Сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахлын улмаас дэлгэр зуныг хөл хорионд, олон төрлийн урлаг соёлын арга хэмжээ, шоу цэнгээнгүй өнгөрөөсөн монголчуудыг энэ зун маш олон шоу тоглолтууд хүлээж буй. Энэ зун хаана, ямар шоу тоглолтууд болох талаар мэдээллийг багцлан хүргэе.

“Playtime” олон улсын хөгжмийн наадмыг 2023 оны долдугаар сарын 6, 7, 8-ны өдрүүдэд "Монгол шилтгээн" цогцолборт 21 дэх жилдээ зохион байгуулна. Энэ жилийн хувьд "Playtime хөгжмийн наадамд АНУ, БНСУ, БНХАУ, Испани, Их Британи, Герман, ОХУ зэрэг улс орны нийт 20 гадаад болон Монголын 170 гаруй уран бүтээлчид гурав хоногийн турш 10 тайзнаа уран бүтээлээ толилуулах юм.
Олон улсын "Playtime" хөгжмийн фестивальд энэ жил АНУ-ын алдарт "Cigarettes After Sex" хамтлагийг урилгаар оролцох гэнэ. Тус хамтлагийг "Dream Pop" урсгалын хамгийн том төлөөлөгч гэж үздэг.
Холбоотой мэдээ