Оросыг Хятадаас хамааралтай болж буйд Энэтхэг санаа зовж байна

Хуучирсан мэдээ: 2023.05.05-нд нийтлэгдсэн

Оросыг Хятадаас хамааралтай болж буйд Энэтхэг санаа зовж байна

Оросыг Хятадаас хамааралтай болж буйд Энэтхэг санаа зовж байна

Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Субрахманям Жайшанкар Төв Азийн аюулгүй байдлын форумын өмнө Хятад, Оросын түншүүдтэйгээ хэлэлцээ хийжээ. ШХАБ-ын гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нар өнөөдөр /2023.05.05/ Энэтхэгийн Гоа хотод бүс нутгийн эдийн засаг, аюулгүй байдлын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэж байна.

Энэтхэг, Хятад улсууд нь Гималайн нурууны зүүн хэсэгт гурван жилийн турш сөргөөцөлдөж буй. Энэтхэг улс Хятадыг хоёр талын хэлэлцээрээ зөрчиж байна гэж буруутгасан бол Хятад эсрэгээрээ хилийн нөхцөл байдал тогтвортой байна гэж мэдэгдсэн.

Гурван улсын Гадаад хэргийн сайд нарын уулзалтын дараа Субрахманям Жайшанкар "Хилийн бүс нутагт тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж, энх тайвныг хангахад анхаарлаа хандуулсаар байна" гэж жиргэжээ. Мөн ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой хоёр талын, дэлхийн болон олон талт хамтын ажиллагааны талаар иж бүрэн дүн шинжилгээ хийсэн гэж мэдэгдэв.

Украин дахь Оросын армийн эрч улам суларч, Хятадаас улам бүр хамааралтай болж байна гэж шинжээчид үзжээ. Энэтхэг улс үүнд санаа зовж байна. Яагаад гэвэл хүйтэн дайны үеийн холбоотон ОХУ-тай Энэтхэг улс одоо ч хүчтэй харилцаатай хэвээр байна. Тиймээс Украин дахь дайныг буруушаагаагүйгээр үл барам Оросын түүхий нефтийн хамгийн том худалдан авагч болсон юм. Энэтхэг улс батлан хамгаалах хэрэгслийнхээ дийлэнх хувийг Оросоос худалдаж авсаар байна.

Эх сурвалж: AL JAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
3
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж