Чернобылийн атомын цахилгаан станцын дэлбэрэлт 1986 онд болсон ч одоог хүртэл эргэн тойрондоо бодит эрсдэл дагуулсаар байна. Чернобыль орчимд байрласан орос цэргүүд цацрагийн өвчнөөр өвдсөөр байгааг Их Британийн "The Independent" сэтгүүлд мэдээлжээ. 2022 оны дөрөвдүгээр сард нэг орос цэрэг цацрагийн хордлогын улмаас нас барсан хэрэг ч гарсан.
Чернобылийн станцаар дайран өнгөрдөг "P56" хурдны зам нь Киев хүрэх цөөхөн хэдэн тохиромжтой замын нэг юм. Дайн эхэлмэгц л ОХУ-ын арми Чернобылийг эзлэн авч, 210 орчим ажилтан болон харуулын цэргүүдийг барьцаалсан. Оросын машин, танк, техникүүд Чернобылийн эргэн тойрон дахь бохирдсон хөрсний өнгөн хэсгийг ховхолж орхисон гэхэд болно.
Гадаадын хяналтын станцуудын тооцоолсноор Оросын эзлэн түрэмгийллийн үед цацрагийн хэмжээ 20 дахин нэмэгджээ.
Түүнчлэн Чернобыльд байрласан орос цэргүүд хориотой бүсийн эргэн тойронд ан хийж, загасчилсан байж болзошгүй. Цэргүүд реакторын ус хөргөх сувагт үржсэн муур, загасыг агнаж, зэрлэг амьтдыг буудсан гэх мэдээлэл байна. Цацрагийн тоосонцрыг залгих эсвэл амьсгалах нь маш хурдан хортой нөлөө үзүүлдэг. Онолын хувьд Оросын зэвсэгт хүчин Улаан ой болон бусад өндөр эрсдэлтэй бүс нутгаас зайлсхийсэн бол цацрагийн аюулд хамгийн бага өртөх боломжтой байсан. Энхийн цагт хориотой бүсээр аялаж буй жуулчид тийм ч их аюулд өртдөггүй.
Цацрагийн аюулгүй байдлыг үл хамааран орос цэргүүд Чернобылиэс үнэтэй тоног төхөөрөмж сэлтийг хулгайлж дээрэмдсэн тохиолдол ч гарчээ. Тухайлбал, 700 шахам компьютер, 350 машин, 1500 цацраг хэмжигч алдагдсан гэж үзэж байна.








Эх сурвалж: POPULAR MECHANICS
Зочин 2023-05-05 64.119.24.244
хүн амьдардаггүй газар 700 компьютёр 350 машин бна гэдэгт хэн итгэх вэ
Зочин 2023-05-05 202.21.108.23
ёстой хуцах юмаа..
Зочин 2023-05-05 38.42.106.107
Тэнд барьцахлагдсан гэх 250 украйн бол ОК. Зөвхөн оросууд л хлрдоод байгаа. Сүүлийн реакторыг нь 2000 онд унтраасан хэдий ч хаанаасаа ч юм 700 компьютер 350 машин гараад ирснийг оросууд дээрэмдсэн. Аягүйдвэл хоолгүйдээд загасчилж, муур буудсан байх тийм үү. За үүнийг уншигч хүүхдүүд минь юмыг нэг талаас биш хоёр талаас харж дүгнэнэ шүү
Зочин 2023-05-05 66.181.160.95
Чернобыль чи сумын төв гэж бодоогүй биз дээ?
Зочин 2023-05-05 64.119.24.198
Яг л монголоороо сэтгэж бна даа ! Бас 2 талаас нь гэнэ шүү.
Зочин 2023-05-05 202.21.108.27
yugeed l tegeed orosuud tserguudee horduulaad bgaad baihav dee. Ene baruunii huuramch medee orchuulj tavihaa bolichih heregtei l dee hogiin news site
Зочин 2023-05-05 59.153.87.56
хэдэн орк халдаа л биз