гэж дахин шүүх рүү ээлжит дайралтаа хийв.

Эхлээд мэдээлэл цацаад араас нь тайлбар хийж, намнахаа намнадаг тэдний хамгийн их хийдэг болсон арга барилаараа ийнхүү тайлбар хийв. Энэ талаар сүржин гарчигтай нийтлэл хүртэл гарч шуугисан ч "Шүүхийн ерөнхий зөвлөл Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсгийг зөрчсөн эсэх тухай асуудлыг хурлаараа нээлттэй хэлэлцсэн бөгөөд хуульд заасан нөхцөл байдал үүсээгүй гэж үзсэн болно. Тус зөвлөл нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийг огцруулах, огцруулах эсэх асуудлаар хэлэлцэх, санал хураах, шийдвэр гаргах боломжгүй" гэх тайлбарыг гаргаад байхад шүү. Хуулиараа ийм Засгийн газрын тэргүүний байтугай, гишүүдийг огцруулах эсэхийг ШЕЗ шийдэхгүйг мэдсээр байж ийнхүү ээлжит өдөөн хатгалгаа хийв. Хууль, тогтоох, гүйцэтгэл, шүүх засаглал тусдаа бие даасан үйл ажиллагаатай төрийн тулгын гурван чулуу гэдэг. Гүйцэтгэх засаглалын тэргүүн намын дарга гэсэн шиг амандаа орсоноороо бусад засаглал руугаа дайрах болов.

Өнөөдөр өөрсдийнх нь ажлыг шүүмжилсэн иргэдийг гадны гар хөл, тусгай албадтай холбоотой гэж зарлаад өөрсдөө энхийн цагаан тагтаа мэтээр ийнхүү айлын авгай шиг юм ярих болжээ. Гэтэл ЖДҮ, 60 тэрбумын схем, Хөгжлийн банк, нүүрсний хулгай гээд төрийн тамирдуулсан, өөрсдийгөө түнтийлгэсэн төрийн хулгайг МАН-ын засаг барьж буй дордохын долоон жил хэн хийсэн хэнд ч тодорхой. Тэгсэн атлаа бурууг бусдаас хайж, бодлогогүй айлын авгай шиг шалчигнаж суудаг болов.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн73.2. дахь хэсэгт “Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан, алдагдуулсан шинжтэй шийдвэр гаргасан, эсхүл Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Улсын ерөнхий прокурор, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан, алдагдуулсан шинжтэй үйл ажиллагаа явуулсан бол Ерөнхий зөвлөл даруй хуралдаж, Үндсэн хуулийн Цэцэд хүсэлт гаргуулах саналыг Улсын дээд шүүхэд хүргүүлнэ. Улсын дээд шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Үндсэн хуулийн Цэцэд хүсэлтээ гаргаж, шийдвэрлүүлнэ” гэж заасан байдаг. Гэхдээ удаа дараагийн Ерөнхий сайдын үгийг бие даасан байдалд нь нөлөөлөөгүй гэж үзсэн хэрэг. Харин үүнийг нь огцруулах санал хураалт явуулсан мэтээр УИХ-ын чуулганы танхимд, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн талаар тайлбарлахдаа хэлээд сууж байна гэдэг нь түүнийг хэн болохыг батлаад өгөх шиг.

Шударга ёсыг олон нийт өнөөдрийн үмх талхнаасаа илүү хүсэмжилж байгаа. Тиймээс л Л.Оюун-Эрдэнэ өөрсдийн ирэх сонгуулийн оноогоо энэхүү эмзэг сэдэв дээр дөрөөлөхийг хүсч байна. Үүний буруутан нь МАН. атал шүүхийг тодруулахыг хичээж байна. 5ш ажиллагааны нэрээр шударга ёс тогтоож, авлигатай тэмцэх дүр эсгэсэн болохоор үйл хэрэг болгосонгүй. Эцсийн бүлэгтээ шударга ёс тогтоохын төлөө бид чөмгөө дундартал зүтгэж байгаа ч шүүх болохгүй байна гэх пропаганда хийж байна. Мэдээж шүүгч нар шударга бус этгээдүүд байгаа нь үнэн. Гэхдээ бүгдээрээ тийм гэвэл туйлшрал. Тиймээс л шүүхийн нэр хүндийг шалбаагт унагааж, шавартай хутгаад, далимдуулан шүүх засаглалыг гартаа оруулах башир бодлого л үүний ард нуугдаад байх шиг. Л.Оюун-Эрдэнэ анхнаасаа л М.Энхболд шударга бус байдалтай бус эрх мэдлийг нь авахыг оролдсон гэдэг нь өдөр ирэх тусам тодорхой болоод байх шиг.

Сонгуулиар "Шударга ёсыг тогтоож, авлигатай тэмцсэн Л.Оюун-Эрдэнийг зайлуулахыг МАНАН бүлэг оролдож байна" гэх утгагүй мэдээлэл улс орон даяар тарах вий.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
12
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж