Тодруулга: Макроны Монголд айлчлах тов гараагүй

Хуучирсан мэдээ: 2023.05.05-нд нийтлэгдсэн

Тодруулга: Макроны Монголд айлчлах тов гараагүй

Тодруулга: Макроны Монголд айлчлах тов гараагүй

Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсад албан айлчлал хийх талаар мэдээлэл гарсан. Энэ талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад "Айлчлал хийх талаар яригдажбайгаа. Гэхдээ хугацааны хувьд товлогдож, албажсан зүйл одоогоор байхгүй" гэлээ.

Akipress.com сайтад тавдугаар сарын 1-нд нийтлэгдсэн мэдээлэлд Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон энэ сарын сүүлээр Монголд айлчилна гэжээ. Гэхдээ дээрх мэдээлэлд дэлгэрнгүй агуулга байхгүй бөгөөд айлчлалын хугацаа албажсан гэж дурдаагүй байна.

Албан бус мэдээллээр тавдугаар сарын 22-нд Францын ерөнхийлөгч Монгол Улсад албан ёсны айлчлал хийх аж. Монгол Улс Франц улстай 1965.04.27-нд дипломат харилцаа тогтоож байсан бөгөөд ойрын хугацаанд албан ёсны айлчлалд хийгдээгүй билээ.

Тус айлчлалын үеэр ураны эрчим хүчийг ашиглах асуудал хөндөгдөнө гэдгийг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өмнө нь хэлж байсан удаатай.

Ерөнхийлөгч Эммануэл Макроны хувьд тавдугаар сарын 19-21-ний хооронд Япон улсын Хирошима хотод болох "Их долоо"-гийн уулзалтад оролцох юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж