Хятадын компаниудыг АНУ руу нислэгээ нэмэгдүүлэхийг зөвшөөрөв

Хятадын компаниудыг АНУ руу нислэгээ нэмэгдүүлэхийг зөвшөөрөв

Хятадын компаниудыг АНУ руу нислэгээ нэмэгдүүлэхийг зөвшөөрөв

Хятадын агаарын тээврийн компаниудыг АНУ руу зорчигч тээврийн нислэгийн үйлчилгээг долоо хоногт хоёр талдаа 12 болгон нэмэгдүүлэхийг зөвшөөрч байгааг  тус улсын Тээврийн яам  мэдэгдэв. Ингэснээр Бээжингээс АНУ-ын агаарын тээвэрлэгчдэд зөвшөөрсөн нислэгийн тоотой тэнцүү болох юм.

Одоогийн байдлаар Хятадын агаарын тээврийн компаниудын долоо хоног бүр хоёр талдаа найман удаа нислэг үйлдэж байгаа юм. Энэ нь цар тахлын улмаас хил хаахаас өмнө хоёр талын нислэгийн тооноос харьцангуй бага үзүүлэлт юм.

Америкийн талаас агаарын тээврийн "American Airlines", "Delta Air Lines", "United Airlines" Хятад руу нислэг үйлддэг. Харин нөгөө талаас Хятадын операторууд болох "Xiamen Airlines", "Air China", "China Southern Airlines", "China Eastern Airlines" зэрэг компаниуд улс хооронд хуваарьт зорчигч тээврийн үйлчилгээ явуулдаг.

 Хятад улс өнгөрсөн нэгдүгээр сард өөрийн орны иргэдэд COVID-тэй холбоотой нислэгийн хязгаарлалтыг цуцалсан бол  өдгөө хилээ жуулчдад бүрэн нээсэн. Улмаар  америкчууд өнгөрсөн гуравдугаар сардаас эхлэн Техасаас Шанхай руу долоо хоног бүр хоёр талын нэмэлт хоёр нислэг үйлдэж эхэлсэн гэж тус яамнаас мэдээлжээ.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж