Турк улсад эдийн засгийн чуулганд оролцсон Украин, ОХУ-ын хоёр албан тушаалтан хэрүүл маргаан үүсгэсний улмаас гар зөрүүлсэн тухай "The Daily Beast" мэдээлжээ.
Хар тэнгисийн эдийн засгийн хамтын ажиллагааны парламентын ассамблейн дээд хэмжээний уулзалтад Орос, Украины албан ёсны төлөөлөгчид оролцох үеэр энэ хэрэг гарсан байна.
Цахим ертөнцөд тавигдсан бичлэгт Оросын нэгэн албан тушаалтан индэрийн өмнө байрлуулсан Украины далбааг урж авч явах үед Украины парламентын гишүүн Александр Мариковский түүнийг хөөж, нударга зөрүүлсэн байна. Мариковский Оросын төлөөлөгчийг шанаадаж, далбаагаа булаан авах үед эргэн тойрныхон нь тэднийг салгажээ.
Өөр нэг бичлэгт Оросын төлөөлөгч Ола Тимофеева чуулганы үеэр үг хэлж байх үед хоёр талын албаны хүмүүс хэрүүл маргаан дэгдээж, бие биенээ түлхэж буйг харуулсан байна.
Энэ явдлын дараа Мариковски өөрийн фэйсбүүк хуудаснаа "Манай тугнаас, Украинаас сарвуугаа тат. Бузар Орос!" гэсэн гарчигтай зодооны видеог нийтэлсэн байна.
View this post on Instagram
ЭХ СУРВАЛЖ: BUSINESS INSIDER
Холбоотой мэдээ