ОХУ спортын "Найрамдлын наадам"-ыг зохион байгуулна

ОХУ спортын "Найрамдлын наадам"-ыг зохион байгуулна

ОХУ спортын "Найрамдлын наадам"-ыг зохион байгуулна

Орос улс ирэх онд олон төрлийн спортын "Найрамдлын наадам"-ыг дахин зохион байгуулахаар төлөвлөж байна гэж Спортын сайд Олег Матыцин  мэдэгджээ. Тус наадмыг ирэх оны долдугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний хооронд болох Парисын олимпийн дараа зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Наадмыг түнш орнуудад урилга илгээн, нээлттэй хэлбэрээр тэмцээн зохион байгуулах гэнэ. 

Москвагаас өнгөрсөн онд Украинд дайн эхлүүлснээс болж Орос болон түүний холбоотон Беларусийн тамирчдыг олон улсын тэмцээнд оролцохыг хориглох болсон. Тухайлбал, байт харваа, сэлүүрт завь, дугуйн спорт, туялзуур сэлэм, жүдо, орчин үеийн таван төрөл, ширээний теннис, таеквондо, триатлон зэрэг олимпийн зарим төрөлд хоёр улсын тамирчдыг дахин элсүүлсэн боловч хөнгөн атлетикийн төрөлд элсээгүй байна. Хэдийгээр Парисын наадамд оролцох эцсийн шийдвэр хараахан гараагүй байгаа ч Орос, Беларусийн тамирчдад төвийг сахисан байдлаар олон улсын тэмцээнд оролцохыг Олон улсын олимпийн хорооноос зөвлөжээ.

Орос улс өнгөрсөн жил "Улс хоорондын олон улсын найрсаг харилцааг бэхжүүлэх" зорилгоор "Эв санааны нэгдлийн наадам" тэмцээнийг зохион байгуулсан. Харин "Найрамдлын наадам"-ыг анх 1984 онд ЗХУ болон өөр социалист найманд оронд зохион байгуулж байв. Тэдгээр орнууд тухайн онд Лос-Анжелес хотод болсон Зуны олимпийг бойкотлосон байсан. Наадамд 50 орчим улс оролцож, 126 алтаар ЗХУ тэргүүлсэн бол Зүүн Герман 50 алтаар удаалжээ.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2023-05-06 103.26.194.163

Оросууд жийгдэхээрээ л ингэдгийн. Найрамдал 84 нэг их тийм олигтой юм болоогүй ш дээ. АНУ, англи тэргүүтэй спорт өндөр хөгжсөн улсууд орохгүй болохоор ямар олигтой юм болох вэ дээ. Зүгээр л түрэмгий дайнаа зогсоогоод олимпдоо оролцоосой тэнэг иванууд.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж