12 давхар хийдийг Кужугет Шойгугийн нэрэмжит Соёлын сангийн санхүүжилтээр барьсан бөгөөд барилгын ажил 2014 оноос явагдаж ийнхүү дуусгавар болсон.
Нээлтийн ёслолын үеэр тус хийдийн төв хөшөөний сууринд ариун нандин зүйл болох 1959 онд 14-р Далай ламын Төвөдөөс авчирсан Бурхан багшийн чандарын хэсгийг залсан. Кужугет Шойгугийн нэрэмжит Соёлын сангийн төлөөлөгчдийг өнгөрсөн онд Энэтхэгт айлчлах үеэр уг Их эрдэнийн ринсрэлийг Тувагийн Буддын шашны хийдэд уламжилсан.
Хийдийн цогцолборын зураг төслийг тухайн бүс нутгийн газар хөдлөлтийн онцлогийг харгалзан боловсруулсан. Дотоод засал чимэглэлийг нь ОХУ-ын гавьяат зураач, уран барималч Даши Намдаковын удирдлага дор гүйцэтгэсэн. Цогцолборын нийт талбай 9.3 га.
Өмнө нь Тува улсын тэргүүн Владислав Ховалыг хийдийн засал чимэглэлийг хийхдээ "маш чимхлүүр" ажил хийсэн байна гэж тэмдэглэж байжээ. Тус хийдийн нэг давхарт Бүгд Найрамдах Тува Улсын Үндэсний музейн сан хөмрөгөөс 3 мянга гаруй үзмэр, тэр дундаа Төвд, хуучин монгол бичгээр бичсэн шашны олон тооны ном судрууд, үүний дотор 1970-аад онд Кунгуртуг тосгоны ойролцоо олдсон Бурхан багшийн үгс бүхий төвд бичвэрийн хосгүй цуглуулга дэлгэгдсэн Буддын шашны үзэсгэлэн байдаг.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нээлтийн ёслолд оролцогчид болон тус Бүгд найрамдах улсын оршин суугчдад түүхэн үйл явдал тохиож байгаад баяр хүргэж, тус цогцолбор нь Орос улсын Буддын шашны шашин, соёл, боловсролын гол төвүүдийн нэг болно гэдгийг онцлон тэмдэглэв.
Эх сурвалж: Коммерсантъ
Холбоотой мэдээ