Японд 6.3 магнитудын хүчтэй газар хөдлөв

Японд 6.3 магнитудын хүчтэй газар хөдлөв

Японд 6.3 магнитудын хүчтэй газар хөдлөв

Японы Ишикава мужийн Сүзү хотод өнөөдөр /2023.05.05/ 14:42 минутын орчимд 6.3 магнитудын хүчтэй газар хөдөллөө. Цаг уурын агентлагаас мэдээлснээр газар хөдлөлтийн гүн 10 орчим километрт байжээ. Гэхдээ цунамигийн анхааруулга дуугараагүй. Одоогоор хүний амь үрэгдсэн эсвэл бэртэж гэмтсэн талаар мэдээлэл алга байна.

Шиндо хэмжүүрээр авч үзвэл энэ газар хөдлөлт нь томоохон хөрсний гулгалт үүсгэж болзошгүй байна. Сүзү хот нь Токиогоос 280 гаруй км зайд орших ба Япон тэнгисийн эрэг дээрх Ишикава мужийн хойд үзүүрт байрладаг. Газар хөдлөлтийн дараах афтершокууд ч болно гэдгийг засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Хироказү Мацүно анхааруулж байна.

Японы "Golden week" буюу долоо хоног үргэлжилдэг баярын амралт дөрөвдүгээр сарын 29-өөс эхэлсэн. Өнөөдөр уг амралтын сүүлийн өдөр байсан. Энэ хугацаанд Японд гадаадын болон дотоодын аялагчид дүүрэн байдаг. Газар хөдлөлтийн улмаас Нагано ба Каназавагийн хоорондын хурдны галт тэргийн хөдөлгөөнийг зогсоожээ. 

Арлын Япон орон нь газар хөдлөлтийн хүчтэй идэвхжил бүхий Номхон далайн цагираг дээр байрладаг. Тиймээс хүчтэй газар хөдлөлтөд зориулсан барилгын хатуу дүрэм журамтай. Мөн томоохон газар хөдлөлтөд бэлтгэлтэй байхын тулд онцгой байдлын сургуулилалтыг тогтмол хийдэг.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2023-05-05 66.181.179.160

япончууд байнгын бэлтгэлтэй байгаад сурсан манайхан бол хэсэг яриад мартдаг ядаж ь яг одооноос барилгын материалаар сайжружлах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2023-05-05 38.42.106.107

Дхх, оросуудын л хийсэн ажил тээ

Avatar

Нэргүй 2023-05-05 66.181.161.239

Gazar hudulsund oros buruutai minii b**s hatsan ni ch oros buruutai

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж