Дайны тухай мэдээллийг "CS:GO"-өөр дамжуулан авч байна

Хуучирсан мэдээ: 2023.05.05-нд нийтлэгдсэн

Дайны тухай мэдээллийг "CS:GO"-өөр дамжуулан авч байна

Дайны тухай мэдээллийг "CS:GO"-өөр дамжуулан авч байна

Орос, Украины дайны талаар мэдээлэх нь амаргүй ажил болсон. Тодруулбал, ОХУ-ын ерөнхийлөгч Путин "дайн" гэж үг хэрэглэхийг өнгөрсөн оны гуравдугаар сараас хойш хориглоод буй. Түүгээр ч зогсохгүй ОХУ-ын төв ассамблей худал мэдээлэл тараавал 15 жилийн хорих ялаар шийтгэнэ гэж мэдэгдсэн. Энэ мэт цензуртай холбоотойгоор Оросын хэд хэдэн бие даасан мэдээллийн агентлаг хаагдаж, "BBC" агентлаг ч тус улсаас гарсан байна. Орост таагүй мэдээлэл цацсан сэтгүүлчдийг урвагч гэж цоллож байна.

Тиймээс дайнтай холбоотой мэдээллийг түгээхийн тулд бүтээлч арга хэмжээ авч "Counter-Strike" тоглоомыг ашиглажээ. "CS:GO" нь Орост маш алдартай бөгөөд дөрвөн сая орчим хүн тоглодог.

"Twitter", "TikTok", "Facebook", "YouTube" зэрэг платформоос ялгаатай нь "CS:GO" тоглоомын сервер Орост асуудалгүй ажилласан хэвээрээ байна. Финландын "Helsingin Sanomat" агентлаг захиалгаар газрын зураг бүтээдэг хүмүүст төлбөр төлж, Украин дахь бодит нөхцөл байдлыг нарийвчлан харуулсан далд өрөө бүхий газрын зургийг "CS:GO" дээр хийлгэжээ. Энэ үйлчилгээг тавдугаар сарын 2-ноос эхлэн ашиглах боломжтой болсон. 

Тухайн нууц өрөө рүү тоглогч нэвтэрсэн тохиолдолд дайны явц байдал, Бучагийн аллага зэрэг нийтлэлүүдийг орж үзэх боломжтой. Мөн газрын зурагт Оросын цэргүүдийн довтолсон байршлуудыг нарийвчлан харуулж, амь үрэгдсэн оросуудын тоог хүснэгтээр харуулжээ.

"Бидний хийж чадах зүйл бол Путины хийсэн дайны гэмт хэрэг, Оросын суртал ухуулга зэргийг илчлэх юм" гэж газрын зургийг бүтээгчид ярьсан байна.

Эх сурвалж: KOTAKU

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж