Ц.Даваасүрэн: Англи ажилчин анги бэлтгэдэг тогтолцоотой

Хуучирсан мэдээ: 2023.05.05-нд нийтлэгдсэн

Ц.Даваасүрэн: Англи ажилчин анги бэлтгэдэг тогтолцоотой

Ц.Даваасүрэн: Англи ажилчин анги бэлтгэдэг тогтолцоотой

УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэнгээс дараах тодруулгыг хийлээ.


-Засгийн газраас өргөн мэдүүлсэн Боловсролын ерөнхий хуулийн төслийг чуулганаар хэлэлцэх үед та эсэргүүцсэн. Энэ асуудлыг дагаад Засгийн газрын гишүүн нь төслөө дэмжихгүй байж болдог юм уу гээд нэлээд шүүмжлэл өрнөлөө. Та ямар байр суурьтай байна вэ?

-Би УИХ-ын гишүүн, олон түмнийг төлөөлж байгаа. Олон түмэн надад Боловсролын хуульд “ийм санал өгөөч ээ” гэснийг дамжуулахгүй байх эрх байхгүй. Яагаад гэвэл Үндсэн хуулиараа та нарын эрх ашгийн төлөө зүтгэнэ гээд тангараг өргөчихсөн хүн шүү дээ.

-Та төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад III ангиас нь англи хэл заах нь буруу гээд байгаа.  Болохгүй шалтгаан нь юу вэ?  

-Зөвхөн тэр ч биш маш олон зүйлийг нарийн үзэх хэрэгтэй. Яагаад гэвэл ирээдүйд энэ улс орныг авч явах иргэдээ бид боловсролын тогтолцоогоор дамжуулж бэлдэх гэж байна. Улс эх орондоо хайртай, зөв ёс суртахуунтай иргэн төлөвшүүлнэ гэдэг асуудлыг өнөөдөр энэ хуулиар шийдэж өгөх гэж байна. асар том хариуцлага. Тийм учраас сайн ярих ёстой.

-Олон нийт бол “УИХ, Засгийн газрын гишүүд, дарга нар өөрсдийнхөө хүүхдүүдэд I ангиас нь англи хэл заалгачихаад жирийн ардын хүүхэд III ангиас англи хэл сурах болохоор эсэргүүцэх нь буруу” гэж үзэж байгаа?

-Боловсролын хуульдаа бид аль нэг улс орныг онцлоод тэдний хэлийг сур гэж тулгах нь зохисгүй.  Сонголттой байж болно.  Герман хэлээ үзнэ үү, хятад хэлээ үзнэ үү, англи хэлээ үзнэ үү тэгж л зохицуулах хэрэгтэй.

Ер нь Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 7-д бүх нийтийн ерөнхий боловсрол үнэгүй байна гэж заасан байдаг. Үргэлжлүүлээд төрийн шаардлага хангасан хувийн хэвшил байж болно гэж заасан байгаа. Төрийн шаардлага нь ерөнхий боловсролын сургууль үнэгүй байх ёстой гэж байна шүү дээ.  Гэтэл өнөөдөр төлбөртэй ерөнхий боловсролын сургууль байгаа нь Үндсэн хуулиа зөрчсөн хэрэг.

-Та Оросын боловсролын тогтолцоог өөрчилж болохгүй гэдэг асуудлыг тавиад байсан?

-Үнэн ш дээ. Хуучин бидний социализмын үед оросоос авсан боловсролын тогтолцоо нь цөөн хүн амтай манай орны иргэдийг сургахад маш сайн зохицсон сургалтын агуулга, стандарттай маш сайн хөтөлбөр.

-Оросын сургалтын тогтолцоо хоцрогдсон биш үү?

-Юу яриад байгаа юм бэ. Англи, Америкийн элитүүд чинь энэ тогтолцоогоор явж байгаа байхгүй юу. Тэр том орны тогтолцоо чинь ажилчин анги бэлтгэдэг тогтолцоо. Тэрийг бид аваад байж болохгүй. Олон хүн амтай чинь нэг хэсгээ ажилчин ангиар бэлтгэнэ. Элитүүд нь үнэтэй төлбөртэй тогтолцоогоор явдаг. Хуучин бидний хэрэглээд байсан тогтолцоо элитүүдийн хэрэглэж байсан тогтолцоо. Монгол хүүхдүүд гадаадад очоод сурахад 2-3 ангиар дээгүүр явж байгаа шүү дээ.

-Сонгуулийн холимог тогтолцоон дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Би хэлсэн байгаа, пропорцианаль тогтолцоог дэмждэггүй ээ гэж…

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ТэнэглэлТэнэглэл
17
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж