АНУ-ын Элчин сайд Орост хоригдож буй иргэнтэйгээ уулзав

АНУ-ын Элчин сайд Орост хоригдож буй иргэнтэйгээ уулзав

АНУ-ын Элчин сайд Орост хоригдож буй иргэнтэйгээ уулзав

АНУ-ын Аюулгүй байдлын албаны дарга Пол Уилан дөрвөн жилийн турш ОХУ-д хоригдож байна. Тодруулбал, 2018 оны арванхоёрдугаар сард түүнийг ОХУ-д баривчилж, 16 жилийн хорих ялаар шийтгэсэн. Тэр Москвагаас машинаар найман цаг яваад хүрэх Мордовиагийн хорих ангид ялаа эдэлж буй.

ОХУ дахь АНУ-ын Элчин сайд Линн Трэйси өчигдөр /2023.05.04/ Пол Уилантай очиж уулзлаа. Линн Трэйси албан тушаалаа хүлээж авснаасаа хойш анх удаа Москвад хууль бусаар хоригдож буй америк иргэнтэй уулзсан нь энэ юм.

Пол Уилан арванхоёрдугаар сард "CNN" агентлагт ярилцлага өгч, шоронд ямар нөхцөл байдалтай байгаагаа хуваалцсан. Тэрбээр Оросын бусад шоронг бодвол хавьгүй дээр нөхцөлтэй шоронд байгаа гэжээ. "Энд зөвхөн хүйтэн ус л байдаг. Бүх зүйл бохир. Ямар ч засвар үйлчилгээ хийдэггүй. 30, 40, 50 жилийн настай хуучны эд хогшилтой. Цэвэрлэгээ хийдэггүй. Эмнэлгийн тусламж үйлчилгээ нь стандартад хүрэхгүй. Бид нар өөрсдийгөө л харж ханддаг" гэж тэр хэлж байв.

Линн Трэйси анх удаа Пол Уилантай биечлэн уулзсан боловч өмнө нь утсаар ярьж байсан. Тэр хоёр ойрмогхон бүтэн цагийн турш утсаар ярьсан гэдгийг Уиланы ах хэлсэн юм.

АНУ-ын засгийн газар өнгөрсөн жил хоёр америк иргэнээ нутаг буцаасан. Тодруулбал, дөрөвдүгээр сард Тревор Рид, арванхоёрдугаар сард сагсчин Бритни Гринер нарыг буцаасан. Гэвч сурвалжлагч Уолл Стрийт, Аюулгүй байдлын албаны дарга Пол Уилан нарыг авчирч чадаагүй л байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Лхагва очир 2023-05-05 103.212.116.64

орсын хуулийг хууль биш гэчихжээ. орсын тагнуулаар хар тамхичан сагсчинг сольжавч байхаар өөрийнхөө тагнуулыг авахгүй яасан юм бол

Avatar

Иргэн 2023-05-05 150.129.141.152

Тэр америк хүн оросын бүх шоронг дамжсан юм байх даа. Бас 30,40 50 жилийн настай эд хогшил ч гэх шиг. Арай 5 одтой буудлын үйлчилгээг шоронд авна гэж бодоогүй байлгүй дээ

Avatar

Зочин 2023-05-05 192.82.82.148

хорьсон бдаг.энэ бол ерөнхийдөө зохиомол хэрэг.америкууд тийм юм олж авья гэсэн бол зүгээр л тухайн яам,газрын сервисийг шууд л хакердана шүү дээ.

Avatar

Зочин 2023-05-05 192.82.82.148

Юу ч бичээд бгаа юм бол.хүн уншихын аргагүй.Пол уилан гэдэг хүн Kelly services гэдэг компаны москва дахь салбарын аюулгүй бдал,хүний нөөцийн хэлтсийн дарга бсан.энэ компани IT программ хангамжийн салбарын мэргэжилтнүүдийг америкэд ажиллахад зуучилдаг,мөн оросын том компаниудад ч мэргэжилтэн шалгаруулж олж өгдөг бсаан.энэ хүнийг 2020 онд оросын аль нэгэн (хэргийг нь хаалттай шалгасан учраас аль гэдэг нь тодорхой бус)хүчний байгууллагын ажилтнуудын электрон анкетыг олж авсан гэдэг шалтгаар ял өгч

Avatar

Нэргүй 2023-05-05 66.181.160.87

хууль бусаар гэнэээ сайхан шшаах юмаа хаха эд нар нээрээ нюьс мн хаха

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж