-Прокурор
-Хавтас хэрэгт авагдсан материалыг үзэхээр Хөгжлийн банкнаас зээл авах асуудлаар нийтдээ 101 удаа тус банкинд албан бичиг хүргүүлсэн хэмээн материалуудаа өгсөн байдаг. Тэгэхээр таны тавьсан хүсэлт биелэгдэж байсан уу?–Шүүгчдэгч Д.Батбаяр:
Хөггжлийн банкнаас зээл хүссэн нэг жил хоёр хоногийн хугацаандзургаан удаагийн албан тоот явуулсан. Хөгжлийн банктай үг хэлээ ололцоод ажлаа явуулахыг боддог. Сүүлдээ бид дандаа албан тоотоор харьцдаг болсон. Нийтдээ Хөгжлийн банктай харьцаж байх хугацаандаа 101 удаа албан хүсэлт явуулсан байдаг. Сүүлийн албан хүсэлтүүд энэ хэргийн материалд хараахан авагдаагүй байх. Гэхдээ бид төслөө хамтын ажиллааны хүрээнд амжилттай хэрэгжүүлсэн.
-Прокурор
-Зээл хүсэх, авах үед чинь Хөгжлийн банкны холбогдоод байгаа ажилтнууд өөр өөрийн ажил дээр ажиллаж байсан уу. Эдгээр хүмүүсийн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгийг мэдсээр байж таныг авсан хэмээн буруутгаж байгаа шүү дээ.Мөнгө угаасан үндэслэлийн тухайд. Эдгээр хүмүүс гэмт хэрэг үйлдсэн мөнгөнөөсөө танд өгсөн гэдгийг та яаж мэдсэн юм бэ?
Шүүгчдэгч Д.Батбаяр:
-Би тухайн үед арилжааны банкууд руу хандаж байсан. Арилжааны банкууд барилгын салбарт зээл олгох хэцүү байсан. Тухайн үед Монгол Улс валютын сангийн хөтөлбөрт хамрагдчихсан хатуу чанга бодлоготой байсан. Бид зээлийн асуудлыг судлахаар манай хажууд явагдаж байсан Шинэ Яармаг хэмээх том төсөл Хөгжлийн банкнаас санхүүжилт аваад баригдаж байсан. Мөн хойд талд Буман Залуус хороолол төсөл мөн тус банкнаас санхүүжиж байсан. Удаан хүлээгдсэн дэд бүтцийн асуудлууд Хөгжлийн банкнаас санхүүжиж Морингийн давааны цэвэрлэх байгууламжууд бүгд хийгдсэн байсан. Тэгэхээр Хөгжлийн банк бодлогоор барилгажуулах ажлууд тэр тусмаа шинэ суурьшлийн бүсэд явагдаж байгаа төслүүдийг дэмжиж байгаа юм байна гэж ойлгосон. Хөгжлийн банкны захиралБаттамиртай хүсэлт тавьж байж уулзсан. Бусад банкнаас ч зээл авахад ч ийм тохиолдол гардаг. Төсөлд шаардагдах гол материалуудынхаа ноён нурууг босгочихсон байсан. Зээл маань цаашид дэмжигдэх юм уу, үгүй юм уу гэдэг асуудлаар хүсэлт тавьж байгаад уулзсан. Ингэж уулзаад Дундговийн цэнгүүн дээр таарч байсан хүн байсан. Мэдүүлэг өгөхдөө түүнийг танихгүй гээд хэлчихсэн бол энд ингээд зогсохгүй ч байж мэднэ. Гэхдээ хууль сануулсан учраас худлаа хэлж болохгүй. Өдий насны хүн их үнэнч шударга ярих гэж байгаад ийм асуудалд орооцолдчихлоо.
-Прокурор
Та мөнгө угаасан уу?
-Шүүгчдэгч Д.Батбаяр:
Мөнгө угаагаагүй. Хөгжлийн банкны зээлийн мөнгө жилийн 11.59 хувийн хүүтэй зээл олгосон. Энэ бол тухайн үед арилжааны банкны жишиг хүү байсан. Хамгийн гол нь Хөгжлийн банкны зээл ороо бусгаа байсан, арилжааны банкууд дампуурах магадлалтай байсан тэр үед найдвартай сайхан харилцагчтай боллоо гэж бодсон.
Прокурор
Төсөл чинь одоо бүрэн хэрэгжиж дууссан уу?
Шүүгчдэгч Д.Батбаяр:
Манай төслийг УИХ-ын нээлттэй сонсголоор 2023 оны 02.17-нд манай төсөл орж танилцуулга хийсэн. Түүн дээр УИХ-ын ажлын хэсгээс Монгол банкны шинжээч, Татварын Ерөнхий газар, Эдийн засгийн цагдаагийн албанаас шалгалт оруулсан. Тэр үед манайх барилгаа улсын комисст хүлээлгэж өгчихсөн байсан. Ажлын комисс мэдээлэл хийхдээ Модун компанийн төсөл бүрэн хэрэгжиж, амжилттай дууссан гэдэг дүгнэлт танилцуулсан.
Д.Батбаяр: Хөгжлийн банкинд 101 удаа албан бичиг явуулсан
-Прокурор
-Хавтас хэрэгт авагдсан материалыг үзэхээр Хөгжлийн банкнаас зээл авах асуудлаар нийтдээ 101 удаа тус банкинд албан бичиг хүргүүлсэн хэмээн материалуудаа өгсөн байдаг. Тэгэхээр таны тавьсан хүсэлт биелэгдэж байсан уу?
- Шүүгчдэгч Д.Батбаяр:
- Хөггжлийн банкнаас зээл хүссэн нэг жил хоёр хоногийн хугацаандзургаан удаагийн албан тоот явуулсан. Хөгжлийн банктай үг хэлээ ололцоод ажлаа явуулахыг боддог. Сүүлдээ бид дандаа албан тоотоор харьцдаг болсон. Нийтдээ Хөгжлийн банктай харьцаж байх хугацаандаа 101 удаа албан хүсэлт явуулсан байдаг. Сүүлийн албан хүсэлтүүд энэ хэргийн материалд хараахан авагдаагүй байх. Гэхдээ бид төслөө хамтын ажиллааны хүрээнд амжилттай хэрэгжүүлсэн.
- Прокурор
- Зээл хүсэх, авах үед чинь Хөгжлийн банкны холбогдоод байгаа ажилтнууд өөр өөрийн ажил дээр ажиллаж байсан уу. Эдгээр хүмүүсийн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгийг мэдсээр байж таныг авсан хэмээн буруутгаж байгаа шүү дээ.Мөнгө угаасан үндэслэлийн тухайд. Эдгээр хүмүүс гэмт хэрэг үйлдсэн мөнгөнөөсөө танд өгсөн гэдгийг та яаж мэдсэн юм бэ?
- Шүүгчдэгч Д.Батбаяр:
- Би тухайн үед арилжааны банкууд руу хандаж байсан. Арилжааны банкууд барилгын салбарт зээл олгох хэцүү байсан. Тухайн үед Монгол Улс валютын сангийн хөтөлбөрт хамрагдчихсан хатуу чанга бодлоготой байсан. Бид зээлийн асуудлыг судлахаар манай хажууд явагдаж байсан Шинэ Яармаг хэмээх том төсөл Хөгжлийн банкнаас санхүүжилт аваад баригдаж байсан. Мөн хойд талд Буман Залуус хороолол төсөл мөн тус банкнаас санхүүжиж байсан. Удаан хүлээгдсэн дэд бүтцийн асуудлууд Хөгжлийн банкнаас санхүүжиж Морингийн давааны цэвэрлэх байгууламжууд бүгд хийгдсэн байсан. Тэгэхээр Хөгжлийн банк бодлогоор барилгажуулах ажлууд тэр тусмаа шинэ суурьшлийн бүсэд явагдаж байгаа төслүүдийг дэмжиж байгаа юм байна гэж ойлгосон. Хөгжлийн банкны захиралБаттамиртай хүсэлт тавьж байж уулзсан. Бусад банкнаас ч зээл авахад ч ийм тохиолдол гардаг. Төсөлд шаардагдах гол материалуудынхаа ноён нурууг босгочихсон байсан. Зээл маань цаашид дэмжигдэх юм уу, үгүй юм уу гэдэг асуудлаар хүсэлт тавьж байгаад уулзсан. Ингэж уулзаад Дундговийн цэнгүүн дээр таарч байсан хүн байсан. Мэдүүлэг өгөхдөө түүнийг танихгүй гээд хэлчихсэн бол энд ингээд зогсохгүй ч байж мэднэ. Гэхдээ хууль сануулсан учраас худлаа хэлж болохгүй. Өдий насны хүн их үнэнч шударга ярих гэж байгаад ийм асуудалд орооцолдчихлоо.
- Прокурор
- Та мөнгө угаасан уу?
- Шүүгчдэгч Д.Батбаяр:
- Мөнгө угаагаагүй. Хөгжлийн банкны зээлийн мөнгө жилийн 11.59 хувийн хүүтэй зээл олгосон. Энэ бол тухайн үед арилжааны банкны жишиг хүү байсан. Хамгийн гол нь Хөгжлийн банкны зээл ороо бусгаа байсан, арилжааны банкууд дампуурах магадлалтай байсан тэр үед найдвартай сайхан харилцагчтай боллоо гэж бодсон.
- Прокурор
- Төсөл чинь одоо бүрэн хэрэгжиж дууссан уу?
- Шүүгчдэгч Д.Батбаяр:
- Манай төслийг УИХ-ын нээлттэй сонсголоор 2023 оны 02.17-нд манай төсөл орж танилцуулга хийсэн. Түүн дээр УИХ-ын ажлын хэсгээс Монгол банкны шинжээч, Татварын Ерөнхий газар, Эдийн засгийн цагдаагийн албанаас шалгалт оруулсан. Тэр үед манайх барилгаа улсын комисст хүлээлгэж өгчихсөн байсан. Ажлын комисс мэдээлэл хийхдээ Модун компанийн төсөл бүрэн хэрэгжиж, амжилттай дууссан гэдэг дүгнэлт танилцуулсан. Манай төсөл амжилттай хэрэгжсэн.
Прокурор: -Эхний санхүүжилт 2018 оны 12 сарын 23-нд 957.851.430 төгрөг орж ирсэн байна. Энэ санхүүжилт орж ирэхэд төсөвт өртөг магадлалаар хянагдаагүй байсан байна зөв үү?
Шүүгчдэгч Д.Батбаяр: Тийм
Прокурор: Зээлийн зарцуулалтын тухайд барилгын үйл ажиллагаанд зарцуулсан гэж та хэлж байна.ТТ гэж ямар хамаарал бүхий компани вэ?
– Шүүгчдэгч Д.Батбаяр: Наран ухаа төсөл дээр дөрвөн газраас санхүүжилт орж ирж төсөл хэрэгжсэн. Нэгдүгээрт, Худалдаа хөгжлийн банкнаас таван тэрбум төгрөг, Модун компаниас төслийн маань 50-иас илүү хувь нь орсон. Хөгжлийн банкнаас 5.8 тэрбум төгрөгийн санхүүжилт орсон бол үлдэгдэл тодорхой хэмжээний зардлыг BG кредит Банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч төслөө хэрэгжүүлэхэд зарцуулсан.
Прокурор: Би таниас сая ТТ гэж компанийн талаар асуусан. ТТ компани болон Түмэн-Өлзийгийн Дэлгэрмөрөн гэх хүн Модун компанитай ямар хамааралтай вэ?
Шүүгчдэгч Д.Батбаяр: Энэ хүн бол миний төрсөн ахын хүү нь байгаа юм
Прокурор: ТТ компани болон Түмэн-Өлзийгийн Дэлгэрмөрөн гэх хүн бэллэн мөнгөний зарлагаар зээлийн зарцуулалттай холбоотой баримтууд гарч ирсэн байдаг. 492.500.000 төгрөгийг ямар үйлчилгээ авсныхаа төлбөрт бэлнээр гаргаж өгсөн бэ?
Шүүгчдэгч Д.Батбаяр: Миний төрсөн ах Түмэн-Өлзий тухайн үед энэ компанийг удирдаж байгаад нас барсан.Дараа нь хүү нь залгамжилж 2018 оны сүүлийн улирлаас компаниа аваад цааш явсан.Манай компани тус компанитай бараа бүтээгдэхүүн нийлүүлэх талаар хамтарч ажиллаж байсан. Барилгын импортын худалдаа эрхэлдэг, томоохон үйл ажиллагаа явуулдаг компани.
Прокурор: Хэдэн төгрөгөөр юу худалдаж авсан талаараа товч мэдээлэл өгөөч
Шүүгчдэгч Д.Батбаяр: Барилгын хэв, хашилга, хавтан гээд янз янзын зүйл бий. Би үүнийг тоочны хэлж чадахгүй байна. Маш их санхүүгийн материал байгаа учраас
Прокурор: ТТ компанийн захирал Т.Дэлгэрмөрөнөөс 2022.03.03-ны өдөр гэрчээр мэдүүлэг авсан. 492.500.000 төгрөгийг аваагүй. Ийм хэмжээний барилгын хашилга хучмал нийлүүлээгүй гэх агуулга бүхий мэдүүлэг өгсөн. Энэ тал дээр тайлбар байна уу. Танай гаргаж өгсөн баримт нь үнэн үү?
Шүүгчдэгч Д.Батбаяр:
Миний ах бол тухайн үед нас эцэслэсэн. Ид сайхан ажиллах насан дээрээ. Хүү нь залгамжилж авсан учраас тухайн үед мэдээлэл хомс байсан болов уу гэж бодож байна. Бага залуу хүүхэд учраас
Прокурор:
Хүүхэд нь тооцооны талаар мэдэхгүй байна гэж үзэж байгаа юм уу?
Шүүгчдэгч Д.Батбаяр: Манай ах миний төсөлд тодорхой хэмжээгээр хамтарч ажиллаж, бараа бүтээгдэхүүн нийлүүлж байсан.
Прокурор: Танайх Хөгжлийн банкнаас зээл авах үедээ Худалдаа хөгжлийн банкинд ямар хэмжээний зээлтэй байв?
Шүүгчдэгч Д.Батбаяр:
- Хөгжлийн банкнаас зээл авах үедээ Худалдаа хөгжлийн банкнаас хэвийн ангилалтай 5.8 тэрбум төгрөгийн зээлтэй байсан. 2018 оны дөрөвдүгээр сараас хойш төлөлт нь хэвийн явж байсан.
- Прокурор:
- Мөрдөн шалгах ажиллгааны явцад ХХБ-ны тусгай активын мэргэжилтнээр ажиллаж байсан Ганболдоос 2022 оны 09.07-ны өдөр мэдүүлэг авсан. Энэ мэдүүлгээр Модун компанийн захирал Д.Батбаяр “Манай дээр хэвийн бус ангиллын зээлээ хэвийн ангилалд шилжүүлмээр байна. Монгол банкинд хандаад өгөөч хэмээн захиралтай уулзаж байсан”. Үүний дагуу манайхаас зөвлөлийн хурлаар орж шийдвэрлэсэн гэх зүйл мэдүүлсэн байдаг. Ийм зүйл болж байсан уу?
- Шүүгчдэгч Д.Батбаяр:
- Ганболд мэргэжилтэн ажлаасаа гараад нэлээд хэдэн жил болчихсон байсан. Тийм зүйл болж байгаагүй. Монгол банкны мэдээллийн санг миний үзэмжээр юм уу, хэн нэгэн аж ахуйн нэгжийн гуйлтаар сайжруулдаг зүйл байхгүй. Өөрийн дүрэм журмаараа л явдаг ажиллагаа гэж ойлгодог.
- Прокурор
- Таниас өөр асуух зүйлгүй
Б.Батбаяр: Сүүлийн үед Хөгжлийн банкны зээлийн талаар судалж, ойлголт авч байна
Хөгжлийн банкны шүүх хурал 15 дахь өдрөө үргэлжилж байна.
Прокурор:
Сэлэнгийн грэн форд компанитай холбоотой зээлийн удирдлагын хороо дүгнэлт гаргахдаа барилга байгууламжийн зураг төсөл, магадлал хийлгэх шаардлагагүй талаарх тодорхойлолтыг холбогдох байгууллагуудаас авч ирэх гэсэн нөхцөл заасан тийм үү?
Шүүгчдэгч Л.Мягмаржав: Тийм
Прокурор:
-Дүгнэлтэд заасан нөхцөл гүйцэтгэх захирлын тушаалаар албажиж гарах ёстой юү?
Шүүгчдэгч Л.Мягмаржав: Тийм
Прокурор:
-Гэтэл гүйцэтгэх захирлын тушаал гарахдаа нөхцөл хасагдчихаад байгаа тийм үү. Зээлийн удирдлагын хорооны
Шүүгчдэгч Л.Мягмаржав: Тэгсэн
Прокурор:
-Зээлийн удирдлагын хорооны дүгнэлтэд заасан нөхцлийг өөрчлөх тохиолдолд зээлийн удирдлагын хороодахиж хуралдаж, шийдвэр гаргаж нөхцлөө өөрчилдөг юм уу, эсвэл гүйцэтгэх захирал үүнийг хасаад, үүнийг нэмчихье гэдэг шийдвэрийг дур зоргоороо гаргаж болдог юм уу. Энэ талаар танд мэдээлэл байна уу?
Шүүгчдэгч Л.Мягмаржав: Би тэр тушаалын төсөл дээр яагаад хасагдсан талаар мэдэхгүй. Гэхдээ тодорхой шалтгаан байсан болоод хасагдсан юм болов уу. Би тэр талаар тодорхой мэдэх юм алга.
Прокурор:
Үүнийг өөрчилж байгаа тохиолдолд зээлийн удирдлагын хороо дахин хуралдаж шийдвэр гаргадаг уу?
Шүүгчдэгч Мягмаржав:Зээлийн удирдлагын хорооны ажиллах журам дээр байгаа. Зээлийн үндсэн нөхцөл, гэрээний хугацаанд өөрчлөлт оруулах бол дахиж зээлийн удирдлагын хороогоор орохоор заасан. Яг үүнийг зээлийн үндсэн нөхцөл гэж харахгүй байна. Тэгэхээр зайлшгүй хурлаар орох ёстой байсан хэмээн худлаа хэлж чадахгүй. Надад ч хараваас ямар нэгэн байдлаар нөлөөлөх нөхцөл бол биш ээ.
Прокурор:
Барилга байгууламжийн зураг төсөл, дээрээс нь төсөвт өртөг магадлалаа баталгаажаад магадгүй
Шүүгчдэгч Л.Мягмаржав: Төслийн зээл санхүүжилиийн газарт инженер ажиллаж байсан. Та бүхэн зээлийн хорооны гишүүдийг долдугаар сард шийдвэр гаргахад наймдугаар сард инженер нь өөр шийдвэр гаргасан байна гэж буруутгадаг. Гэтэл тэр инженерт төслийн судалгааны явцад ямар судалгааны багийнхан ч инженерээс очоод зөвлөгөө авах эрх нь нээлттэй бий. Нөгөө талаар хууль зүйн дүгнэлтэд дурьдагдсан байдаг төсвийг нь мэргэшсэн төсөвчин гэдэг хүн хийчихсэн гэж ойлгодог. Мэргэшсэн төсөвчин хийчихсэн, судалгааны багийнхан тодорхой хэмжээнд төсвийн бүрдлийг олж шалгаж л байгаа учраас зээлийн судалгааны багийн ажлын дүгнэлт дээр үндэслэж гаргасан байх.
Мягмаржавын өмгөөлөгч Манлай: Үйлчлүүлэгчээсээ нэг зүйл тодруулъя.Зээлийн удирдлагын хорооны 2018 оны долдугаар сарын 26-ний өдөр гаргасан дүгнэлтийн 1.3-т лавлагаа авахуулах талаар оруулсан байдаг.Ямар уучраас энэ лавлагааг авах гээд байснаа тодруулж өгөөч?
Шүүгчдэгч Л. Мягмаржав: Ер нь Хөгжлийн банкны тухай хуульд тавигдсан зургаан шаардлага дотор барилгын зураг төсөв, төсөл хийгдсэн банк гэж бий. Энэ төсөл дээр тэр нь байна. Төслийн төсөв нь үнэхээр зөв төсөөлөгдсөн эсэхийг магдуулах санал байсан. Гэтэл энэ төсөл нь төвөгшил нь хэдэн 100 гаараа баригдсан малын хашаа саравчны нэг. Зураг төслийг тухайн газраас тодруулах санал гаргасныг буруу гэж бодохгүй байна.
Л.Мягмаржаваас асуулт, хариулт авснаар Сэлэнгийн герфорд ХХК холбоотой асуудлаар шүүгдэгч нараас асуулт хариулт авч дууслаа. Ингээд дараагийн компани руу ороё. Модун хувьцаат компани Д.Батбаяр асуултанд хариулахад бэлэн.
Прокурор:
-Танай компани “Наран ухаа” бичил хорооллын төслөө хэдэн оноос хойш хэрэгжүүлж эхэлсэн бэ?
Д.Батбаяр: 2013 оны намраас 2021 оны зургадугаар сар хүртэл хэрэгжүүлсэн
Прокурор: Яагаад ийм удаан хэрэгжүүлэх болов. Хэдэн обекът, хэдэн блок баригдав?
Шүүгчдэгч Д.Батбаяр: Манайх 2013 оны намар тухайн төсөл хэрэгжиж эхэлсэн.Тэр үед Засгийн газрын 118 дугаар тогтоол гарч Буянт Ухаа хорооллын ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд дулааны болоод цэвэр ус, дэд бүтэц хангамжийн асууудлыг бүрэн шийдвэрлэнэ гэсэн тогтоол байсан. Ингээд 2015 он хүрэтл явж байгаад 2015 оноос Сайханбилэг Ерөнхий сайдын үед бүрэн зогссон. Үүнээс улбаалж УСУГ-аас цэвэр бохир усны техникийн нөхцлийг өгөх боломжгүй гэх албан тоот ирсэн учраас 2018 он хүртэл үндсэндээ саатсан.
Прокурор:
-Хөгжлийн банкнаас зээл авах төсөл хөтөлбөрөө санхүүжүүлэх нөхцөл байдыг танай компаниас хэн удирдаж явсан бэ. Хэн хөөцөлдөж зээл авч байсан бэ?
Шүүгчдэгч Д.Батбаяр: Би болоод төслийн багийн олон хүн явж байсан.
Прокурор- Хөгжлийн банкны 10 зүйлд заасан зээлийн шаардлагуудыг мэдэж байгаа юу
Шүүгчдэгч Д.Батбаяр: Сүүлийн үед судлаад ойлголт аваад байгаа.
Прокурор:
–Өмнө нь зээл хөөцөлдөж байхдаа мэддэггүй байсан юм уу?
Шүүгчдэгч Д.Батбаяр: Хөгжлийн банкны зээл хөөцөлдөж байхдаа тодорхой хэмжээний ойлголт, мэдээлэл авч, сонсож байсан.
– Прокурор:
Танай компани Хөгжлийн банкнаас нийт 5.8 тэрбум төгрөгийн зээл авсан.Зээлийн хөрөнгийг ямар байдлаар яаж зарцуулсан бэ?
Шүүгчдэгч Д.Батбаяр: Хөгжлийн банкнаас 2018 оны есдүгээр сард гарсан зээлийн хорооны шийдвэрээр 5.8 тэрбум төгрөгийн зээл авч төсөл хэрэгжүүлсэн. Үндсэндээ таван удаагийн санхүүжилиээр авсан. Тухайн мөнгө манай төсөлд бүрэн зарцуулагдаж, төсөл мань хэрэгжиж дууссан хэмээн үзэж байгаа
Прокурор:Танай төсөл нийт хэдэн төгрөгөөр хэрэгжиж дууссан бэ?
Шүүгчдэгч Д.Батбаяр: Манай төсөл нийт 20 гаруй тэгбум төгрөгөөр хэрэгжиж дууссан. Нарийн тоог нь санахгүй байна. Жижиг сажг ажил, сайжруулалтууд байнга явагдаж байдаг. Ер нь бол 2021 оны жилийн эцсийн байдлаар гарсан санхүүгийн тооцоогоор ингэж гарсан.
Прокурор:Хөгжлийн банк дээр танай зээлийн хүсэлтийг судалж, зээл олгох явцад төсөл хөтөлбөрийн төсөвт өртөгийг магадлалаар хянуулаагүй гэдэг асуудал эрсдлийн өмгөөллөөр гарч ирсэн. Магадлаар хянуулсан уу, хянуулах шаардлагатай байдаг уу?
Шүүгчдэгч Д.Батбаяр: Нарийн тоог хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан нийтдээ 23 гаруй тэрбум төгрөгөөр төсөв хэрэгжинэ гэсэн тооцоо гарсан.Төсвийн магадлалыг Хөгжлийн банкны зээл судлагдах явцад зээлийн хэлтсээс манайд ирүүлсэн. Бид тэр шаардлагын дагуу төсвийг Барилга хөгжллийн төвөөр магадлалд оруулж, албан тоотоор хүргүүлсэн.
Прокурор-Яг хэзээ магдлалаар хянагдсан бэ?
Шүүгчдэгч Д.Батбаяр:Төслийн магадлал Хөгжлийн банкны зээлийн хэлтсээр манай зээлийн хүсэлт судлагдаж байх явцад хянагдсан. Сарыг нь сайн санахгүй байна. Бид тухайн төсвийг мэргэшсэн төсөвчин Нарантуяагаар хийлгүүлж, Барилга хөгжлийн төв рүү хүргүүлсэн. Хүргүүлсэн төсвөө Хөгжлийн банкинд тодорхой хэмжээгээр танилцуулж, Барилга хөгжлийн төвөөс дарааллын дагуу хянагдаад явж байгаа. Гарангуут нь Хөгжлийн банкны зээлийн хорооны шийдвэрээр 2018 оны дөрөвдүгээр улиралд багтааж ирүүлэх шаардлагын дагуу төсвөө бүрэн хянуулж, магадлал хийлгэж хүргүүлсэн. Энэ баримт хавтас хэрэгт авагдчихсан байгаа.
Прокурор: 2018 оны дөрөвдүгээр улиралд магадлалаа хянуулж, ирүүл гэсэн зээлийн гэрээний зээлдэгчийн эрх үүрэгт тодорхой тусгачихсан байгаа. Гэвч ирэх үүрэгт заасан хугацаанд биш 2019 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр төсвийн магадлалаа хянуулсан байдаг.Та худлаа хэлчихэв үү?
– Шүүгчдэгч Д.Батбаяр: Би худлаа хэлээгүй ээ. Тайлбарлаж хэлэхээр бодож байсан. Барилга хөгжлийн төв рүү байнга очиж уулзаж, шаарддаг байсан. Танайх хянагдаж байгаа. Тийм ч амар хянагдах асуудал биш. Төсөв тооцоо магадлалтай нарийн ажил байдаг учраас…
Прокурор:Тэгвэл 2018 оны даравдүгээр улиралд багтааж өгөөгүй юм байна тийм үү. Цаг хугацааны асуудлыг л би ярьж байна. Цаг хугацааны хувьд амжаагүй юм байна тийм үү?
Шүүгчдэгч Д.Батбаяр: Эхний ээлжинд манайх дөрвөн багц төсөв гаргасан. Эхнийх нь болчихлоо. Гурав дахь нь хүлээгдэж байна гэх мэтээр БХТ-өөс мэдэгддэг байсан. Ингээд 2018 оны дөрөвдүгээр улиралд Хөгжлийн банкинд хугацаандаа арай ажмихааргүй байгаа талаараа байнга мэдэгдэж байсан.
Прокурор:Танайд Хөгжлийн банкнаас хэдэн удаагийн санхүүжилтаар хэднээс хэдний хооронд зээл олгосон бэ?
Шүүгчдэгч Д.Батбаяр: Манай санхүүжилтийг таван удаа тасалж өгсөн. Нэгдүгээр санхүүжилтийг 2018 оны аравдугаар сарын 23-нд 957.851.430 төгрөг, хоёрдугаар санхүүжилт 2019.04.02-ны өдөр 1.686.725.333 төгрөг, гуравдугаар санхүүжилт 2019.10.07-нд 813.274.066 төгрөг, дөрөвдүгээр санхүүжилт 2019.12.30-нд 500.236.500 төгрөг, сүүлчийн санхүүжилт нь 2020.06.12-нд 1.841.921.070 төгрөг тус тус орж ирсэн.
Холбоотой мэдээ