Уралын Холбооны Их Сургууль (УрФУ) болон Монгол Улсын Эрчим хүчний яам Монголын хоёр том дулааны цахилгаан станц болох ДЦС-3, ДЦС-4-т зориулан боловсон хүчин бэлтгэх талаар тохиролцов. ОХУ-д суралцах анхны оюутнуудыг энэ жилээс бэлтгэж эхэлж, 2024 оноос тэднийг мэргэжлээр нь суралцуулна гэж тус их сургуулийн хэвлэлийн албанаас мягмар гарагт ТАСС мэдээллийн агентлагт мэдээлэв.
"Монгол Улсын Эрчим хүчний яамтай ДЦС-4, ДЦС-3-ын боловсон хүчнийг бэлтгэх талаар тохиролцсон. Туршилтын төсөлд 20 орон тоо хуваарилагдсан. Бид ШУТИС-ийн төгсөгчдийг элсүүлэх бөгөөд тэд эхлээд орос хэл сурч, дараа нь мэргэжлээрээ суралцаад, эх орондоо буцаж ирж ДЦС-д ажиллана" гэж тус сургуулийн хэвлэлийн албанаас мэдээлэв.
Аль энэ оны 9-р сард эхний элсэгчдийг их сургуулийн бэлтгэл ангид элсүүлж, 2024 онд тэд мэргэжлийн сургалтад хамрагдах болно.
Мөн УрФУ «Эрдэнэт» үйлдвэртэй хамтран ажиллахаар тохиролцож, шинэ хичээлийн жилд уг үйлдвэрт зориулан бакалавр, магистрын сургалтын үндсэн хөтөлбөрүүддээ боловсон хүчин бэлтгэх ажлыг үргэлжлүүлнэ. Түүнчлэн Уралын их сургуулийн өнгөт металлын төмөрлөгийн үйлдвэрийн тэнхимийн эрхлэгч Сергей Мамаченков УрФУ-ын үндсэн дээр «Эрдэнэт» үйлдвэрийн катодын зэс үйлдвэрлэх шинэ үйлдвэрт зориулан мэргэжилтэн бэлтгэх зорилтот магистрын хөтөлбөр нээхийг Монголын талд санал болгов.
Эх сурвалж: ТАСС
Холбоотой мэдээ