"Сурагчдад III ангиас нь англи хэл заах хөтөлбөрөө бэлдэнэ"

"Сурагчдад III ангиас нь англи хэл заах хөтөлбөрөө бэлдэнэ"

"Сурагчдад III ангиас нь англи хэл заах хөтөлбөрөө бэлдэнэ"

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр /2023.05.05/ сэтгүүлчдийн асуултад хариул өглөө.


Тэрбээр "Боловсролын багц хуулийн эхний хэлэлцүүлгийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцлээ. Энэ хуулиар ганцхан англи хэлний хичээлийн асуудал хөндөгдөөгүй. Сүүлийн 30 жил боловсролын салбарт нүүрлэсэн чанарын асуудал, төр болон хувийн сургуулийн сургалтын ялгаа, хот, хөдөөгийн сургуулийн чанарын ялгааг яаж арилгах вэ гэдэг асуудал байгаа. Бид зургаан гол асуудлыг энэ хуулиараа өөрчилж, эрх зүйн шинэчлэл хийхийг зорьж буй. Нэгдүгээрт, хүүхэд хаана амьдарч байгаагаас үл шалтгаалан хамгийн сайн, чанартай боловсролыг авах, боломжийг олгоход санхүүжилтын тогтолцоо чухал. Хуучин нэг хүүхдийн хувьсах зардалд сургалтын орчны ялгааг арилгах, багшийн ажлын үнэлэмжийг хийх талаар зохицуулдаггүй байсан. Дандаа урсгал зардлаар байгууллагыг санхүүжүүлдэг байсан. Одоо энэ хуулиар хүүхдээ дагаж явдаг тогтолцоо руу шилжинэ.

Нэг хүүхдэд оногдож буй хувьсах зардалд төр болон хувийн сургуульд сурч байсан ч нэг орчинг бий болгоно. Жишээлбэл, бүх сургууль байгалийн ухааны лабораторитой байх ёстой. Бүх сургууль мэдээлэл технологийн танхимд цахимаар хичээллэх, хамгийн сайн багш хичээл заана.

Энэ бүх асуудал нь санхүүжилтээрээ дамжиж явдаг болно. Хоёрт, багш бэлдэж байгаа сургуулиуд дурын боловсон хүчинг бэлтгэдэг. Багшийн ажлын байрны үнэлэмж хэт бага байна. Хамгийн өндөр цалинтай болох ёстой. Багш хүн тасралтгүй хөгжиж байх ёстой учраас тэр тогтолцоонд шилжинэ. Төрийн өмчийн гурван кэймбриджийн сургуультай байх уу улсын 700 сургуульд энэ хөтөлбөрт шилжих үү. Гуравт, хөтөлбөрийн шинэчлэлийн асуудал байна. Одоогийн "Үндэсний цөм" хөтөлбөр цаг үеэсээ хоцорсон байна. Бага ангийн сурагчдын хичээлийн ачаалал их байна. Хичээлийг маш сонирхолгүй заадаг учраас хүүхэд дан ганц танхимд суух биш амьдралд бэлддэг хөтөлбөртэй болно. Дөрөвт, үнэлгээний асуудал байна. Зарим УИХ-ын гишүүд буруу ойлголттой байна лээ. Байгууллагын үнэлгээ биш. Хуулиа уншаагүй л байгаа байхгүй юу. Их харамсалтай зүйл шүү дээ. Монголд байгаа сурагчдын дүнгийн үнэлгээ бол хуурамч. Хүүхэд нэг бүрийн түвшинг зөв үнэлж, ахиц дэвшлийг нь үнэлье. Нэг хүүхэд 3-4 ангийн хоцрогдолтой байна. Сурагчид авах ёстой мэдлэгийнхээ 30-40 хувийг авч байна. Хөтөлбөрөө сайжруулах ёстой. Тавд, сургуулийн засаглалын асуудал. Намын үзэмжээр удирдлагыг томилохоо больё. Сургууль цэцэрлэгийн удирдлагыг босоо тогтолцоогоор томилно. Сайд нь нийслэл, аймгийн удирдлагыг сонгоно. Зургаад, цахим шилжилт хийх ёстой. Сургуульд бүрд сайн багш ажиллах боломжгүй. Мэдлээ.мн виртуал сургууль бий болсонтой холбоотойгоор сайн багш нарын хичээлийг үзэх боломж бүрдсэн.

Энэ хууль батлагдсаны дараа сургалтын хөтөлбөрийг шинэчилнэ. Тэгэхээр англи хэлийг гуравдугаар ангиас, мэдээлэл технолгийн хичээлийг нэгдүгээр ангиас заана. Бага, дунд, ахлах ангийн хичээлүүд өөрчлөгдөнө. Хуульд хэддүгээр ангиас англи хэл орно гэж тусгаагүй. Боловсролын хүрээлэнгээс хөтөлбөрийн шинэчлэлийг хийнэ. Салбарын сайд нь тэрийг батална. Үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж байгаа хувийн сургуульд хувьсах зардал олгоно. Тэрнээс олон улсын хөтөлбөрт олгохгүй" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

33 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

уншигч 2023-05-05 66.181.169.116

боловсрол эрүүл мэнд хоёрыг бүүр зориуд бодлогоор тоглоом хийгээд самраад дуусч байгаа. ялангуяа боловсролыг санаатай самраад байна уу гэж бодохоор байна. боловсрол нимгэн иргэд хэнд хэрэгтэй хэнд хэрэггүйг сайн бодоод үзэрэй. ямар ч бодлого байхгүй очсон сайд нэртэй л******д ээлжлэн санаанд орсноо хийнэ. цаанаасаа даалгавартай гэмээр. төр засаг болж тоглож байгаа нүүрсчид нь мөнгө л олж байвал юун тэр боловсрол хүүхдийн хүмүүжил_ түй ч хамаа байхгүй. эцэст нь зөв ярьж бичдэг хүнгүй болж

Avatar

уншигч 2023-05-05 66.181.169.116

багш нар чинь юу ч заааж чаддаггүй юм бишүү. хүүхдүүд англи хэл сайн сурч байгаа юм огт алга. эцэг эх нь нэмэлтээр л сургаж байж гайгүй болгож байых шиг байна даа эхлээд тэр зааж чаддааггүй сэтгэлгүй сурлаггүй багш нараа бэлд

Avatar

зочин 2023-05-05 202.55.188.89

Ер нь хэсэг байж байгаад боловсролоор тоголдог жишиггарч ээ дараагийн сайд гарч ирээд босоо бичигээ үзэх ёстой гээд эхэлвэл яаанаа мана дунд хүү 4 р анги ангийн 1 хүүхэд одооч 35 үсэгээ мэдэхгүй ушиж чаддаггүй гэсэн тийм хүүхдэд ангил хэл заах юм байхда хаха ангил хэл лаг сайн мундаг хэл байж болно монгол хэлээ алдах гээд байгааг ойлгох хүн байна уу.бүх хаяг ангил бүх хотхон хороолол ангил нэртэй за хоолны цэс нэршилүүд ангил болчихсон. Одоо бүр өөрөтөө ангил нэр өгдөг залуус байна. Яанадаа…

Avatar

Нэргүй 2023-05-05 66.181.183.132

тэр жил монгол бичиг үзээд дараа нь завхарсан, замхарсан юм болсон биздээ..кириллээ хольж бичээд..

Avatar

Нэргүй 2023-05-05 103.212.116.103

Шинжлэх ухааныг устгасан Барууны шинжлэх ухаан үнэн бусад нь худлаа байдаг юм уу ? Мулгуу сайд аа! Монгол хүнд 3 боловсрол байхад болно малаа! 1.малынхаа махаа эвдээд чанахыг сургачих 2. морио унаад сургачих. 3.монгол хэлээ зөв соёлтой хэрэглээд сургачих. Энэ чинь боловсрол . Бусад нь мэргэжил хоолоо олж идэх арга түүнийгээ хүн өөрөө хөдөлмөрлөж олж авдаг шалгуур үзүүлэлтээ давах ажил

Avatar

зочин 2023-05-05 202.55.188.89

Чи тэгээд хүүхдээ 1 настайд нь заагаад тэршүтээд байгаа гадаадруугаа зайлаач. Чи хэлц үг зүйр үг хоршоо үг хавсарсан үг өгүүлхүүн өгүүлэгдэхүүн байц тусагдахуун жиших хянах нийлмэл үг гэж мэдэхүү энэ хамгийн наад захын монгол үг цааш нь асуувал чи юу ч мэдэхгүй. Чи үсрээл монголоор 500 аас 700 үгээр ярьж байгаагаа мэдэхүү жоохон хамжааргатай бичинэ шүү шувтан хаа минь

Avatar

Нэргүй 2023-05-05 103.212.116.103

Хэнийг хэн юунд яаж сургахаа тодорхойлоогүй байж агуулгаа ярьж балаарах юм. Хичнээн хүн мал маллаж хэдэн хүн тариа тарьж хэдэн хүн үйдлвэрт ажиллаж хэдэн хүн англи хэлийг өдөр тутам хэрэглэж юугаар яаж хөгжихөө ч мэдэхгүй байж юун боловсролын тухай хууль бэ? Ичээч хогийн ургамал минь.Соёлтой хөгжилтэй орон төрөлх хэлээ хамгаалж үндэснийхээ л хэлээр бахархадаг. Хүүхдийг зовоож тамласнаар хэн ч биш болгож байгаа чинь гэмт хэрэг шүү

Avatar

Нэргүй 2023-05-05 103.212.116.103

Мэдрэл муутай юм уу хаааа юм. Бидэнд англи ч байна уу орос ч байна уу хамаагүй. Бидэнд Монгол хэл маш чухал. Бид Ионголоороо үлдэх үү эсэл сөнөх үү? Бид цаашдаа монголоор ярьж бичих юм уу үгүй юм уу? Бид монголоор хоорондоо харилцаанд орох уу эсвэл үгүй юм уу? Бидэнд харь чухал биш монгол байх нь чухал. Монгол хэлтэн байх нь чухал. Хэн малаа маллаж хэн тариа тарьж хэн монгоддоо ажлаа хийх юм бэ малаа!!!

Avatar

Нэргүй 2023-05-05 202.21.108.53

Монгол хэлээ бүгд л сурна сурж байгаа, сурсаар ч байх болно ш дээ, хүүхэд 1-р ангидаа англи хэл үзэх нь ч хаашаа юм, 3-р ангиас үзэхэд бол яг гоё таардаг юм байналээ. 5-р ангид оройтооод байна, улсын сургуулийн 5-р ангийн англи хэлний сурах бичгийг харсан уу, нэг ч үг үсэг байхгүй, зүгээр л баахан зураг канондсон ном байсан. ингээд 5-р ангид зураг үзээд таарч байгаам, Тэгэхээр бараг 6-р ангиасаа л нэг юм англи хэлний багшаар хичээл заалгаж эхэлж байгаа юм. 7 хоногт ганц цаг, бас цонхолчихноо

Avatar

зочин 2023-05-05 202.55.188.89

Чи тэгээд хүүхдээ 1 настайд нь заагаад тэршүтээд байгаа гадаадруугаа зайлаач. Чи хэлц үг зүйр үг хоршоо үг хавсарсан үг өгүүлхүүн өгүүлэгдэхүүн байц тусагдахуун жиших хянах нийлмэл үг гэж мэдэхүү энэ хамгийн наад захын монгол үг цааш нь асуувал чи юу ч мэдэхгүй. Чи үсрээл монголоор 500 аас 700 үгээр ярьж байгаагаа мэдэхүү жоохон хамжааргатай бичинэ шүү шувтан хаа минь

Avatar

Нэргүй 2023-05-05 192.82.84.20

Гойгүй хаьжсан колооны сэигэлгээтэй Ундрам,Мөнхцэцэг ,Дамдин… хэнч билээ гэсэн Үндэсний ухамсар үнэт зүйлээ ухаарах чадваргүй барууны гар хөл болсон этгнэдүүдийг хоосон хийрхэлийг Монголын ард түмэн жигшин зэвүүцэж байгааг ухаарцгаа тэнэгүүд минь

Avatar

Нэргүй 2023-05-05 192.82.84.20

Боловёролын хуулинд нэг улсын нэг хэлийг ….тэддүгээр ангиас эхэлж заана гэж заах нь өрөөсгөл . Аль гадаад хэлийг … хэддүгээр ангиас заах нь нээлттэй чөлөөт сонголт той байхаар зохицуулах хэрэгтэй. Сурах эрхийг хэрхэн яаж тэгш ямар нэг ялгавөрлалгүй эзэмшүүлэх вн гэдгээ л руульчла. Хартн ерөнхий боловсролыг үнэ төлбөргүй олгоно гэсэн ҮХ н заалт төр, хувийн хэвшил ялгаагүй иөрдөх ёстойг л хатуу хуульчла. Ундрам,Мөнхцэцэг ,Дамдин… хэнч билээ . харьжсан барууны гар хөл болсон өөрийн толгоо

Avatar

Нэргүй 2023-05-05 103.212.118.170

та нарын тэр сайн чанартай сургалт өндөр төлбөртэй сургуулийн хүүхдүүдийн хүмүүжил их зэвүүн болсон байдгийг мэдэх үү монгол хэлээ мэдэхгүй маш их зантай биеэ тооцноосон дээрэлхүү ертөнцийг эд хэрэглээ зоосны нүхээр харж эхлэсэн хүүхдүүдийн сүрэг өсч байгаа ахмад хүмүүст их дургүй огт хүндэлдэггүй харьцдаг баахан утасанд донтсон хүүхдүүд монгол улсад хэрэгтэй юм уу

Avatar

Нэргүй 2023-05-05 103.212.118.170

5 ангиас төгстлөө бүтэн 8 жил заахад сайн сурнашдээ 3р анги дөнгөж 8 настай хүүхдүүд монгол хэл бичигээ заа

Avatar

12 2023-05-05 66.181.180.176

учраа сайн олоогүй байж байтал хэл дагасан сэтэхүй холилдоод насан туршид монгол хэлээрээ алдаатай бичдэг болноо. 12 нас

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа: Эсэргүү бодол 2023-05-05 150.129.140.141

Социализмын үед орос хэл гэж туйлширч, үүнийг нь зарим хүн эсэргүүцэж, “малтайгаа оросоор ярих юм уу” гэснээс болж буруудаж байв. Одоо англи хэл гэж туйлширч байна.Сумын хүүхдүүдийн ихэнх нь малчин, ажилчин болж байгаа.Одоо малтайгаа англиар ярих юмуу гэвэл хариулахад хэцүү. Өмнөх үеэс ялгаатай нь ингэж хэллээ гээд буруудахгүй. Хэрэгцээ байвал хэл сурна. Хэрэгцээгүй бол сурах нь байтугай сурснаа мартдаг юм.Хэрэгцээгүй зүйлээр хүүхдийг албадан сургавал хүний эрхийг зөрчсөн болох уу яахав?

Avatar

Нэргүй 2023-05-05 103.212.118.170

социализмын үед 5р ангиас буюу 12 нас хүрч хэл яриа бүхэн зүгшэрсэн хүүхдүүдэд орос хэл зааж эхэлдэг байсан.одоо эд нар чинь 8 хан настайгаас нь англижуулж эхлэгэ гээд байна

Avatar

Ойд төөрсөн хүн 2023-05-05 202.21.108.18

монголын ухаантай улсууд хэт олон болчоод юм болгон дээр л зааж зурах юм хэнийх нь хэнийх нь буруу юм бүү мэд толгой эргэчих юм тийм байж энэ улс чүдэнз хийж ч чадахгүй ганц данх ч хийж чадахгүй юм сонин ард түмэн шүү учир шалтгаан нь иргэндээ байна уу энэ улсыг удирдаж буй цөөн тооны хүнд байна уу

Avatar

Нэргүй 2023-05-05 132.194.33.141

Aopulj_;

Avatar

Зочин 2023-05-05 192.82.92.42

Аливаа асуудлыг тогтолцоогоор нь харж чадахгуй, энд тэндээс, замбараагуй ярьдаг, унэхээр хэцуу байна. Энэ яам, УИХ -Боловсролын багц хууль гэж бантан гаргах тул азнах, дахин боловсруулах шаардлагатай!!!

Avatar

Нэргүй 2023-05-05 192.82.70.224

Яг үнэн, удахгүй дараа жилээс англи, америк монголтой харилцаагаа таслана. Дэлхий дайны галд ахин хуваагдах тул англи хэл хэрэггүй болно. Монголын дайсан баруунаас салах цаг болсон.

Avatar

Нэргүй 2023-05-05 66.181.188.121

Англи хэлийг албан ёсоор заах нь маш зөв шүү. Дэмжиж бна. Хүүхдүүдээ багаас нь хэл устай болгож, олон улсын хөгжил дэвшлээс суралцуулах хэрэгтэй. Хэлтэй бол хөлтэй.

Avatar

Зочин 2023-05-05 64.119.19.158

Балчир 9 настай хүүхдүүдэд арай их ачаалал өгөх биш үү

Avatar

зочин 2023-05-05 103.143.41.2

Англи хэлийг сурлаа гээд эх хэлээ орхихгүй. Гадаад хэлийг заасан ч сурах сонирхолтой нь сураад д явдаг биз дээ. Манайхан их сонин хүмүүс шүү, юм хийе гэхээр шүүмжлээд, хийхгүй болохоор хийсэнгүй гээд.
Хэл сурах хэрэгтэй. Эцгийн бийд газар үз, нүд тайл гэсэн үг байдаг даа.

Avatar

зочин 2023-05-05 64.119.23.188

ГЕРМАН ФРАНЦ ЗЭРЭГ ОРОНД ЭХ ХЭЛЭЭ ХАМГААЛАХ АНГЛИ ХЭЛНИЙ ХЭРЭГЛЭЭГ БАГАСГАХ талаар ярьж байгаа гэдэг манай мангарууд англи хэлийг бүр багаас нь хүн бүр сурах гэнээ хэ хэ хэ ёстой адгийн үхрүүд

Avatar

Нэргүй 2023-05-05 64.119.20.155

jalgandaa ulddee orkoo

Avatar

Нэргүй 2023-05-05 202.21.107.12

1-r angias ni zaayaa.yun 3 be

Avatar

Замч 2023-05-05 202.9.46.161

Маш буруу суртал мэдээлэл байна Монгол хэлийг шахах барууны тархи угаалт байна.Ер нь англи хэл ямар ч хэрэггvй шvv дээ.

Avatar

Нэргүй 2023-05-05 66.181.188.89

Өөрийгөө хар даа. Хэлгүй болохоороо ийм тэнэг байгаа юм.

Avatar

Нэргүй 2023-05-05 192.82.70.224

Яг үнэн, удахгүй дараа жилээс англи, америк монголтой харилцаагаа таслана. Дэлхий дайны галд ахин хуваагдах тул англи хэл хэрэггүй болно. Монголын дайсан баруунаас салах цаг болсон.

Avatar

Нэргүй 2023-05-05 64.119.21.186

Асуултанд хариулт гэх мэт үгээ зөв бичмээр юм аа

Avatar

Зочин 2023-05-05 103.10.23.189

энэ харин зөв санаа бна, ямар ч бсан монгол үсгээр хагас дутуу үсэглээд уншдаг болчхоод бна.

Avatar

shal hudalaa burah yumaa. 2023-05-05 202.131.225.197

5 r angias bol bolj bna. hvvhed 9 nastai heterhii balchir bnaa. angil heliig odoo bol hvvhedvvd zvgeer l dor suranaa. eh helee saiin surch baij amjiltand hvren dee. gadaad torson geed bgaa ylangya amerikd torson mongol hvvhedvvd bol zvgeer l aldagdsan ireedvi bolson bnlee. zagas bish mah bish neg tiim hvmvvs bolson doo. oligtoi angiligui mongolch vgui saarmag garuud bolj bnlee dee.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж