С.ЭРДЭНЭ: МАН-Д АН-ӨӨС ӨӨР “АВРАЛ” БАЙДАГГҮЙ
АН-ын дарга асан С.Эрдэнэтэй ярилцлаа.
-Тэгээд та яагаад Л.Гантөмөр даргад тамгаа өгсөн юм бэ. Тамгаа хүлээлгэж өгсөн нь түүнийг АН-ын дарга гэдгийг хүлээн зөвшөөрсөн үйлдэл юм биш үү??
-АН-ын өмнө тулгамдаж буй хамгийн гол асуудал бол дотоод эв нэгдлээ улам бэхжүүлэх, өнгөрсөн зүйлээ ардаа орхиод урагшаагаа харах, намынхаа үйл ажиллагааг идэвхжүүлэх нь Монголын нийгмийн захиалга болсон. Хоёрдугаарт, нийгэмд АН-ыг эргэж нэгдээсэй, улс төрд эргэн ирээсэй гэсэн хүлээлт өндөр байна. Энэ хүлээлтийг хангах хэмжээнд АН үйл ажиллагаа явуулах зайлшгүй шаардлага байгаа. Бидэнд дахиад хоорондоо маргаад, цэц булаалдах цаг зав байхгүй.
Бүрэн эхээр нь ЭНД-ээс уншина уу.
Д.ТОГТОХСҮРЭН: МОНГОЛЫГ ХАЙРЛАЖ, ӨНГӨЛЖ ЯВАХ АСУУДЛУУД БИЙ
УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнтэй ярилцлаа.
-Сонгууль бүрийн өмнө Сонгуулийн тухай хуулиараа оролдож эрх баригч нам дараагийн сонгуульд ялалт байгуулах боломжит хувилбараараа боловсруулдаг гэх шүүмжлэл байдаг. Өмнө нь пропорциогаль тогтолцоогоор сонгууль явуулах асуудлыг танай нам дэмждэггүй байсаан. Гэтэл энэ удаа дэмжих болсон шалтгаан юу вэ?
-Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага юу байсан гэхээр Үндсэн хуулийн Цэцийн тогтоол гарч сонгуульд холимог тогтоолцоогоор буюу пропорциональ системийн элемэнт орж болох талаар шийдвэр гарсан. Үндсэн хуулийн Цэцээс гаргасан шийдвэртэй холбогдуулан нэгэнт холимог тогтолцоогоор сонгууль явуулах боломж нээгдэж байгаа учраас Сонгуулийн хуульдаа өөрчлөлт оруулж сонгогчийн санал гээгддэггүй, улс орны хэмжээнд эдийн засаг, хөгжлийн асуудлаа ярьдаг пропорциональ тогтолоонд шилжих нь зүйтэй гэж үзсэн. Үүнд, гол асуудал төвлөрч байгаа юм. Цаашид сонгуулийн өмнө Сонгуулийн хуулиараа оролддоггүй болох суурийг нь тавъя гэвэл Үндсэн хуулиндаа Сонгуулийн хуулийнхаа тогтолцоог хийж өгөх ёстой. Үүний үр дүнд төр засаг тогтвортой байна.
Бүрэн эхээр нь ЭНД-ээс уншина уу.
Н.УЧРАЛ: АНГЛИ ХЭЛИЙГ I АНГИАС ЗААХ НЬ ҮНДЭСНИЙ УЛАМЖЛАЛД СӨРӨГ
Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралтай ярилцлаа.
-Та яагаад нэгдүгээр ангиас англи хэл заахыг эсэргүүцээд байгаа юм бэ?
-Боловсролын хуулийн концепци зөв гарах ёстой. Кембрижийн хөтөлбөр гэж бий. Тус хөтөлбөр яагаад зургадугаар ангиас хэрэгждэг юм гэвэл, 1-6 анги хүртэл үндсэн эх хэлийг нь эзэмшүүлээд зургадугаар ангиас нь Кембрижийн стандартын дагуу байдаг. Би Британийн магадлан итгэмжлэх зөвлөлд шинжээчээр ажиллаад дөрвөн жил Монголд Британийн магадлан итгэмжлэлийг оруулж ирэх хөтөлбөр дээр ажилласан. Тиймээс нэг зүйлийг ойлгосон. Кембрижийн хөтөлбөр ч бай, IB-ийн хөтөлбөр ч бай үндэсний онцлогоо шингээх ёстой гэдгийг. Кембрижийн хөтөлбөрийг хүмүүс зуун хувь англи болох гээд байна гэдэг ч дөрвөөс дээш хичээлийг тухайн орны хэлээр тус хөтөлбөрөөр нь заахыг хэлдэг.
Гэтэл нэгдүгээр ангиас нь Монгол хэлийг заагаад зургадугаар ангиас нь англи хэлийг сонгон заах маягаар нь явах зөв. Жишээ нь, Герман, Финлянд, Европын зарим төлбөргүй боловсрол олгож буй улсуудад “American school”, “British school” сургууь орж ирэх нь чөлөөтэй. Эцэг эх өөрөө л сонгодог. Төрөөс олгож буй боловсрол бол 1-6 ангид үндсэн хэл нь монгол хэлээр, сонгон суралцах нь англи байна уу, орос байна уу сонголтыг өгч байгаа юм. Ерөөсөө Кембриджийн хөтөлбөрийн ялгаа нь энэ юм. Тиймээс хуульд тусгайлан авч үзэх нь академик эрх чөлөөнд халдсан буюу дээрээс нь үндэсний уламжлалд сөргөөр нөлөөлөх аюултай.
Бүрэн эхээр нь ЭНД-ээс уншина уу.
"ЭДИЙН ЗАСГАА ТОМРУУЛСНЫ ДАРАА ЦАЛИН, ТЭТГЭВРЭЭ НЭМ"
УИХ-ын гишүүн Б.Баттөмөртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч, иргэдийн амьдрал өдрөөс өдөрт дордож байна. Та эдийн засгийн ухааны доктор хүний хувьд үүссэн нөхцөл байдалд ямар дүгнэлт хийж байна?
-Үнэ яагаад өсөөд байгаад гайхаад байх зүйлгүй л дээ. Бодит байдал дээр үнийн хэлбэлзэл өндөр байна. Ялангуяа хүнсний бүтээгдэхүүний хувьд хадгалалтын хугацаанаасаа хамаараад үнэ нь хэлбэлздэг. Тийм учраас УИХ-ын нэр бүхий зарим гишүүд зах худалдааны төвөөр явж үнийн хэлбэлзэл, нийлүүлэлтийн нөхцөл байдлыг судалсан байх. Үнэ өсөх хэд хэдэн шалтгаан байна. Нэгдүгээрт, гадаад зах зээлээс шалтгаалж байна. Хоёрдугаарт, монгол төгрөгийн ханшийн уналттай холбоотой инфляци өндөр байна. Монгол Улс бүтээгч улс биш хэрэглэгч улс учраас ихэнх бараа бүтээгдэхүүнээ гаднаас авч байна. Тиймээс ам.доллартай харьцах төгрөгийн ханш үргэлж буурч байна. Үнийн өсөлтөөс хамгаалах гол аргуудын нэг нь төгрөгийн ханшийг тогтвортой байлгах юм. Хоёрдугаарт, Монголчууд бид гадаадынхантай адилхан нарийн нандин зүйл хоол хүнсэндээ хэрэглэхээс илүүтэй мах, гурилыг хүнсэндээ тогтмол хэрэглэдэг. Дотоодоосоо нийлүүлдэг мах, гурилаа иргэдийнхээ амьжиргаанд нөлөөлөхгүй байх хэмжээнд нийлүүлэлтийн сүлжээн дээр нь анхаарах учиртай. Өнгөрсөн хугацаанд ийм менежмент хийж чадсангүй.
Бүрэн эхээр нь ЭНД-ээс уншина уу?
НИЙГЭМД ҮГ ХЭЛСЭН, ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛСЭН ХҮМҮҮСИЙГ ХААЖ БООДОГ

Өнгөрсөн жилийн тухайд авч үзвэл энэ онд хэвлэлийн эрх чөлөөгөөр бид 22 байраар ухарсан. Энэ нь үзэл бодлоо илэрхийлэх эрх, хэвлэлийн эрх чөлөө ямар түвшинд байгааг харуулж байгаа бодит баримт.

Ардчилсан иргэний нийгэмд үзэл бодлоо илэрхийлэх эрх гэдэг бол суурь тулгуур багана болж байдаг.

Миний хувьд Монгол Улсад үг хэлэх эрх чөлөө нээлттэй байна гэж хардаг. Гэхдээ сайжруулах шаардлагатай.
Зочин 2023-05-06 192.82.81.21
АНГЛИ ХЭЛ УЗЭХ НЬ ЗОВОО гэхдээ сурагч оороо сонгох хэоэгтэй Цаашдаа Германд сурахыг хумэж байгаа хуухэд багаасаа герман узэж байх нь дээр шуу дээ Хоерт Боловсролын яам англи хэлийг анхаарч байгаа ч монгол хэл Монголын туух уран зохиол Монголын газар зуйн хичээлийн хотолборийг онцгой анхаарах естой Тэр хичээлээр дамжиж ундэсний онцлог эх оронч узэл ямонголоороо бпхархах хумуужилтэй болно Монгол хуухдийн гол мороодол гадаадад сурах биш хийж бутээх шуу
Зочин 2023-05-06 103.57.93.110
Ted yamar yumaa. medej songohov dee. ur huuhdiinhee hoich ireeduig. etseg ekhiin megren bodlogo l. shiidseer irsen shuu dee
Зочин 2023-05-06 202.126.90.126
Ардын хүүхдүүд 1-р ангиас үзэж болохгүй Учралын хүүхдүүд 1-р ангиас англи хэл үзэж болно Муу өлөн пост комунист тэгвэл чи тэр чингис сосе билүү 10жилээ яах гэж 1-р ангиас англи хэл заана гэж түмний хүүхдийг мөнгийг авч сургаад бгаан ХУДалч Поп
Зочин 2023-05-06 202.126.90.126
Man garuud bugd huuhduudee huviin surguulid ugch bgaa ted bugd 1-r angiasaa Angli hel uzej bgaa hudlaa gevel
Uchraliin huviin surguuliig har cambridge hutulburtei 1-r angias zaadag tegvel buh surguulia 1-r angias Angli hel zaahiig hori chadahgui ingej hudlaa popordog bhgui yu ed nar
зочин 2023-05-06 43.228.130.188
за ямар ч байсан Учрал-ын зөв. 1-3-р анги дуустал эх хэл крилл бичиг, уран зохиол, үндэсний соёл урлаг уламжлал, тоо, дүрслэх урлаг, Харин 4-р ангиас англи, орос, хятад, бусад гадаад хэл үзэж болно.. анхнаасаа англи хэл сурсан хүүхдүүд монгол хөрсөн дээрээ буухгүй байгааг олон баячууд сэхээтнүүд хэлдэг мэддэг болсон байна лээ. дэлхийд колончлолын үеээс анхнаасаа англи, испани, франц, герман хэлтэй болж, эх хэлээ мартсан африкийн орнууд одоо ч гэсэн хамгийн ядуу хэвээр байгааг анхаарах
Зочин 2023-05-06 103.57.93.110
khel ch yaduurlin undes bish l dee. Harih ekh khel gedeg. tusgaar togtnolin batalgaa mongol hel bichgee sain surch baij gadaad hel ruu orson ni tumen zuv yum bilee.
Зочин 2023-05-06 202.126.90.71
Angli d Harin Mongol hel 2 dah hel ni baidag boluu ? Kk
зочин 2023-05-06 66.181.179.160
учрал өөрийнхөө хүүхдүүдийг цэцэрлэгээс нь эхэлж англи хэл заалгаа биздээ
Зочин 2023-05-06 202.9.46.121
Эх орондоо эх хэлээрээ чөлөөтэй ярьж хөдөлмөрлөдөг байх хуультай байгаасай. Ямар нэг ажилд орно гэхээр яашка болсон хэдэн хүний нөөцүүд нь англи хэлний мэдлэг гэх зүйлээр дарамталдаггүй баймаар байна
yasan olon 2023-05-06 103.229.120.174
gaj turhtei mongoonuudiin hurug we. ed nariin hajuud hoid zugiin beejin hujaanuud hun shig haragdhiin bna
Зочин 2023-05-06 103.57.93.110
эхлээд эх хэлээ төгс эзэмшүүлэх хэрэгтэй. Бидний хүүхдүүд эх орондоо амьдарч эх орныхоо хөгжил цэцэглэлтийг бүтээж эх орныхоо жинхэнэ эзэн нь байх учиртай. Тэхийн тулд уламжлал ёс заншилаа хууль мэт дээдлэх ёстой. Тэртээ нэгэн цагт их эрдэмтэн Б.Ренчин "Гадаад хэлийг суръя гэвэл эх хэлээ сайн сур" гэсэн байдаг. Хэлийг тэр тусмаа Англи хэлийг сурахад хэзээ ч оройтохгүй билээ. Учир нь бусад хэлтэй / орос, спани ,хятад г м…/ харьцуулахад маш энгийн дүрэмтэй
Zochin 2023-05-06 66.181.161.35
Tom yarij energy hulgaildagl yumnud sorog shuu,g m zz
Зочин 2023-05-06 66.181.161.17
Уламжлал энэ тэр хамаагүй ээ, Учрал аа. Жаахан орчин үеийн мэдрэмжтэй бай. Өөрийнхөө толгойгоор сэтгэ. Манай багачуудад удахгүй 1-р ангиасаа кирил, уйгаржин бичиг хослож заагаад дээрээс нь англи хэл орно гэж байна. Үүний үр дүнд сэтгжл зүй, танин мэдэхүй төлөвшил байхгүй бүхэл бүтэн үеийнхэн эрэмдэг болох гээд байна. Ухаан, элдэв чадвараас илүү чухал нийгмийн суурь асуудал бол ухамсар, төлөвшил, түүн дээр суурилсан цэгцтэй танин мэдэхүй юм. Ийм юм гэж үгүй болох гээд байна. Монголд ШУ хөгжөөд
Зочин 2023-05-06 66.181.161.17
100 жил болсон гэхэд үнэнхүү чамлагдмаар байгаа нь англи хэлтэй огт холбоогүй юм. Угтаа бол манайд танин мэдэхүй, бичиг үсгийн цэгцтэй систем энэ урт хугацаанд бий болж амжаагүйтэй энэ бүхэн холбоотой. Кирил бичгийн дүрэм гэхэд л байнга өөрчлөгдөнө. Дээр нь албадлагаар уйгаржин бичиг заагаад унана. Одоо огт төлөвшөөгүй, баруун зүүнээ ч ялгаагүй байхад нь латин үсгээр тархийг нь нүдэх нь. Бид юуны учир түүхийн туршид ингэж өөрсдийгөө хүчирхийлж ирсэн бэ? Бодооч! Бидэнд өөрсдийн гэх юм алга.
Зочин 2023-05-06 66.181.161.17
Бүхэл бүтэн үндэстний хувиар аваад үзэхэд бид өөрсдийн гэх юм юу ч байдаггүй. Тэр байтугай уламжлал гэх юм ч байхгүй. Зан заншил, баяр ёслол, бэлгэ бэлгэдэл бүгд бусдаас зээлдсэн зүйлс. Ийм учраас нийгмийн тэмүүлэл, чиглэл хандлагын хувьд үргэлж ийш тийш үсчиж, тогтворгүй савчиж байдаг нь ийм үндэслэлтэй. Нэг талаасаа өөрийн гэх юмгүй, нөгөө талаасаа түүхийн бүхий л үе шатуудад гадна ертөнцөөс хамааралтай, өөрийн гэх удирдлагагүй явж ирсэн. Ийм үндэстэнд гадны туршлага нэг бол их ойр танил ч юм
Зочин 2023-05-06 66.181.161.17
шиг нөгөө бодоход их хол хөндий ч юм шиг санагддаг. Ийм савчсан байдлаас бид юуны түрүүнд гарах хэрэгтэй. Ийм муухай зуршлаа, сониуч, саваагүй, үр дүнгүй нэг үгээр хэлбэл алцганасан хандлага оролдлогоо нийгмээрээ хаях хэрэгтэй. Ингэж байж бид хөгжлийн тухай ярих боломжтой болно. Гээгдсэн уйгаржин бичиг, англи хэл яахав ээ. Бид ядаж 70 гаруй жил барьж буй кирил бичгийнхээ учрыг олж, наад зах нь жил болгон өөрчлөөд байхгүйгээр тогтвортой бичгийн системтэй болмоор байна. Дараа нь бид шинжлэх ухаан
Зочин 2023-05-06 66.181.161.17
ч мэдлэгийн системийг батжуулах чухал. Би байнга хэрүүл хийгээд бардаггүй. Ганц дайчин ганцаддаггүй биш, яалт ч үгүй бул хар чулуу шиг тагласан нийгмийн ой санамжийн гажуу механизмын өмнөөс хүчин мөхөсддөг юм билээ. Бодит баримт жишээ байгаад ч нэмэргүй. Ганцхан жишээ хэлье. Одоо Монголд албан ёсны бүх сайтуудаар цаг уурын мэдээг шинжлэх ухааны яг эсрэгээр мэдээлдэг. Зүгээр ороол харчих. Энд би байнга сануулж зөвлөдөг. Буруу бичсээр л байгаа. Яагаад гэвэл