1,382,919 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2023.05.05-нд нийтлэгдсэн

1,382,919 ширхэг хувьцаа арилжжээ

2023 оны 5 дугаар сарын 04-ний өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 745,885,910 төгрөгийн үнийн дүн бүхий 1,382,919 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсч, 20 компанийн хувьцааны ханш буурсан бол компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Силикат ХК (SIL +14.93%), Хэрлэн Хивс ХК (HRL +14.55%), Монголын цахилгаан холбоо ХК (MCH +14.50) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Тандэм Инвэст ББСБ ХК (VIK -13.64%), Ариг гал ХК (EER -11.11%), Айтүүлс ХК (ITLS -3.82%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар:

-Хөрөнгө оруулалтын сангийн 23,455 ширхэг нэгж эрх 10,599,618 төгрөгөөр,

-Хөрөнгөөр баталгаажсан 99 ширхэг үнэт цаас 9,900,000 төгрөгөөр,

-Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 4073 ширхэг бонд 407,300,000 төгрөгөөр,

-Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 5 багц 32,000 тонн 1/3 коксжих нүүрсийг 3,116,800 доллар буюу 10,819,846,528 төгрөгөөр тус тус арилжааллаа.

Энэ өдөр нийт 11,993,532,056 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOP-20 индекс -0.26% хувиар буурч, 37923.51 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 8,966,174,459,468 төгрөг боллоо.

Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Нүүрсний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж