Ц.Батзаяа хүү Туркэд 3 дахь удаагийн хагалгаандаа орж байна

Ц.Батзаяа хүү Туркэд 3 дахь удаагийн хагалгаандаа орж байна

Ц.Батзаяа хүү Туркэд 3 дахь удаагийн хагалгаандаа орж байна

Ээжийнхээ хамтран амьдрагчид зодуулснаас хүнд гэмтэл авч, Гэмтэл согог судлалын үндэсний төв/ГССҮТ/-д хүргэгдэн эмчлүүлж байсан гурван настай хүү Ц.Батзаяа өнгөрсөн гуравдугаар сарын 30-нд Турк улс руу эмчилгээнд явсан. Тус улсад хоёр удаагийн хагалгаанд орсон бөгөөд биеийн байдал сайжирч байгааг ар гэрийнхнээс нь мэдээлсэн билээ. Тэгвэл өнөөдөр /2023.05.05/ хүү гурав дахь хагалгаандаа орох гэж байгаа аж.

Ц.Батзаяа хүүг Турк улсад эмчлүүлэхэд эхний удаад 150 сая төгрөг шаардлагатай байсан бөгөөд сайхан сэтгэлт хүмүүсийн хандивын тусламжтайгаар хүү эмчилгээнд явсан. Одоо ч мөн эмчилгээний зардалд олон хүн хандив өгч, нэгдэхийг цахим хуудастаа уриалж байна.

Хүүгийн аав М.Цогтбаатарын хэлж байснаар "Мөрдөн байцаалтын талаар би сайн мэдэхгүй. Хүүгийн маань биеийг асууж ээж нь огт холбогдоогүй, уг нь 48 цаг саатуулагдаад гарсан гэсэн.

Болсон явдлын талаар зургаан настай хүүгээсээ асуухад бага хүүг маань эртнээс зоддог, сандал өргүүлж зогсоодог байсан гэх зүйлийг ярьсан. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа учраас өөр мэдээлэл байхгүй. Хүүгээ л хурдан эдгээхийг хүсч байна” гэсэн юм.

Ц.Батзаяаг Монголд эмчлүүлж байх хугацаанд эрчимт эмчилгээтэй хавсарсан нөхөн сэргээх эмчилгээг хийж байсан бөгөөд ар гэрийнхнийх нь хүсэлтээр гадаад улс руу эмчилгээнд авч явсан билээ.

БДПГМӨРДӨН ШАЛГАХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Гурван настай хүүд хүнд гэмтэл учруулсан хэргээр саатуулагдсан сэжигтэн нь өмнө нь цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдаж байсан, 1989 онд төрсөн Э гэгч. Тэрбээр өмнө нь 2018 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-д зааснаар хүний биед хөнгөн гэмтэл учруулах зүйл ангиар ял шийтгүүлсэн. Мөн залилах гэмт хэргээр торгуулж байсан этгээд юм. Эх сурвалжийн мэдээлснээр, сэжигтэн нь 2022 оны арваннэгдүгээр сард хохирогч хүүгийн ээжтэй нь танилцаж, 2023 оны нэгдүгээр  сараас хамт амьдарч эхэлсэн байна. Хэрэг гуравдугаар сарын 6-ны өдөр гарсан ч хүүг гуравдугаар сарын 8-ны өдөр ГССҮТ-д хүргэж өгсөн нь тогтоогдоод буй. Уг хэргийг цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 1-ийн 4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах саналыг Баянгол дүүргийн прокурорын газарт хүргүүлээд байгаа юм байна.

Баянгол дүүргийн прокурорын газраас мөрдөн шалгах ажил үргэлжилж байгаа учир мэдээлэл өгөхгүй гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ХарамсалтайХарамсалтай
17
БурууБуруу
8
ХөөрхөнХөөрхөн
8
ГайхмаарГайхмаар
7
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
Баярлалаа!

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Mngl 2023-05-05 59.153.113.92

Teneg zavhai bogsoo zahirch chadahgui balai huuhnuudees bolj huuhed hohirch baigaa. Ehnii nohroos salaad bur dorduulj dee

Avatar

Нэргүй 2023-05-05 59.153.112.139

ХҮҮ нь эрүүл сайхан болоорой

Avatar

Нэргүй 2023-05-05 202.9.40.16

Энэ зарим хүүхнүүд доодохоо захирч чадку тм л хэцүү байдийн бхдаа

Avatar

Б 2023-05-05 139.5.216.32

хүү минь хурдан эдгээсэй

Avatar

Зочин 2023-05-05 202.55.188.41

Гэр бүлийн хуулиа чангалах хэрэгтэй байна. гэр бүл болохоос өмнө ч гэсэн шалгуур тавьдаг гэрлэж батлуулж байж л хүүхэдтэй болдог хөдөлмөрлөж мөнгө төгрөг хурааж байж л хүнтэй суудаг салбал торгууль төлдөг хүүхэддээ маш их хариуцлага үүрдэг явагдвал торгууль төлдөг нийгмийн тустай хөдөлмөр эрхэлдэг гэхчлэн заваан заваан юм оруулж ирсээр юм яадгийн мал шиг доодохоо захирч чадахгүй хүмүүсийг эцэст нь хүүхэд л хохирогч болж байна.

Avatar

Оройтож таньсан хүн 2023-05-05 202.21.108.18

хүнийг судлаад судлаад л суусан байлаа ч 40 жил ханилсаны дараа ч зан аашыг нь сайн мэддэггүй байсан зүйл илэрч л байх юм үзэл бодол мэдлэг боловсролын зөрөө ч их гарах юм тэглээ гээд одоо яахав дээ энэ олон жил ханилсан улсууд үр хүүхэд ач зээ нарынхаа эзгүйд хэрэлдээд байж л байхаас даа

Avatar

Нэргүй 2023-05-05 66.181.189.182

эргүү гарууд ингэж бичнэ . зорилгогүй чадваргүй гарууд үүрэгээс айдаг гарууд

Avatar

Нэргүй 2023-05-05 139.5.216.32

за.солиор чи

Avatar

Зочин 2023-05-05 192.82.84.203

Гэр бүл болохдоо судлаж сууцгаа.Хүүхэдтэй болсон бол сална гэж санахын хэрэг алга. хүүхэддээ хайргүй мунхагууд салдаг. Эр хүмүүс сэтгэлийн хатгүй болжээ. Гэр бүл салалтын ихэнх нь гэр бүлээ авч явах чадваргүй, зөвхөн эмэгтэй хүний ивээл доор тэжээлгэж байх үзэлтэй, арчаагүй эрчүүд нь эхнэр нь өөрийг нь тэжээж чадахгүй нь илэрмэгц өөр эхнэр мөрөөддөг болсноос үндэслэн салалт ихэссэн.

Avatar

Зочин 2023-05-05 192.82.84.203

Эрт үед гэр бүл болоход аав ээжүүд оролцож, удам судар, занааш, ажил төрөл гэх мэт олон шалгуураар ярилцаж байж гэр бүл болдог байсан. 30 жилээс өмнө гэр бүл салалт нь өдрийн од шиг байсан. Сүүлд баруунжиж соёлжоод нэг уулзангуут л удам судар, залхуу, заваан, ааш зан гэдгийг судлахгүй суучихаад, амьдарч чадахгүй салчихаад, өөр амьдрал зохиожхүн араатануудаар нялх хүүхэд зовоодог зуршил бий болов.

Avatar

Нэргүй 2023-05-05 66.181.161.70

Үнэн үг бичжээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж