Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр /2023.05.05/ сэтгүүлчдийн асуултад хариул өглөө.
Тэрбээр "Боловсролын багц хуулийн эхний хэлэлцүүлгийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцлээ. Энэ хуулиар ганцхан англи хэлний хичээлийн асуудал хөндөгдөөгүй. Сүүлийн 30 жил боловсролын салбарт нүүрлэсэн чанарын асуудал, төр болон хувийн сургуулийн сургалтын ялгаа, хот, хөдөөгийн сургуулийн чанарын ялгааг яаж арилгах вэ гэдэг асуудал байгаа. Бид зургаан гол асуудлыг энэ хуулиараа өөрчилж, эрх зүйн шинэчлэл хийхийг зорьж буй. Нэгдүгээрт, хүүхэд хаана амьдарч байгаагаас үл шалтгаалан хамгийн сайн, чанартай боловсролыг авах, боломжийг олгоход санхүүжилтын тогтолцоо чухал. Хуучин нэг хүүхдийн хувьсах зардалд сургалтын орчны ялгааг арилгах, багшийн ажлын үнэлэмжийг хийх талаар зохицуулдаггүй байсан. Дандаа урсгал зардлаар байгууллагыг санхүүжүүлдэг байсан. Одоо энэ хуулиар хүүхдээ дагаж явдаг тогтолцоо руу шилжинэ.
Нэг хүүхдэд оногдож буй хувьсах зардалд төр болон хувийн сургуульд сурч байсан ч нэг орчинг бий болгоно. Жишээлбэл, бүх сургууль байгалийн ухааны лабораторитой байх ёстой. Бүх сургууль мэдээлэл технологийн танхимд цахимаар хичээллэх, хамгийн сайн багш хичээл заана.
Энэ бүх асуудал нь санхүүжилтээрээ дамжиж явдаг болно. Хоёрт, багш бэлдэж байгаа сургуулиуд дурын боловсон хүчинг бэлтгэдэг. Багшийн ажлын байрны үнэлэмж хэт бага байна. Хамгийн өндөр цалинтай болох ёстой. Багш хүн тасралтгүй хөгжиж байх ёстой учраас тэр тогтолцоонд шилжинэ. Төрийн өмчийн гурван кэймбриджийн сургуультай байх уу улсын 700 сургуульд энэ хөтөлбөрт шилжих үү. Гуравт, хөтөлбөрийн шинэчлэлийн асуудал байна. Одоогийн "Үндэсний цөм" хөтөлбөр цаг үеэсээ хоцорсон байна. Бага ангийн сурагчдын хичээлийн ачаалал их байна. Хичээлийг маш сонирхолгүй заадаг учраас хүүхэд дан ганц танхимд суух биш амьдралд бэлддэг хөтөлбөртэй болно. Дөрөвт, үнэлгээний асуудал байна. Зарим УИХ-ын гишүүд буруу ойлголттой байна лээ. Байгууллагын үнэлгээ биш. Хуулиа уншаагүй л байгаа байхгүй юу. Их харамсалтай зүйл шүү дээ. Монголд байгаа сурагчдын дүнгийн үнэлгээ бол хуурамч. Хүүхэд нэг бүрийн түвшинг зөв үнэлж, ахиц дэвшлийг нь үнэлье. Нэг хүүхэд 3-4 ангийн хоцрогдолтой байна. Сурагчид авах ёстой мэдлэгийнхээ 30-40 хувийг авч байна. Хөтөлбөрөө сайжруулах ёстой. Тавд, сургуулийн засаглалын асуудал. Намын үзэмжээр удирдлагыг томилохоо больё. Сургууль цэцэрлэгийн удирдлагыг босоо тогтолцоогоор томилно. Сайд нь нийслэл, аймгийн удирдлагыг сонгоно. Зургаад, цахим шилжилт хийх ёстой. Сургуульд бүрд сайн багш ажиллах боломжгүй. Мэдлээ.мн виртуал сургууль бий болсонтой холбоотойгоор сайн багш нарын хичээлийг үзэх боломж бүрдсэн.
Энэ хууль батлагдсаны дараа сургалтын хөтөлбөрийг шинэчилнэ. Тэгэхээр англи хэлийг гуравдугаар ангиас, мэдээлэл технолгийн хичээлийг нэгдүгээр ангиас заана. Бага, дунд, ахлах ангийн хичээлүүд өөрчлөгдөнө. Хуульд хэддүгээр ангиас англи хэл орно гэж тусгаагүй. Боловсролын хүрээлэнгээс хөтөлбөрийн шинэчлэлийг хийнэ. Салбарын сайд нь тэрийг батална. Үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж байгаа хувийн сургуульд хувьсах зардал олгоно. Тэрнээс олон улсын хөтөлбөрт олгохгүй" гэв.
Холбоотой мэдээ