"Чингис хаан" музейн ажилтнууд ОХУ-д хэлний бэлтгэлд сурна

Хуучирсан мэдээ: 2023.05.05-нд нийтлэгдсэн

"Чингис хаан" музейн ажилтнууд ОХУ-д хэлний бэлтгэлд сурна

"Чингис хаан" музейн ажилтнууд ОХУ-д хэлний бэлтгэлд сурна

"Чингис хаан" музейн захирал С.Чулуун музейн ажилтнуудаа ОХУ-ын их дээд сургуульд тусгай хөтөлбөрөөр хэлний бэлтгэлд сургахаар болжээ. Тодруулбал, Чингис хаан үндэсний музейн захирал, Академич С.Чулуун Буриадын их сургуулийн захирал Дамдинов Алдар Валерьевич нар цаашид хоёр байгууллага эрдэм шинжилгээ судалгаа, боловсрол, соёлын үйл ажиллагааны чиглэлээр хамтран ажиллах гэрээнд өчигдөр /2023.05.04/ гарын үсэг зурсан байна.

Ингэснээр ОХУ-ын их дээд сургуульд музейн ажилтнуудыг тусгай хөтөлбөрөөр хэлний бэлтгэлд сургах боломж бүрдсэн талаар Чингис хаан үндэсний музейн албан ёсны цахим хуудаст мэдээлжээ.

Энэ музей нь нийт 11 мянга гаруй үзмэртэй. Үзмэр бүрдүүлэлтийн хувьд Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг музей, шинжлэх ухааны харьяа байгууллагын хүрээлэн, их дээд сургуулиуд, Соёлын үндэсний өвийн төв зэрэг газруудын сан хөмрөгт хадгалагдаж буй нийт дурсгалаас бүрдүүлсэн.

"Чингис хаан" музей нүүдэлчдийн түүхийг цогцоор нь харуулсан, төрт ёсны Ази тивдээ томоохонд тооцогдох музей юм. Энэ музейд дэлгэсэн үзмэрүүдийн 93 хувь нь оргиналь буюу эх хувиараа. Хуулбар биш. Үлдсэн хувь нь орчин үеийн техникийг ашигласан, тодорхой сэргээн засварлалтыг хийсэн. Нийт 100423 эх үзмэр бол 5.2 хувийг нь сэргээн засварласан гэсэн үг.

Музей бол хоёр төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Нэгдүгээрт, мөнгөөр үнэлж болшгүй соён гэгээрүүлж, мэдлэг мэдээлэл олгож, танин мэдэхүйн үйлчилгээ үзүүлдэг бол хоёрдугаарт, эдийн засгийг солонгоруулж, соёлын аялал жуулчлалыг бий болгож, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд "Чингис хаан" музей тодорхой үүрэг гүйцэтгэнэ. Бидний тооцооллоор нэг жилд нийт хүм амынхаа тавхан хувьд үйлчлэхэд 4.5 тэрбум төгрөгийн орлого олж чадна гэдгийг захирал нь мэдээлж байсан.

Энэ музейг үзэхэд нэг хүн ойролцоогоор 8-9 цагийг зарцуулна. Мөн хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнууд үнэ төлбөргүй үзнэ. Харин насанд хүрсэн хүмүүс 30 мянган төгрөг, оюутан 15 мянга, гэр бүлээрээ үзвэл 20 мянган төгрөгийн тасалбараар үзэх боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж