Монгол Улс НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагад гишүүнээр нэгдэж орсны 50 жилийн ойн хүрээнд Дэлхийн сүүний өдрийг угтан Ази тивийн сүүний түншлэлийн Нарийн бичгийн дарга нарын газраас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөр, Олон улсын сүүний холбоо, Энэтхэг улсын Ямаа судлалын төв хүрээлэн, Бангладеш улсын Мал аж ахуйн үйлчилгээний газар, Индонези улсын Үндэсний судалгаа шинжилгээ, инновацын агентлаг, Хятад улсын Мал аж ахуйн ассоциаци, Израйл улсын Сүүний сургуультай хамтран Ази тивийн сүүний түншлэлийн ээлжит хэлэлцүүлгийг “Ямааны аж ахуй, сүү үйлдвэрлэл” сэдвийн хүрээнд 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 14.00-16.00 цагт цахим хэлбэрээр зохион байгуулна.
Тус арга хэмжээнд Ази тивийн сүүний түншлэлийн гишүүн улс орнууд оролцох бөгөөд Монгол, Энэтхэг, Хятад, Бангладеш, Индонези улсын ямааны аж ахуй, сүү үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, баримталж байгаа бодлого, арга хэмжээ, тулгамдсан асуудал, хөгжлийн боломж, хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ. Уг хэлэлцүүлгийн өмнө сарлагийн сүү, ингэний сүү үйлдвэрлэл сэдвээр бүсийн цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулсан билээ.
Хэлэлцүүлэг Монгол орчуулгатай явагдах бөгөөд Та бүхэн доорх зүүм линкээр бүртгүүлж оролцохыг урьж байна. https://fao.zoom.us/j/92849924436 (Нууц үг: 12345678)
АЗИ ТИВИЙН СҮҮНИЙ ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ: ЯМААНЫ АЖ АХУЙ, СҮҮ ҮЙЛДВЭРЛЭЛ
Хугацаа | Хөтөлбөр
|
14.00 | Модератор Ази тивийн сүүний түншлэлийн зохицуулагч, Нарийн бичгийн дарга нарын газрын гүйцэтгэх захирал Б.Батбаатар |
14.00-14.10 | Нээлт: – Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн – НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч, доктор Винод Ахужа – Энэтхэг улсын Ямаа судлалын Төв хүрээлэнгийн захирал, доктор Маниш Чатли |
14.10-14.20
| Илтгэл 1: Энэтхэг улсын ямааны аж ахуй, сүү үйлдвэрлэл Энэтхэг улсын Ямаа судлалын төв хүрээлэнгийн захирал, доктор Маниш Чатли |
14.20-14.30 | Илтгэл 2: Хятад улсын ямааны аж ахуй, сүү үйлдвэрлэл Хятад улсын Мал аж ахуйн ассосиацийн Ямаа судлалын салбарын шинжээч, Баруун Хойд Хятадын хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, технологийн их сургуулийн профессор, доктор Сонг Юушуань |
14.30-14.40 | Илтгэл 3: Бангладеш улсын ямааны аж ахуй, сүү үйлдвэрлэл Бангладеш улсын Загас, мал аж ахуйн яамны Мал аж ахуйн үйлчилгээний газрын Малын үржлийн нэгжийн эрхлэгч, доктор Голам Азам |
14.40-14.50 | Илтгэл 4: Индонези улсын ямааны аж ахуй, сүү үйлдвэрлэл Индонези улсын Үндэсний судалгаа шинжилгээ, инновацийн агентлагийн судлаач, доктор Лиза Прахарани |
14.50-15.00 | Илтгэл 5: Монгол Улсын ямааны аж ахуй, сүү үйлдвэрлэлийн салбар, тулгамдсан асуудал, боломж Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Малын генетик нөөцийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч, доктор Ц.Мөнхнасан |
15.00-15.10
| Илтгэл 6: Израйл улсын ямааны фермийн аж ахуйн туршлага, практик, мэдлэг Израйлын туршлага, сүүний сургуулийн зөвлөх, доктор Хайм Лейбович |
15.10-16.00
| Хэлэлцүүлэг Панелист: · Энэтхэг улсын Ямаа судлалын төв хүрээлэнгийн захирал, доктор Маниш Чатли · Хятад улсын Мал аж ахуйн ассосиацийн Ямааны судлалын салбарын шинжээч, Баруун Хойд Хятадын хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, технологийн их сургуулийн профессор, доктор Сонг Юушуань · Бангладеш улсын Загас, мал аж ахуйн яамны Мал аж ахуйн үйлчилгээний газрын Малын үржлийн нэгжийн эрхлэгч, доктор Голам Азам · Индонези улсын Үндэсний судалгаа шинжилгээ, инновацийн агентлагийн судлаач, доктор Лиза Прахарани · Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Малын генетик нөөцийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч, доктор Ц.Мөнхнасан · Израйлын туршлага, сүүний сургуулийн зөвлөх, доктор Хайм Лейбович
|
16.00 | Хаалт: Ази тивийн сүүний түншлэлийн зохицуулагч Нарийн бичгийн дарга нарын газрын гүйцэтгэх захирал Б.Батбаатар |
Холбоотой мэдээ