Умард Атлантын цэргийн эсвэл буюу НАТО байгууллагаас Ази дахь холбоотнуудтай зөвлөлдөх уулзалтыг хөнгөвчлөх зорилгоор Японд оффис байгуулахаар төлөвлөж байгаа зарласныг Хятад улс хүчтэй эсэргүүцэв.
НАТО нь Хятад, Оросын геополитикийн сорилтуудыг харгалзан Өмнөд Солонгос, Австрали, Шинэ Зеланд зэрэг аюулгүй байдлын түншүүдтэй яриа хэлэлцээ хийхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Ази дахь анхны харилцаа холбооны оффисоо Японд нээхээр төлөвлөж байна гэж "Nikkei Asia" өнгөрсөн Лхагва гаригт мэдээлсэн. Эх сурвалжийн мэдээлснээр тус оффисыг ирэх онд нээхээр төлөвлөж байна.
Үүний дараа Хятадын гадаад хэргийн яамны төлөөлөгч Мао Нин "Ази бол "хамтын ажиллагаа, хөгжлийн ирээдүйтэй орон бөгөөд геополитикийн тулааны талбар болох ёсгүй. НАТО-гийн Ази, Номхон далайн бүс нутагт зүүн тийш тасралтгүй тэлэх, бүс нутгийн үйл хэрэгт хөндлөнгөөс оролцох, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг сүйтгэх оролдлого, эвслүүдийн сөргөлдөөнд түлхэц үзүүлэх зэрэг нь бүс нутгийн улс орнуудад өндөр сонор сэрэмжтэй байхыг шаардаж байна" гэж мэдэгджээ.
Харин НАТО-гийн төлөөлөгч Оана Лунгеску "НАТО нь хэд хэдэн олон улсын байгууллага болон түнш орнуудтай төлөөлөгчийн газар, харилцааны зохицуулалттай. Холбоотнууд НАТО болон манай түншүүдийн аль алиных нь хэрэгцээнд хамгийн сайн нийцэж байгаа эсэхийг баталгаажуулахын тулд эдгээр харилцааны зохицуулалтыг тогтмол үнэлдэг. Тус эвсэл Японтой ойрын хамтын ажиллагаатай бөгөөд цаашид ч энэ нь өргөжин хөгжинө" гэсэн хариултыг өгсөн байна.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS
Холбоотой мэдээ