ДЭМБ: Covid-19-ийн судалгааг ахалсан судлаачийг ажлаас нь халжээ

ДЭМБ: Covid-19-ийн судалгааг ахалсан судлаачийг ажлаас нь халжээ

ДЭМБ: Covid-19-ийн судалгааг ахалсан судлаачийг ажлаас нь халжээ

Коронавирусын цар тахлын гарал үүслийг судлахаар хоёр жилийн өмнө Хятадад ажилласан НҮБ-ын эрүүл мэндийн агентлагаас өндөр түвшний төлөөлөгчдийг ахалсан эрдэмтнийг ажлаас нь халсан гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгдлээ.

ДЭМБ-ын Хятад дахь эрдэмтэдтэй хамтарсан багийг ахалж байсан Питер Бен Эмбарек өнгөрсөн жил ажлаас нь халагдсан гэж  мэдэгдэв. “Түүнийг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт сахилгын шийтгэл ногдуулсаны тогтоогдсоны дараа ажлаас нь халсан” гэж хэвлэлийн төлөөлөгч Марсиа Пул цахим шуудангаар мэдэгдэв.

Сүүлийн саруудад олон тооны хэрэг, зөрчлийн талаар хэвлэлээр нийтлэгдсэний дараа ДЭМБ бэлгийн хүчирхийлэл, мөлжлөг, дарамтыг устгах хүчин чармайлтаа эрчимжүүлсэн гэж мэдэгдэв. Тодруулбал, Конго улсад Эбола вирусын дэгдэлттэй тэмцэх үеэр олон арван эмэгтэйчүүдийг системчилсэн хүчирхийлэлд өртсөн тухай хэвлэлээр 2020 онд анх гарсан. ДЭМБ болон түншүүдийн удирдлаган дор 80 гаруй ажилтан эмэгтэйчүүд, залуу охидыг хүчирхийлж, ажлын байрны хариуд бэлгийн харьцаанд орохыг шаардаж, зарим хохирогчийг үр хөндүүлэхийг албадсан нь НҮБ-ын эрүүл мэндийн агентлагийн түүхэн дэх хамгийн том бэлгийн хүчирхийллийн дуулиан болж байна.

Бен Эмбарекийн хувьд ДЭМБ-аас сонгогдсон олон улсын багийг удирдаж, 2021 оны эхээр Хятад руу аялж, цар тахлын хүнд халдсан ​​анхны тохиолдол илэрсэн Ухань хотын Хуанань зах дээр очиж, вирус анх хэрхэн хүмүүсийг өвчлүүлж эхэлснийг тогтоохоор Хятадын эрдэмтэдтэй нягт хамтран ажилласан. Тус багийнхан тухайн жилийн гуравдугаар сард тайлан гаргаж, хамгийн их магадлалтай хувилбар бол COVID-19 сарьсан багваахайгаас хүнд өөр амьтанаар дамжин халдварласан гэж үзсэн бөгөөд лабораториос алдагдсан байх  “магадлал маш бага" гэж үзжээ. ДЭМБ-ын албаны хүмүүс, тэр дундаа Ерөнхий захирал Тедрос covid19-ийн гарал үүслийг тодорхойгүй гэж мэдэгдэж байгаа бөгөөд лабораториос алдагдсан гэх онолыг үгүйсгэх аргагүй гэж үзэж буй.

Амьтнаас хүнд халдварладаг вирус судлалын Данийн мэргэжилтэн Бен Эмбарек 2021 оны сүүлээр Дани улсад болсон телевизийн нэвтрүүлэгт 2021 оны сүүлээр захын ойролцоох Хятадын лабораторийн талаар санаа зовж байгаагаа хэлж байв.

Үүний дараа ДЭМБ-Хятадын хамтарсан баг татан буугдсан бөгөөд ДЭМБ-аас боловсруулсан тусдаа шинжээчдийн баг коронавирусын гарал үүслийг олохоор ажиллаж эхэлсэн.

Сүүлийн саруудад цар тахлын улмаас нас барсан тохиолдлын тоо огцом буурсан ч өвчлөл үргэлжилсээр байгаа учраас COVID-19 нь олон улсын эрүүл мэндийн яаралтай тусламжийн асуудал хэвээр үлдэх эсэхийг шийдэхийн тулд ДЭМБ энэ долоо хоногт шинжээчийн бүлгийг хуралдуулсан.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-05 194.96.130.188

Deerees ugsun zaavriin daguu bgaagui, hussen dugneltiig ni gargaj uguugui tul ner hundiig ni gutaaj, ajlaas ni halsan ni todorhoi bna. Songodog skandal.

Avatar

Зочин 2023-05-05 192.82.84.246

Өө, энэ ДЭМБ гэдэг чинь шал дампуурсан газар юм уу даа

Avatar

зочин 2023-05-05 202.21.118.198

ДЭМБ бол эмийн бизнес хийдэг корпорацуудын заавраар явдаг. Өөрсдийн ашиг орлогоо ихэсгэхийн тулд зохиомлоор шинээр өвчин гаргаж, тэрийг нь эдгээхийн тулд өөрсдийн бүтээгдэхүүгийг шахах, түүнийг нь энэ байгууллага баталгаажуулах гэх мэт яриа байдаг. Энэ хүн ямар нэгэн юмыг мэдсэн, эсэргүүцсэн байх даа тэгээд нэр хүндийг нь зохиомлоор унагаж, ажлаас халж дээ.

Avatar

Нэргүй 2023-05-05 103.143.41.2

ямар их алдаатай бичдэг юм бэ…уншихаас дургүй хүрчихлээ…

Avatar

Нэргүй 2023-05-05 202.179.21.210

Конгод болсон явдалд буруутгаж халж байна уу? Хятадад ажилламан гэж халж байна уу? Яагаад халсныг нь бичих хэрэгтэй

Avatar

ЗОЧИН 2023-05-05 66.181.190.94

БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ ГЭЭД БИЧЧИХСЭН БАЙГААГ ХАРАХГҮЙ БАЙНА УУ.

Avatar

Нэргүй 2023-05-05 202.179.21.210

Тэгээд Конго- д уу ? Хятад уу ?

Avatar

Нэргүй 2023-05-05 202.179.21.210

Ориг мэдээн дээрээ 2018 нд анх 2015 – 2017 онд үйлдсэн хэргүүдийн тухай мэдээ орж ирж байсан байна. Ганц удаагийн үйлдэл биш. Хятадтай бол хамагүй юм байна. ХЯтадад үйлдээгүй бололтой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж