АНУ-ын Элчин сайд Орост хоригдож буй иргэнтэйгээ уулзав

Хуучирсан мэдээ: 2023.05.05-нд нийтлэгдсэн

АНУ-ын Элчин сайд Орост хоригдож буй иргэнтэйгээ уулзав

АНУ-ын Элчин сайд Орост хоригдож буй иргэнтэйгээ уулзав

АНУ-ын Аюулгүй байдлын албаны дарга Пол Уилан дөрвөн жилийн турш ОХУ-д хоригдож байна. Тодруулбал, 2018 оны арванхоёрдугаар сард түүнийг ОХУ-д баривчилж, 16 жилийн хорих ялаар шийтгэсэн. Тэр Москвагаас машинаар найман цаг яваад хүрэх Мордовиагийн хорих ангид ялаа эдэлж буй.

ОХУ дахь АНУ-ын Элчин сайд Линн Трэйси өчигдөр /2023.05.04/ Пол Уилантай очиж уулзлаа. Линн Трэйси албан тушаалаа хүлээж авснаасаа хойш анх удаа Москвад хууль бусаар хоригдож буй америк иргэнтэй уулзсан нь энэ юм.

Пол Уилан арванхоёрдугаар сард "CNN" агентлагт ярилцлага өгч, шоронд ямар нөхцөл байдалтай байгаагаа хуваалцсан. Тэрбээр Оросын бусад шоронг бодвол хавьгүй дээр нөхцөлтэй шоронд байгаа гэжээ. "Энд зөвхөн хүйтэн ус л байдаг. Бүх зүйл бохир. Ямар ч засвар үйлчилгээ хийдэггүй. 30, 40, 50 жилийн настай хуучны эд хогшилтой. Цэвэрлэгээ хийдэггүй. Эмнэлгийн тусламж үйлчилгээ нь стандартад хүрэхгүй. Бид нар өөрсдийгөө л харж ханддаг" гэж тэр хэлж байв.

Линн Трэйси анх удаа Пол Уилантай биечлэн уулзсан боловч өмнө нь утсаар ярьж байсан. Тэр хоёр ойрмогхон бүтэн цагийн турш утсаар ярьсан гэдгийг Уиланы ах хэлсэн юм.

АНУ-ын засгийн газар өнгөрсөн жил хоёр америк иргэнээ нутаг буцаасан. Тодруулбал, дөрөвдүгээр сард Тревор Рид, арванхоёрдугаар сард сагсчин Бритни Гринер нарыг буцаасан. Гэвч сурвалжлагч Уолл Стрийт, Аюулгүй байдлын албаны дарга Пол Уилан нарыг авчирч чадаагүй л байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж