Н.Учрал: Англи хэлийг I ангиас заах нь үндэсний уламжлалд сөрөг

Хуучирсан мэдээ: 2023.05.06-нд нийтлэгдсэн

Н.Учрал: Англи хэлийг I ангиас заах нь үндэсний уламжлалд сөрөг

С.ЭРДЭНЭ: МАН-Д АН-ӨӨС ӨӨР “АВРАЛ” БАЙДАГГҮЙ

АН-ын дарга асан С.Эрдэнэтэй ярилцлаа.


-Тэгээд та яагаад Л.Гантөмөр даргад тамгаа өгсөн юм бэ. Тамгаа хүлээлгэж өгсөн нь түүнийг АН-ын дарга гэдгийг хүлээн зөвшөөрсөн үйлдэл юм биш үү??

-АН-ын өмнө тулгамдаж буй хамгийн гол асуудал бол дотоод эв нэгдлээ улам бэхжүүлэх, өнгөрсөн зүйлээ ардаа орхиод урагшаагаа харах, намынхаа үйл ажиллагааг идэвхжүүлэх нь Монголын нийгмийн захиалга болсон. Хоёрдугаарт, нийгэмд АН-ыг эргэж нэгдээсэй, улс төрд эргэн ирээсэй гэсэн хүлээлт өндөр байна. Энэ хүлээлтийг хангах хэмжээнд АН үйл ажиллагаа явуулах зайлшгүй шаардлага байгаа. Бидэнд  дахиад хоорондоо маргаад, цэц булаалдах цаг зав байхгүй.

Бүрэн эхээр нь ЭНД-ээс уншина уу.


Д.ТОГТОХСҮРЭН: МОНГОЛЫГ ХАЙРЛАЖ, ӨНГӨЛЖ ЯВАХ АСУУДЛУУД БИЙ

Д.Тогтохсүрэн: Монголыг хайрлаж, өнгөлж явах асуудлууд бий

УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнтэй ярилцлаа.


-Сонгууль бүрийн өмнө Сонгуулийн тухай хуулиараа оролдож эрх баригч нам дараагийн сонгуульд ялалт байгуулах боломжит хувилбараараа боловсруулдаг гэх шүүмжлэл байдаг. Өмнө нь пропорциогаль тогтолцоогоор сонгууль явуулах асуудлыг танай нам дэмждэггүй байсаан. Гэтэл энэ удаа дэмжих болсон шалтгаан юу вэ?

 -Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага юу байсан гэхээр Үндсэн хуулийн Цэцийн тогтоол гарч сонгуульд холимог тогтоолцоогоор буюу пропорциональ системийн элемэнт орж болох талаар шийдвэр гарсан. Үндсэн хуулийн Цэцээс гаргасан шийдвэртэй холбогдуулан нэгэнт холимог тогтолцоогоор сонгууль явуулах боломж нээгдэж байгаа учраас Сонгуулийн хуульдаа өөрчлөлт оруулж сонгогчийн санал гээгддэггүй, улс орны хэмжээнд эдийн засаг, хөгжлийн асуудлаа ярьдаг пропорциональ тогтолоонд шилжих нь зүйтэй гэж үзсэн. Үүнд, гол асуудал төвлөрч байгаа юм. Цаашид сонгуулийн өмнө Сонгуулийн хуулиараа оролддоггүй болох суурийг нь тавъя гэвэл Үндсэн хуулиндаа Сонгуулийн хуулийнхаа тогтолцоог хийж өгөх ёстой. Үүний үр дүнд төр засаг тогтвортой байна.

Бүрэн эхээр нь ЭНД-ээс уншина уу. 


Н.УЧРАЛ: АНГЛИ ХЭЛИЙГ I АНГИАС ЗААХ НЬ ҮНДЭСНИЙ УЛАМЖЛАЛД СӨРӨГ

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралтай ярилцлаа.

Н.Учрал: Англи хэлийг I ангиас заах нь үндэсний уламжлалд сөрөг-Та яагаад нэгдүгээр ангиас англи хэл заахыг эсэргүүцээд байгаа юм бэ?

-Боловсролын хуулийн концепци зөв гарах ёстой. Кембрижийн хөтөлбөр гэж бий. Тус хөтөлбөр яагаад зургадугаар ангиас хэрэгждэг юм гэвэл, 1-6 анги хүртэл үндсэн эх хэлийг нь эзэмшүүлээд зургадугаар ангиас нь Кембрижийн стандартын дагуу байдаг. Би Британийн магадлан итгэмжлэх зөвлөлд шинжээчээр ажиллаад дөрвөн жил Монголд Британийн магадлан итгэмжлэлийг оруулж ирэх хөтөлбөр дээр ажилласан. Тиймээс нэг зүйлийг ойлгосон. Кембрижийн хөтөлбөр ч бай, IB-ийн хөтөлбөр ч бай үндэсний онцлогоо шингээх ёстой гэдгийг. Кембрижийн хөтөлбөрийг хүмүүс зуун хувь англи болох гээд байна гэдэг ч дөрвөөс дээш хичээлийг тухайн орны хэлээр тус хөтөлбөрөөр нь заахыг хэлдэг.

Гэтэл нэгдүгээр ангиас нь Монгол хэлийг заагаад зургадугаар ангиас нь англи хэлийг сонгон заах маягаар нь явах  зөв. Жишээ нь, Герман, Финлянд, Европын зарим төлбөргүй боловсрол олгож буй улсуудад “American school”, “British school” сургууь орж ирэх нь чөлөөтэй. Эцэг эх өөрөө л сонгодог. Төрөөс олгож буй боловсрол бол 1-6 ангид үндсэн хэл нь монгол хэлээр, сонгон суралцах нь англи байна уу, орос байна уу сонголтыг өгч байгаа юм. Ерөөсөө Кембриджийн хөтөлбөрийн ялгаа нь энэ юм. Тиймээс хуульд тусгайлан авч үзэх нь академик эрх чөлөөнд халдсан буюу дээрээс нь үндэсний уламжлалд сөргөөр нөлөөлөх аюултай.

Бүрэн эхээр нь ЭНД-ээс уншина уу.


"ЭДИЙН ЗАСГАА ТОМРУУЛСНЫ ДАРАА ЦАЛИН, ТЭТГЭВРЭЭ НЭМ"

УИХ-ын гишүүн Б.Баттөмөртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. 


-Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч, иргэдийн амьдрал өдрөөс өдөрт дордож байна. Та эдийн засгийн ухааны доктор хүний хувьд үүссэн нөхцөл байдалд ямар дүгнэлт хийж байна?

-Үнэ яагаад өсөөд байгаад гайхаад байх зүйлгүй л дээ. Бодит байдал дээр үнийн хэлбэлзэл өндөр байна. Ялангуяа хүнсний бүтээгдэхүүний хувьд хадгалалтын хугацаанаасаа хамаараад үнэ нь хэлбэлздэг. Тийм учраас УИХ-ын нэр бүхий зарим гишүүд зах худалдааны төвөөр явж үнийн хэлбэлзэл, нийлүүлэлтийн нөхцөл байдлыг судалсан байх. Үнэ өсөх хэд хэдэн шалтгаан байна. Нэгдүгээрт, гадаад зах зээлээс шалтгаалж байна. Хоёрдугаарт, монгол төгрөгийн ханшийн уналттай холбоотой инфляци өндөр байна. Монгол Улс бүтээгч улс биш хэрэглэгч улс учраас ихэнх бараа бүтээгдэхүүнээ гаднаас авч байна. Тиймээс ам.доллартай харьцах төгрөгийн ханш үргэлж буурч байна. Үнийн өсөлтөөс хамгаалах гол аргуудын нэг нь  төгрөгийн ханшийг тогтвортой байлгах юм. Хоёрдугаарт, Монголчууд бид гадаадынхантай адилхан нарийн нандин зүйл хоол хүнсэндээ хэрэглэхээс илүүтэй мах, гурилыг хүнсэндээ тогтмол хэрэглэдэг. Дотоодоосоо нийлүүлдэг мах, гурилаа иргэдийнхээ амьжиргаанд нөлөөлөхгүй байх хэмжээнд нийлүүлэлтийн сүлжээн дээр нь анхаарах учиртай. Өнгөрсөн хугацаанд ийм менежмент хийж чадсангүй.

Бүрэн эхээр нь ЭНД-ээс уншина уу?


НИЙГЭМД ҮГ ХЭЛСЭН, ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛСЭН ХҮМҮҮСИЙГ ХААЖ БООДОГ

МУБИС-ийн захирал доктор, профессор Ж.БАТБААТАР:
-Ардчилсан нийгмийн гол шалгуур бол иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний тухай асуудал. Олон улсын байгууллагуудын судалгаагаар Монголд хараахан энэ орчин бүрдээгүй байна гэдэг дүгнэлт гарсан. 2000-аад оны эхээр Монгол Улс бүрэн эрх чөлөөт хэвлэлтэй орны тоонд орж байсан бол сүүлийн жилүүдэд ухарсаар байгаа үзүүлэлттэй гарч байна.
Өнгөрсөн жилийн тухайд авч үзвэл энэ онд хэвлэлийн эрх чөлөөгөөр бид 22 байраар ухарсан. Энэ нь үзэл бодлоо илэрхийлэх эрх, хэвлэлийн эрх чөлөө ямар түвшинд байгааг харуулж байгаа бодит баримт.
Түүнээс гадна нийгэмд үг хэлсэн, үзэл бодлоо илэрхийлсэн хүмүүсийг хааж боодог, хэвлэл  мэдээллийн эрх чөлөөнд эрх мэдэлтнүүд, албан тушаалтнууд халддаг, хууль эрх зүйн орчин нөхцөлөөр хязгаарлахыг оролддог тогтолцоо үүсээд байгаа.
ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЭХ ЭРХ ГЭДЭГ БОЛ АРДЧИЛЛЫН ТУЛГУУР БАГАНА
Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.ХУНАН:
-2019 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд сэтгүүлчтэй холбоотой нийт 199 эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Үүнээс 146-г нь хэрэгсэхгүй болгосон байдаг. Энэ юуг хэлж байна вэ? гэхээр хэрэг үүсгэх  шаардлагагүй тохиолдолд заавал хэрэг бүртгэл үүсгэх замаар үг хэлэх эрхийг хязгаарлах, залхаан цээрлүүлэх үйлдэл байж болзошгүй.
Ардчилсан иргэний нийгэмд үзэл бодлоо илэрхийлэх эрх гэдэг бол суурь тулгуур багана болж байдаг.
Иргэний мэдэх эрхийг бататгаж, мэдэх эрхийг хангаж байдаг зүйл бол чөлөөт хэвлэл мэдээлэл. Тиймээс бид үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хамгаалах ёстой.
МОНГОЛ УЛСАД ҮГ ХЭЛЭХ ЭРХ ЧӨЛӨӨ НЭЭЛТТЭЙ БАЙНА
Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.ГҮНЖИДМАА:
-Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө бол нийгмийн орон зай руу орж байгаа учраас тодорхой хэмжээнд бодохыг шаарддаг зүйл. Тухайлбал, бид үг хэлэхдээ амаар, бичгээр, техник хэрэгслээр шууд нийгмийн орон зай руу орж байна.
Миний хувьд Монгол Улсад үг хэлэх эрх чөлөө нээлттэй байна гэж хардаг. Гэхдээ сайжруулах шаардлагатай.
Хэдий эрх чөлөөтэй мэт боловч хязгаарлагдсан хүчин зүйлс ч бий. Тиймээс тэр бүхэнд шаардлагатай зохицуулалтыг хийх нь зүйтэй.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж