Дугуй цагааны тохижилтын ажлыг өнгөрсөн оноос Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-аас хариуцан ажиллаж, гүйцэтгэгчээр нь “Цагаан нуур” ХХК ажиллаж байгаа билээ. Тэгвэл энэхүү тохижилтын ажлын суурь хэсэг 75 хувьтай явж байгаа аж. Бусад тохижилтын дутуу хэсгийг зургаадугаар сарын 1-нд дуусган ашиглалтад орох төлөвлөгөөтэй ажиллаж байна. Харин ариун цэврийн болон үйлчилгээний байгууламжийн ажил удааширч байгааг түргэвчлэх үүрэг өгчээ.
Дугуй цагаан орчимд үйл ажиллагаа явуулаагүй удсан, өнгө үзэмж муу амралт, жуулчны газраас шалтгаалж тухайн орчинд гэмт хэргийн гаралт ихэссэн болон нийслэлийн иргэдийн амарч зугаалах талбайг байгуулах зэргээс шалтгаалж тухайн байршилд үйл ажиллагаа явуулж байсан Энигма компанийн үйл ажиллагааг зогсоож шавар гэрүүдийг буулгасан билээ.
Холбоотой мэдээ