Н.Учрал: Англи хэлийг I ангиас заах нь үндэсний уламжлалд сөрөг

Н.Учрал: Англи хэлийг I ангиас заах нь үндэсний уламжлалд сөрөг

Н.Учрал: Англи хэлийг I ангиас заах нь үндэсний уламжлалд сөрөг

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралтай ярилцлаа.


-УИХ-аар Боловсролын багц хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлд англи хэлийг Монголын боловсролын салбарт багаас нь заах тухай асуудал олон нийтийн дунд маргаан талцал үүсгээд байна. Таны хувьд Засгийн газраас оруулж ирсэн хуулийн эсрэг байр суурьтай байгаа бололтой?

-Боловсролын багц хууль бол Монголын боловсролын салбар аль загвараар явах уу гэдгийг тодорхойлох суурь хууль юм.  Засгийн газрын өргөн мэдүүлсэн Л.Энх-Амгалан сайдын хуулийг би суурь агуулгыг нэлээд тусгасан хууль гэж харж байсан. УИХ-ын ажлын хэсгээс таван агуулга нэмсэн. Энэ дотор “endowment funds” гэх ойлголт бий. Энэ нь төгсөгч нар нь ашиг орлогоосоо санжүүжилт хийх боломж олгоод “endowment funds "байгуулаад судалгаанд зарцуулдаг. Энэ тогтолцоог оруулж ирэх гэж буй бол дээд сургуулийн салбарт сургалт, судалгаа, инновацащиас орлого олох буюу төлбөрөөс 60 хувь, 40 хувиас нь инновацийн үйл ажиллагааг дэмжиж судалгаанаас ашиг олох концепци рүү явдаг. Гэтэл ингэж орж ирж буй мөртлөө академик эрх чөлөөнд халдсан зохицуулалт харагдаж байна. Жишээ нь, хоёр сургууль хоорондоо 60 кредит нийт 120 кредит бакалаврын түвшинд байлаа гэхэд 60,60-аар нь хөтөлбөрийн кредит трансфер хийдэг. Энэ кредит трансферыг төрийн захиргааны байгууллага буюу боловсролын ерөнхий газар зөвшөөрнө гэдэг шууд утгаараа академик эрх чөлөөнд халдах, “endowment funds” үүсэх нөхцөлийг байхгүй болгож байна.

-Та яагаад нэгдүгээр ангиас англи хэл заахыг эсэргүүцээд байгаа юм бэ?

-Боловсролын хуулийн концепци зөв гарах ёстой. Кембрижийн хөтөлбөр гэж бий. Тус хөтөлбөр яагаад зургадугаар ангиас хэрэгждэг юм гэвэл, 1-6 анги хүртэл үндсэн эх хэлийг нь эзэмшүүлээд зургадугаар ангиас нь Кембрижийн стандартын дагуу байдаг. Би Британийн магадлан итгэмжлэх зөвлөлд шинжээчээр ажиллаад дөрвөн жил Монголд Британийн магадлан итгэмжлэлийг оруулж ирэх хөтөлбөр дээр ажилласан. Тиймээс нэг зүйлийг ойлгосон. Кембрижийн хөтөлбөр ч бай, IB-ийн хөтөлбөр ч бай үндэсний онцлогоо шингээх ёстой гэдгийг. Кембрижийн хөтөлбөрийг хүмүүс зуун хувь англи болох гээд байна гэдэг ч дөрвөөс дээш хичээлийг тухайн орны хэлээр тус хөтөлбөрөөр нь заахыг хэлдэг.

Гэтэл нэгдүгээр ангиас нь Монгол хэлийг заагаад зургадугаар ангиас нь англи хэлийг сонгон заах маягаар нь явах  зөв. Жишээ нь, Герман, Финлянд, Европын зарим төлбөргүй боловсрол олгож буй улсуудад “American school”, “British school” сургууь орж ирэх нь чөлөөтэй. Эцэг эх өөрөө л сонгодог. Төрөөс олгож буй боловсрол бол 1-6 ангид үндсэн хэл нь монгол хэлээр, сонгон суралцах нь англи байна уу, орос байна уу сонголтыг өгч байгаа юм. Ерөөсөө Кембриджийн хөтөлбөрийн ялгаа нь энэ юм. Тиймээс хуульд тусгайлан авч үзэх нь академик эрх чөлөөнд халдсан буюу дээрээс нь үндэсний уламжлалд сөргөөр нөлөөлөх аюултай.

-Таны хувьд Кембрижийн хөтөлбөрийг Монголд нэвтрүүлэхээр ажиллаж байсан. Энэ хөтөлбөрт англи хэлийг чухалчилаг биш үү?

-Миний бие УИХ-д Кембрижийн хөтөлбөрийг дэмжих лобби бүлгийг байгуулж ажиллаж байсан. Энэ ямар зорилготой вэ гэхээр Сонгинохайрхан дүүрэг, орон нутгийн зарим аймагт суралцаж буй хүүхдүүдэд Кембрижийн хөтөлбөрийг оруулж ирснээр тэтгэлэг авах боломжтой байдаг.

“Шинэ эрин”, “Монгол тэмүүлэл” гэх сургуулиас төгссөн хүүхдүүд яагаад тэтгэлэг авч байна вэ гэвэл авч буй адистат, сертификатын тусламжтайгаар тэтгэлэг авах нөхцөл бүрддэг учраас эцэг эхчүүд хүүхдээ тэнд өгдөг. Тухайн сургууль “ийм технологитой ийм хөтөлбөрийн дагуу хичээлээ ороорой”, дээрээс нь багш нарыг сургагч багш болгож бэлдээд энэ хөтөлбөрөөр заах арга зүйч бэлтгэдэг. Бид өнгөрсөн хугацаанд Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон гишүүд хамтраад Зүүнсалаанд Кембрижийн хөтөлбөрийг гурван жил багш нарыг нь бэлтгэлээ. Ирэх долоо хоногт зургадугаар ангиас нь Кембрижийн хөтөлбөрөөр заах албан ёсны сургуулийг байгуулах гэж байна.

Би Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль санаачлагч. Тиймээс англи хэлний IELTS-ийн 7-оос дээш оноотой багш нар сум аймаг орон нутагт байна уу, лаборатори, ном товхимол нь байна уу. Багшаа дэмжсэн бодлогыг дэмжиж байж түвшин бүрт ахиц гарна.

Дээрээс нь хүүхдүүд “Youtube”, “google” гээд бидний үеийг бодвол англи хэлээр зарим нь хэлд орж байна. Суралцъя гэвэл зах хязгааргүй медиа эрх чөлөөнд янз бүрийн видео хичээл аваад сурах боломж байгаа учраас цаашдаа бид боловсролын чанарын баталгаажуулалт руу анхаарах ёстой.

-Энэ хуулийн төсөлд голчлон анхаарах ёстой зүйл нь юу байв. Хэдийгээр англи хэлийг гуравдугаар ангиас заахаар яригдаж буй  ч багш боловсон хүчний асуудал хөндөгдөх байх?

-Миний хэд хэдэн санал дэмжигдсэн. Харин цаашдаа дээд боловсрол, бага боловсрол, МСҮТ-ийн хууль гарна. Ер нь бодоод байх нь ээ сайн экспэрт, мэргэжилтнүүдийг авчирч урьж хамтын нэлээд өргөн мэдлэгтэй баг бүрдүүлж ажиллахгүй бол Боловсролын хууль улстөрчдийн хэрүүл тэмцлийн бай болж гол агуулгад анхаарахгүйгээр агуулгын зөрчилд орчих вий. Яагаад гэхээр боловсролын үнэлгээ, хөндлөнгийн үнэлгээ хоёулаа өөр ойлголт. Гэтэл хамт зэрэгцээд орж ирж байна. Анхны хуульд боловсролын стандарт гэж орж ирсэн. Стандарт хэмжилзүйн газар стандартыг тогтоох юм биш. Хөтөлбөрт стандарт тавих эрх Стандарт хэмжилзүйн газарт байхгүй. Тийм чадамж ч байхгүй. Энэ хуулиар ард түмэн илүү хожих ёстой. Тиймээс багш нарыг дэмжсэн бодлого түлхүү оруул гэж байгаа юм. ЕБС-ийн багш нарт эцэг эхчүүд нь манай хүүхдийн хоцрогдлыг арилгаад өгөөч, хоёр цаг давтлага хийгээд өгөөч гээд цагийн багш авдаг. Гэтэл сургуулийн удирдлагууд давхар орлого оллоо гээд шахаад байдаг. Үнэхээр эцэг эхчүүд нь хүсч байвал ажлын бус цагаар хичээл заах, давтлага өгөх, нэмэлт орлого олох саналыг би байнгын хороонд хүргүүлсэн. Ер нь хууль гарч болно. Гэхдээ энэ салбарт ажиллаж буй багш нарын цалин мөнгө, нийгмийн баталгааг сайжруулж байж тухайн орон нутагт өндөр чадамжтай багш очиж ажиллана. Түүнээс биш багш нарын шалгуурыг өндөрсгөснөөр улам багшгүй болж байна. Одоо бид багш хайгаад л байна. Ийм цалингаар сайн багш олдохоо байлаа. ЕБС төгсөгчид багш мэргэжлийг сонгохгүй байна. Одоо яах вэ? Энэ тал руу анхаарах хуулийг гаргах ёстой.

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
7
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

32 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ДБаярсайхан 2023-05-05 202.9.46.177

Монгол хэлээ үзэж,уншиж сурах хэрэгтэй (уйгаржин,эсвэл кирилл )үсгээр заахаа сонгох хэрэгтэй байна Иргэдээ санал бодлоо сайн өгөөрэй!?

Avatar

Д Баярсайхан 2023-05-05 202.9.46.177

Учрал гишүүний зөв.гадаад хэлний багш нарыг бэлдэх, хүүхдэд 10-12ны үед гадаад хэл оруулсан нь зөв.Сонголтыг эцэг эх, хүүхдэд олгож гадаад хэлний хичээлийг заах нь зөв Жи:(Хятад,Англи, Орос хэл) гэх мэт

Avatar

Нэргүй 2023-05-05 202.126.88.168

Учрал ухаантай залуу шүү

Avatar

Нэргүй 2023-05-05 202.126.88.168

Учрал зөв ярьсан байна.

Avatar

Нэргүй 2023-05-05 66.181.161.154

энэмуу пизду өөрөө 1-р ангиас англи хэл заадаг сургуультай. сургуульд нь хүүхдүүд ирэхгүй гээд айжийнаа

Avatar

иргэн 2023-05-05 66.181.177.58

энэ бол зөв ,5р ангийг төгтөл нь монгол хэлийг сайн заах хэрэгтэй,6р ангиас англи хэлийг чанартай сайн заах хэрэгтэй

Avatar

Ээж 2023-05-05 202.9.46.82

Зөв зөв. 6 настай сургуульд орж байгааг хэлэх үү, эх хэлээрээ уншиж бичиж сураагүй байхад юун гадаад хэл. Энэ их хурлын гишүүд гэж дур дураараа ярих юм аа.

Avatar

өнгөц косметик 2023-05-05 66.181.180.176

хууль хууль л гэх. наа хууль чинь бас ажилладаггүй. муу төгсөгчтэй багш олдохгүй байна гэх юм. багш болж төгсөнгүүтээ шууд дахиад дамжаанд явах. нурчихсан л зүйл дахин дахин яриад байх юм.

Avatar

Нэргүй 2023-05-05 202.9.40.89

монгол хэл ямар байдалд байгааг бодолцох хэрэгтэй. маш их эвдэрч, зөв бичгийн дүрмээ ч эцэслэн тогтоож чадахгүй элийрч байна. монгол хэлний шалгалтад 15 хувь нь унаж байна. ийм үeд англи хэл багаас нь заана гэдэг маш аюултай. учрал гишүүний туйлын зөв

Avatar

Нэргүй 2023-05-05 192.82.70.224

Яг үнэн, удахгүй дараа жилээс англи, америк монголтой харилцаагаа таслана. Дэлхий дайны галд ахин хуваагдах тул англи хэл хэрэггүй болно. Монголын дайсан баруунаас салах цаг болсон. Жилийн цаадахыг олж харахгүй тэнэг юм бэ.

Avatar

Нэргүй 2023-05-05 103.212.119.64

j margah asuu;** bish l dee. Hariutssan yam surgaltiin bodlogoo todorhoilood l yabchih asuudal.Erhemuud hiih ajlaa olohgui munginaad zavtai l baina daa kkk

Avatar

Зочин 2023-05-05 103.10.23.189

6 настай хүүхэд 35 үсэг цээжилж уншиж сурах гэж хөгөө чирнэ, холион бантан болох юм бна даа, аль нь ч монгол үсэг юм, аль нь ч англи үсэг юм.

Avatar

Нэргүй 2023-05-05 77.248.52.248

Uchral gishuuntei sanal neg bna, huuhded turulh helnii darhlaa 12 nas hurtel buren suuj ugdug gedeg, turulh hel undesnii orshihuin batalgaa!!! 12 nasnaas zaaval surah yostoi hel ni angli, songon suraltsah yostoi hel ni oros, hytad…geed baih ni zuv gej bodoj baina. Bolovsroliin alban yosnii nasiig togtooson eseh, hiided shavilagch nariin erunhii bolovsrol, hugjliin berhsheeltei huuhduudiin tusgai bolovsrol geh met zuiliig ene huuliin tusuld shingeesen gej naidaj baina

Avatar

МАШ үнэн ЗҮЙЛ бичсэн БАЙНА 2023-05-05 43.228.130.188

http://www.zaluu.mn/p/72291.html

Avatar

Нэргүй 2023-05-05 202.9.46.73

өөрийн хүүхдийг бага ангиас нь заадаг хувийн сургуульд явуулна, иргэдийн хүүхдэд заадгах сонирхолгүй байна.
3 дугаар ангиас нь заах хэрэгтэй, гэхдээ зөвхөн сонсох, ярих чадварыг хөгжүүлэхээ байдлаар заана.

Avatar

Зочин 2023-05-05 59.153.112.156

Англи хэлийг ингэж 1-3-р ангиас нь заахаар онцгойлон хуульчлах хэрэггүй. Гадаад хэлийг дунд ангиас нь л сонгон суралцуулах ёстой. Манайханы зарим нөхдүүд алс нь монголчуудаа "англижуулахнээ дээ" янз нь. "Хэл сэтгэхүй хоёр нягт холбоотой" -шүү дээ!.Ядаж "хоёр морины нүүдлийн цаана харж ажилладаг ч болоосой манай улс төрчид.

Avatar

Нэргүй 2023-05-05 66.181.188.89

Социализмын үед 4-р ангиас Орос хэл заадаг байсан. 10 жилд Орос хэл заалгаад сурсан хүн байхгүй. Хэтэрхий оройтож заасан болохоор тэр. Орост сурсан хэд нь л аргагүйн эрхэнд сурсан байдаг. 1 дүгээр ангиас Англи хэл заалаа гээд Англиар хэлд орж байгаа хэрэг биш. Гадаад хэлээр ярих айдасгүй л болно. Айдасгүй хүн сайн сурна.

Avatar

Эс 2023-05-05 66.181.161.133

Юүн 1 ээр анги вэ монгол хэлээ мэдэхгүй байж гадаад хэл заах эргүү 76 аадал хэрэгтэй юм байхдаа

Avatar

Нэргүй 2023-05-05 202.126.89.32

Ха ха. Манай хүүхэд 1-р ангиасаа үзэж байна. Англи хэл сураад яриад явчихсан юм байхгүй. Үсрээд л 200-300 үгтэй болж байна. Монгол хэл нь орхигдоод байгаа ч юм алга. Гадаад хэлээр ярих хүсэлтэй болж байгаа нь л чухал.

Avatar

Зочин 2023-05-05 202.9.40.89

оройтож сурсандаа биш, хөтөлбөр нь ч багш нар нь ч муу байсан юм. лeнин сүхбаатар найрамдал гэх мачгиын хэдэн тeкст тангад ном шиг цээжилдэг амьд яриа сурдаггүй, багш нар нь ч өөрсдөө амьд яриагүй байсан. би юу ч сураагүй байснаа орост очиж ойлгосон, тэгээд 3 сарын дотор л сурч зүнширсэн юмдаг

Avatar

Нэргүй 2023-05-05 64.119.24.22

Энэ эрхийн балайгаас өмнө Хэл Хил Мал гуравтайгаа бол хэн баян бэ монгол баян гэж зохиолч З.Дорж хэлсэн билээ

Avatar

Нэргүй 2023-05-05 103.68.107.106

Англи саксуудаар тархиа угаалгасан нөхдүүд түрүүчээсээ УИХ-д суугаад гай тарьж л байна. Одоо бүр бүтэн үеэр нь тархийг нь угаах нь. Гадаад хэлийг дунд ангиас нь сонголттой сургах нь зөв.

Avatar

Нэргүй 2023-05-05 192.82.70.224

Яг үнэн, удахгүй дараа жилээс англи, америк монголтой харилцаагаа таслана. Дэлхий дайны галд ахин хуваагдах тул англи хэл хэрэггүй болно. Монголын дайсан баруунаас салах цаг болсон.

Avatar

Нэргүй 2023-05-05 202.55.188.119

Өөрийнхөө хувийн сургуульд 1-р анги- аас нь англи хэл зааж болоод байдаг, эгэл борчуудын хүүхэд яахаараа багаасай англи хэл сурч болдогүй юм

Avatar

зочин 2023-05-05 43.228.130.188

За цөөн хэдэн монголчуудаа монголоор нь авч үлдмээр байна: 1-4-р ангид эх хэл бичиг, үндэсний соёл уламжлал, тоо, сэтгэн бодох зүйлсийг сайн суулгамаар, харин 4–6-р ангиас англи_орос-хятад-бусад гэсэн 4 сонголтоор хэл гадаад хэл сургах нь зөв …

Avatar

Нэргүй 2023-05-05 43.228.130.188

хар багаас Англи хэлтэй болох хүн зөвхөн АНУ, Англи, барууны үзэл суртлаар л толгойгоо угаалгана. Тэндээс эх орондоо хэрэгтэй зүйл сурч ирсэн, түүнийгээ ашиглаад юм бүтээж байгаа хүн байна уу. одоогийн байдлыг харахад барууны хамгийн бохир заваан зүйлс л нэвтрээд байна. Хувиа хичээсэн, шунал нь хэтэрсэн залуус л бн_Багаас англи хэл үзсэн хүүхдүүд нэг их анархист эрх чөлөө ярьсан тэвчээргүй хүмүүс төгсч ирээд л монголоо голоод буцаад гадаад руугаа явж байна.
харин энд улсын төсвийг бүрдүүлдэг хэд

Avatar

Нэргүй 2023-05-05 202.55.188.119

Тэгээд хулмас оросын үзэлээр толгойгоо угаалгах уу оркоо

Avatar

Нэргүй 2023-05-05 192.82.84.99

орос үсгээрээ ч арван жил заалгаад зөв бичиж сурч чадаагүй нөхдүүд англи хэлийг эсэргүүцэж бгааг харахад инээдтэй

Avatar

Нэргүй 2023-05-05 192.82.70.224

Яг үнэн, удахгүй дараа жилээс англи, америк монголтой харилцаагаа таслана. Дэлхий дайны галд ахин хуваагдах тул англи хэл хэрэггүй болно. Монголын дайсан баруунаас салах цаг болсон.

Avatar

Ганц удаа ч гэсэн зөв хэллээ 2023-05-05 202.21.108.6

Яг үнэн Монгол хэлний минь дархлаа суларна

Avatar

Нэргүй 2023-05-05 66.181.176.11

Маш олон залуучууд хүүхдээ яаж монгол хэлийг нь сайжруулах вэ гэж бхад. Хуужаа энх-амгалан хоцрогдсон хэдэн троллуудтайгаа англи хэл гэж орилоод., дунд ангиас нь англи хэлээ заасан шиг заа л даа.

Avatar

Нэргүй 2023-05-05 64.119.29.111

зөв шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж