Төрийн банк 25 сая ам.долларын гадаад эх үүсвэр амжилттай татлаа

Хуучирсан мэдээ: 2023.05.05-нд нийтлэгдсэн

Төрийн банк 25 сая ам.долларын гадаад эх үүсвэр амжилттай татлаа

Төрийн банк 25 сая ам.долларын гадаад эх үүсвэр амжилттай татлаа

Төрийн банк нь Монгол улсын хэмжээнд 500 гаруй салбар нэгж, 4000 ажилтнуудаараа дамжуулан санхүүгийн цогц үйлчилгээг үзүүлдэг үндэсний ТОП-5 банкны нэг билээ. Улс орны эдийн засагт голлох нөлөө үзүүлдэг жижиг, дунд бизнес эрхлэгчдээ бойжуулах зорилгоор “Бизнес инкубатор”  төвөөрөө дамжуулан зээлийн болон санхүүгийн зөвлөгөө мэдээлэл өгөх сургалтуудыг зохион байгуулж, үйл ажиллгааг нь дэмжин хамтран ажиллаж байна.

Төрийн банк жижиг, дунд бизнес эрхлэгчдийн экспорт, импортын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, бизнесээ өргөжүүлэхэд нь туслах зорилгоор Америкийн Нэгдсэн Улсын “Каргилл Файнаншл Сервисес Интернэйшнл” Олон Улсын байгууллага (Cargill Financial Services International Inc)-с гадаад худалдааг дэмжих 25 сая.ам доллар буюу 87 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг татан төвлөрүүллээ. Тус эх үүсвэрийг татсанаар харилцагчдадаа эргэлтийн хөрөнгө, хөрөнгө оруулалт, зээлийн шугам, худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүн үйлчилгээг илүү өргөн хүрээнд үзүүлэхэд томоохон түлхэц болох юм.

“Каргилл Файнаншл Сервисес Интернэйшнл” Олон Улсын байгууллага нь 1865 онд үүсэн байгуулагдсан 165 тэрбум ам.долларын орлоготой Дэлхийн 70 гаруй улсад хүнс хөдөө аж ахуй, санхүү болон аж үйлдвэрийн салбарт үйл ажиллагаагаа явуулдаг үндэстэн дамнасан томоохон корпораци юм.

Төрийн банк нь 2022 оны санхүүгийн үзүүлэлтээрээ 3.2 их наяд төгрөгийн актив хөрөнгө, 97.3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Дундаж давхаргыг дэмжигч, үндэсний тэргүүлэгч банк болох Төрийн банканд итгэл үзүүлэн хамтран ажиллаж буй харилцагч та бүхэнд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж