5 жилийн өмнө алга болсон охиныг хороосон этгээдийг тогтоожээ

Хуучирсан мэдээ: 2023.05.05-нд нийтлэгдсэн

5 жилийн өмнө алга болсон охиныг хороосон этгээдийг тогтоожээ

5 жилийн өмнө алга болсон охиныг хороосон этгээдийг тогтоожээ

Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Далайн зах багийн Товог уул гэх газраас 13 настай охин 2018 оны наймдугаар сарын 7-нд хонио хариулахаар гарч яваад ор сураггүй болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн амь насыг өмнө нь хүчиндэх гэмт хэрэгт хоёр удаа ял шийтгэгдэж байсан 38 настай, эрэгтэй “Б” гэгч хохироосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.

Сэжигтэй этгээдийг эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж, түүнийг Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хад гэх газраас олж тогтоосон байна. Таван жилийн өмнө хохирогчийн амь насыг хохироож, хэргийн газраас гурван километр газарт зөөвөрлөн модон дунд нуусан байсныг илрүүлсэн байна. Хэргийн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.

Аймгийн цагдаагийн газраас сумын Засаг даргын Тамгын газар болон нутгийн иргэд, мэргэжлийн анги, байгууллагуудтай хамтран эрэн хайх ажиллагааг 150 хүний бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулж, үр дүнд хүрээгүй учир хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, тус хэргийг шалгах ажлын хэсэг байгуулж, мөрдөн шалгах ажиллагааг тасралгүй зохион байгуулсан байна.

Сураггүй алга болсон охины талаар нутгийн иргэд олон таамаг дэвшүүлж байв.

Зарим нь хүний наймааны золиос болсон гэж ярьдаг бол нөгөө хэсэг нь ойролцоох намагтай газар живсэн гэх яриа гарч байсан. Хөвсгөл аймгийн цагдаагийн газраас сураггүй болсон охиныг эрэн хайх ажиллагааг нийт гурван удаа зохион байгуулсан ч сураг гаргаж чадаагүй юм.

Тухайн үед Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Засаг даргаар ажиллаж байсан Н.Батсуурьтай утсаар холбогдож мэдээлэл авч байсан юм.

Н.БАТСУУРЬ: АЛГА БОЛСОН ОХИН СУМЫНХАА СУРГУУЛИЙН 6 ДУГААР АНГИД СУРДАГ БАЙСАН

-Ор сураггүй алга болсон охины талаар мэдээлэл авах гэсэн юм. Охин хэнтэйгээ амьдардаг байсан бэ?

-Алга болсон охин 13 настай байсан. Сумынхаа сургуулийн зургадугаар ангид сурдаг байсан. Охин өөрийн төрсөн ээж, эгч, эмээтэйгээ хамт амьдардаг. Харамсалтай нь, өнгөрөгч оны наймдугаар сарын 7-ны өдөр хонио хариулж яваад ор сураггүй алга болсон юм. Охин тэр өдөр гэрээсээ дөрөв орчим км-ын зайд хонио хариулж байсан юм билээ. Тухайн мал хариулж байсан газар нь битүү ой тайгатай газар л даа.

-Охиныг эрэн хайх ажиллагаа одоо хүртэл үргэлжилж байгаа юу?

-Охиныг алга болсон даруйд сумын Засаг даргын Тамгын газраас болон цагдаагийн газраас онцгой байдлын газарт мэдээлэл өгсөн. Өнгөрсөн хугацаанд нутгийн иргэд, төрийн албан хаагч, ар гэрийнхнээс нь бүрдсэн гурван баг нийлсэн 350 гаруй хүн эрэн хайх ажиллагаанд оролцсон.

Эрэн хайх ажиллагааг алга болсон цэгийн эргэн тойронд 10 км-ын зайд долоон хоног нарийвчлан хайсан.

Цагдаагийн байгууллагаас ойр орчмын бүх айл өрхөөс мэдүүлэг авч, эрэн сурвалжилсан. Одоо хүртэл цагдаагийн байгууллага эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа. Өнөөдрийн хувьд надад эрлээр алга болсон эзэн холбогдогч нь олдсон гэх мэдээлэл ирээгүй байна.

-Эрэн хайх ажиллагааны явцад сэжигтэй эд зүйл олдоогүй юу?

-Тухайн үед долоо хоног нарийвчилсан эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. Тэр үеэр гар утас, эмээл хазаар гэх мэт эд зүйл олдсон ч эзэд нь эдлэлээ таниад хүлээж авсан.

-Охины ээжийг сэтгэцийн өөрчлөлттэй гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Охины ээж 30 орчим настай. Харин эмээ нь 70 орчим настай буурай бий. Гэр бүл нь энэ нутагтаа үе удмаараа олон жил амьдарч байгаа. Ээжийнх нь хувьд эмнэлгийн албан ёсны дүгнэлт байхгүй ч сэтгэцийн өөрчлөлттэй бүсгүй байдаг.

Охин алга болохынхоо өмнөх өдөр малдаа яваад ирэхдээ чихэр печень авч ирсэн тухай мэдээлэл цацагдаад байна. Ийм мэдээлэл сонссон уу?

-Охин малдаа яваад ирэхдээ “Хүн чихэр өгсөн” гэж хэлсэн гэх нутгийн иргэдийн дунд яриа бий. Гэхдээ энэ мэдээлэл батлагдаагүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
66
ХарамсалтайХарамсалтай
11
БурууБуруу
8
ГайхмаарГайхмаар
8
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
5
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж