Төсвийг тодотгох нь сонгуулийн өмнөтгөл үү?!

Төсвийг тодотгох нь сонгуулийн өмнөтгөл үү?!

Төсвийг тодотгох нь сонгуулийн өмнөтгөл үү?!

Засгийн газраас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт өөруулах хуулийн төсийг УИХ-д өргөн барьж өнөө маргаашгүй Үндсэн хуульд гишүүдийн тоо, сонгуулийн тогтолцоотой холбоотой томоохон өөрчлөлт оруулах эсэх асуудлыг хэлэлцэх болоод байгаа юм. Нийгэмд УИХ-ын гишүүдийн тоог 76-гаас 152 болгож 50 хувиар нэмэх эсэх талаар ширүүхэн маргаан өрнөж байна.

Үнийн өсөлт, өрийн дарамтнаас өндийх сөхөөгүй байгаа ард түмэнд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхэд анхаарахаас илүү цалин, тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх эсэх талаар УИХ, Засгийн газраас ямар нэгэн дорвитой арга хэмжээ авахыг чих тавин чагнаж байна.

Гэтэл Засгийн газраас УИХ-д Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан өдөр буюу хоёр хоногийн өмнөөс УИХ-ын дарга Г.Занданшатар,  Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Сангийн сайд Б.Жавхлан нар чихэнд чимэгтэй ганц мэдээ дуулгасан нь төрийн албан хаагчдын цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэх боломж, гарц гаргалгаа байгаа талаар ар араасаа ам нээв.

  1. Тухайлбал, УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-аас 2023 онд төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах, цалин хөлсний тогтолцоонд шинэчлэл хийх зорилтыг тавьж байгаа. Ингэхдээ Япон, БНСУ зэрэг төрийн албаны соёл өндөр хөгжсөн улсуудын сайн туршлага дээр үндэслэн бүтээмжид суурилсан цалин хөлсний систем, хөдөлмөрийн адил үнэлэмжийн зарчимд шилжих шаардлагатай байгааг онцолсон юм. Өнгөрсөн хугацаанд төрийн албаны цалин хөлсний тогтолцоо алдагдаж, ялгавар үүссэн нь шударга бус байдал үүсгэж байна. Иймд төсвийн тодотгол ойрын хугацаанд хийж төрийн албаны цалинг нэмэгдүүлж, улмаар үүсээд буй цалингийн шударга бус ялгааг цаашид арилгах боломж бүрдэнэ гэж мэдэгдсэн юм.Тэрбээр, УИХ-аас Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг батлах зэргээр төсвийн орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээнүүдийг идэвхтэй авч хэрэгжүүлсний үр дүнд оны эхний улирлын гүйцэтгэлээр Монгол улсын төсвийн орлого 600 тэрбум төгрөгөөр давж биелсэн. Энэ онд төсвийн нөхцөл байдал сайн байх төлөвтэй тул төрийн албаны цалингийн ялгааг бууруулах, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх суурь нөхцөл бүрдсэн гэж үзэж байгаагаа онцлон тэмдэглэлээ.
  2. Түүний мэдэгдлийн араас Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийхдээ, энэ оны дөрөвдүгээр сард нүүрсний экспортын хэмжээ 19 сая тоннд хүрч цар тахлын өмнөх үе рүү хүрч 2019 онтой харьцуулахад 7.5 сая тонноор илүү нэмэгджээ.Үүнээс гадна Монгол Улс биржээр арилжаалж буй. Биржээр арилжаалагдсан нүүрсийг хилээр тусгай гарцаар гаргах тогтоолыг гаргасан.Цалин тэтгэврийг инфляцитай холбогдуулан жил бүр индексжүүлж нэмэх зарчмын байр суурийг та бүхэнд танилцуулсан. Цалин тэтгэврийг үнийн өсөлттэй уялдуулан нэмэхгүй бол эргээд эдийн засагт сөрөг нөлөө авчирдаг, иргэдэд хүндрэл бэрхшээл дагуулж байдгийг харлаа. Тиймээс Засгийн газраас цалин, тэтгэврийг инфляцитай уялдуулж нэмэх байр суурьтай байгаа гэдгийг дуулгав. Тэр нь  хий хоосон попрол биш байх гэсэн итгэл найдвар иргэдэд төрүүлэв.
  3. Харин Сангийн сайд Б.Жавхлан "Коронавирусийн цар тахлын жилүүдэд төсвийн боломжоос шалтгаалан цалин, тэтгэвэр нэмэгдээгүй.Өнгөрсөн жил эхний ээлжид тэтгэврийг тодорхой хэмжээгээр нэмсэн. Цалин сүүлийн гурван жилд нэмэгдээгүй. Цалингийн хувьд хэмжээнээсээ илүү бодлогын тохиргоо хийх нь хамгийн чухал. Сүүлийн 10 жилийн хугацаанд салбар бүр өөрсдийн салбар хуульдаа өөрчлөлт оруулж, цалин нэмэгдүүлэх бараг уралдаан явсан. Хэн хүчтэй лобби хийж чадах вэ гэдэг зүйл болсон. Өөрөөр хэлбэл, ХНХЯ-ны төсвийн бодлогоор дамжих төрийн албаны нэгдсэн цалингийн бодлого алдагдсан. Тиймээс хуулийн зохицуулалт хийж, нэгдсэн байдлаар төрийн албан хаагч нарын цалингийн бодлогыг ХНХЯ тогтвортой авч явах өөрчлөлтийг хийх нь хамгийн чухал болоод байна. Сүүлийн гурван жилд цалин нэмэгдүүлэх ажил хоцроод байгаа ч төсвийн боломжоо харж байгаад зохицуулалтаа хийнэ.Төсвийн тодотгол хийж цалин нэмэгдүүлнэ гэж ярих нь эрт байна. Төсвийн орлого биелэхгүй, онцгой нөхцөл байдал үүсээд зардлаа нөхөж чадахгүй болох үед төсвийн тодотгол хийгддэг" болохыг тайлбарлав.

-Дээрх мэдэгдлүүдээс харахад УИХ, Засгийн газрын түвшинд ямар нэгэн байдлаар төрийн албан хаагчдын цалингийн ялгаатай байдлыг арилгаж, үр дүнд суурилсан цалингийн системтэй болох, үнийн өсөлт өндөр байгаа энэ үед ахмад настануудын тэтгэвэр, тэтгэмжийг инфляцийн түвшинтэй уялдуулж нэмэх нь зүйтэй гэдэг дээр нэг талдаа гарсан нь тодорхой харагдаж байна. Гэхдээ хэзээ, хэрхэн яаж гэдэг нь хэлж, ярьж байгаа шиг нь амархан асуудал бас биш.

Дэлхийн улс орнуудад цар тахал, геополитикийн асуудлаас үүдсэн эдийн засгийн хүндэрлүүд арилаагүй, одоо ч эрсдэл дагуулсаар байгаа энэ үед Монгол Улс нүүрсээ ахиухан зарсан гэдгээрээ шалтаглаж цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх шийдвэр гаргаж байгаа нь ердөө л гал унтраах төдий арга гэж зарим нь үзэж байгаа.

Ямартай ч цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэхтэй холбоотойгоор төсөвт тодотгол хийх эсэх нь цаг хугацааны асуудал боллоо. Жил бүрийн тавдугаар сарын 1-нд багтаан ирэх жилийн төсвийн хүрээний мэдэгдлийг танилцуулдаг. Тэгвэл саяхан таницуулсан 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэлд, ирэх онд эдийн засгийн өсөлт  6.5 хувь, инфляц 8 хувь, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 21.1 их наяд /11 хувиар өссөн/, зарлагын дээд хэмжээ 22.9 их наяд /12 хувиар өссөн/ хүрэхээр тооцсон. Өөрөөр хэлбэл, төсвийн алдагдал 2.8 хувь буюу 1.8 их наяд төгрөг байхаар тусгажээ. Мөн 2023 оны төсөвт тодотгол хийх нөхцөл үүсээгүй байна. Орлого давах нь тодотгол хийх нөхцөл үүсгэхгүй гэдгийг Сангийн сайд хэлж байв. Цалин тэтгэвэр нэмэхдээ төсвийн тодотгол гэхээсээ илүү нэгдсэн цалингийн бодлогодоо реформ хийх байдлаар шийдэх нь зүйтэй гэж тэрээр үзсэн байна.

Монгол Улсад Төсвийн хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр үйлчилсэн хугацаанаас хойш буюу 2012 оны төсвөөс хойших 10 жилийн хугацаанд 10 удаа батлагдах ёстой төсвийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, нийт 23 удаа баталсан байдаг. Монгол Улс 2012 оноос хойш 2012, 2018, 2019 оныг эс тооцвол бүх онд 1-2 удаа төсвөө тодотгож ирсэн нь төсвийн бодлого тогтворгүй, төсвийн тооцоолол бодитой бус байсныг илтгэж буй юм. Эцэст нь  энэ жил төсөвт дахин тодотгол хийх эсэхийг харах л үлдлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-05 202.126.89.58

Зөвхөн долларын ханшаа буулга тэгээд л болоо

Avatar

Нэргүй 2023-05-05 188.162.254.108

Дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая

Avatar

Дампуурсан НДШ 2023-05-05 192.82.67.123

Цалингаа нэмэхийн оронд долларын ханшийг 1$= 3000 төгрөгөөр тогтвортой барих хэрэгтэй.2010 оноос хойш долларын ханш 3.5 дахин унасан яг дагаад үнийн өсөлт гаарсанУдахгүй цахилгаан дулаан автобусны билетийн үнэ нэмэгдэнэ.Тэтгэвэрийн тогтолцоог С.Эрдэнийн санаачилга болон МАН балласан засахын тулд 10 жил хэрэгтэй. МАН малчид цэргийн тэтгэвэр АН ажил хийгээгүй хэдэн арван мянган иргэдэд нөхөн тооцох журам гэдгээр 20-30мянган төгрөг төлөөд бүтэн жил ажилласанаар тооцсон шударга зарчим бүрэн алдагдуу

Avatar

Зочин 2023-05-05 66.181.161.194

Бага цалин тэтгэвэр авдаг хүмүүсийн цалин тэтгэврийг ариухан нэмэх хэрэгтэй дээ. хоёрын хооронд 100000 нэмээд ямар ч нэмэргүй шүү

Avatar

зочин 2023-05-05 192.82.74.21

Цалин тэтгэвэрээ нэмэхдээ социалист аргаар тэгшитгэх тухай ярина. Ажилласан жил төлсөн шимтгэлээс хамаарах тухай ойлголт монголд алга. Өндөр ч байсан бага ч байсан цалин тэтгэвэр чинь төрийн буруу бодлогоос болоод инфляцидаа идэгдээд байгааг ойлгосон ч ойлгоогүй юм шиг гүрийнэ. Сонгууль дөхөөд ирэхээр цалин тэтгэвэрийг тэгшитгэнэ гэнэ санал худалдан авах арга нь пм уу даа. Бид ер нь ямар нийгэмд амьдраад доромжлуулаад суугаад бгаа юм бэ.

Avatar

Нэргүй 2023-05-05 192.82.83.98

Занданшатар Монголынхоо эдийн засаг, ард түмнийхээ амьдралыг мэдэхгүй юм л бол Швейцар лугаа, Япон лугаа гэдэг байсан бол одоо Германыг бас нэмж, Хүрэлбаатар үнэн попрох дуртай бол Жавхлан хүнд хэдэн цаас хялайлгах үнэн дургүй. Үүний цаана өөрсдөдөө ашигтай бол чичрээд дайрчихна. Инфляцитай уялдуулж тэтгэврийг аль хэдийн хийх ёстой байсан. Манай 2 хөршид энэ аль хэдийн нэвтрүүлсэн. Үүнийг энэ нөхдүүд сайн мэдэж байх ёстой, эсхүл том зан гаргаад иргэддээ гэхээр үнэн хойрго ханданаа.

Avatar

зочин 2023-05-05 192.82.74.21

Сонгууль дөхөөд ирэхээр цалин тэтгэвэр нэмнэ гээд ярьцгаадаг нь маш буруу цаагуур утгаараа сонгогчийн саналыг худалдан авах арга. Инфляциар жил бүр нэмэгдүүлж байх ёстой байтал ярихаас цаашгүй. Ард иргэдээ доромжилж сонгууль дөхөөд ирэхээр хэдэн юм долоолгочихоод сэтгэл нь ханачихдаг улс төрчид, өөрсдөө сонгуулиар гарах нь чухал болохоос ард иргэдийн амьдрал чухал биш. Төрд гараад хэдэн их наядаар нь хулгайлахаар хувийн ашиг сонирхлоо бодоцгооно. Энэ тэгээд ариун явдал уу.

Avatar

Иргэн 2023-05-05 66.181.182.30

Сонгуулийн нөхөн олговороо авч дууссан. Дараачийн олговорт хамрагдахын тулд попрох , хахуульдах , зальдах , хуурч мэхлэх гээд мөн ч их ажил байна даа. Эхлээд төлөөллийнхөө тайланг тавиарай.

Avatar

Нэргүй 2023-05-05 66.181.181.105

2024 оны төсвийн цоорхойгоо яаж нөхөх үү. сонгуулаас өмнө зээл аваад төлчихсөн үү

Avatar

Зочин 2023-05-05 203.23.199.2

Тийм л их мөнгөтэй болсон юм бол хүүхдийн мөнгөө ялгаварлалгүй олгооч. Хүүхдэд өгөх болохоор мөнгө байхгүй, сонгуулийн санал авах хүмүүсээ тойглох болохоор мөнгөө олчихдог. Мэргэжлийн бус хүнд мөнгө бариулахаар хувийн юм шиг тоглох юмаа

Avatar

Зочин 2023-05-05 103.26.194.117

х*******н эрлийзүүд нүүрс ухаж, х*******н эрлийзүүд нүүрс зарж, х***а нүүрс авч мөнгөөр нь цэвэр халхууд цалингаа нэмнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж