Абэ Хифүми: -66 кг-ын жинд надад өрсөлдөгч байхгүй ээ

Хуучирсан мэдээ: 2023.05.05-нд нийтлэгдсэн

Абэ Хифүми: -66 кг-ын жинд надад өрсөлдөгч байхгүй ээ

Абэ Хифүми: -66 кг-ын жинд надад өрсөлдөгч байхгүй ээ

Олимпийн аварга, Японы жүдогийн өнөө цагийн нүүр царай Абэ Хифүми удахгүй Доха хотноо эхлэх ДАШТ-ий өмнөх дараах зүйлсийг ярьжээ. Түүний хэлснээр Хифүмид өрсөлдөгч байхгүй аж. Харин нутгийн бөх, нэг жингийн хүчтэй өрсөлдөгч Жоширо Марүяамагийн талаар "Түүнийг бэлтгэлээ хэрхэн хийж байгаа талаар нэг их бодоогүй. Дэлхийн аварга болохын төлөө түүнтэй барилдах хэрэг гарвал би тэмцэж, ялах болно" гэв. Өдгөө 25 настай тэрбээр Токиогийн олимпод түрүүлснээс гадна дэлхийн аваргаар гурван удаа тодорсон билээ.

-Удахгүй ДАШТ эхлэх гэж байна. Таны форм жигдэрсэн үү?

-Би сайн байгаа. Сүүлийн дэлхийн аваргаас хойш зургаан сар боллоо. Одоо бэлтгэлээ сайн хийж, ирэх тэмцээнд сайн барилдана гэдэгтээ итгэлтэй байна.

-ДАШТ-ий зорилго нь юу вэ?

-Хамгийн чухал тэмцээн бол Парисын олимп. Би үүнийг ухамсарлаж байгаа. Барилдаан бүрт сайнаараа хичээж, өөрийгөө харуулж, ялна.

-Сүүлийн ДАШТ-ийг дурсвал?

-Олимпийн аваргын хувиар ардаа алтан дугаартай барилдсан. Алтан дугаарын үнэ цэн их хүнд. Гэхдээ энэ талаар илүү юм бодоогүй. Өөрийгөө сайн дайчилж барилдсан.

– Та гадаадын тамирчдын эсрэг 2019 оноос хойш нэг ч ялагдалгүй 34 дараалан ялаад байна. Энэ талаар?

-Таныг хэлэх хүртэл энэ талаар мэдээгүй юм байна. Энэ талаар бүр бодож ч үзээгүй явна. Энэ удаад ч хэрэв барилддаг шигээ барилдаад л байвал ялагдахгүй биз. Би өөрийн туршлагаа бүрэн ашиглаж, энэ удаад ч ДАШТ-д түрүүлэхийг хүсэж байна.

-Японоос өөр улсын хүчтэй тамирчин нэрлэ гэвэл хэнийг хэлэх вэ?

-Би гадаадын өрсөлдөгч нарын талаар мэдэхгүй. -66 кг-ын жинг ажиглахад форм сайтай, тухайн өдөр барилдаан нь орчихсон тамирчид дээгүүр байр эзэлдэг. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр би тухайн өдрийн барилдаануудыг үзэж, хэн нь сайн формтой байгааг харах болно.

-Жоширо Марүяамагийн талаар?

Би түүний эсрэг барилдах шаардлага гарвал зүгээр л хэвийн барилдаж, ялна гэж боддог. Миний ухамсар бусад тамирчдаас ялгаагүй. Надад түүнд зориулсан тусгай зүйл байхгүй ээ. Би түүний талаар огт мэдээлэлгүй байна. Одоо миний анхаарч байгаа зүйл бол өөрийгөө 120 хувийг дайчлах явдал. Хэрэв би энэ тэмцээнд сайн формтой оролцвол ялагдахгүй. Би энэ талаар нэг их бодохоо больсон.

Жоширо Марүяама болон Абэ Хифүми нар

-Өнгөрсөн ДАШТ-ээс хойш юун дээрээ илүү анхаарч байна вэ?

-Сая хэлсэнчлэн би давуу байдлаа алдалгүй жүдо харуулмаар байна. Би барилдаан бүрт алдаа гаргалгүй, ялалт бүртээ зоригтой байхыг хүсч байна. Үүнийг л өдөр бүр бодож байна. Би олон зүйлийг туулсан болохоор одоо дахин онцолж хэлэх зүйл алга. Миний жүдогийн уриа бол “Шид, ял". Үүнийг удахгүй болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд үзүүлнэ гэж найдаж байна.

-Таныг өнгөрсөн хоёрдугаар сард неваза бэлдсэн гэж сонссон. Зорилго нь юу байсан бэ?

-Би өөрийгөө босоогоос ч, хэвтээгээс ч ялах чадамжтай болно гэж бодсон. Мөн өрсөлдөгчдөө осаэкоми болохгүй байхад чухал нөлөөтэй. ДАШТ болоход зургаан сар үлдсэн үед неваза бэлдэх амаргүй байлаа. Гэхдээ багахан хугацаанд ч гэсэн хэдэн өдөр бэлдэж чадсан. Хэн нэгэнд зориулсан уу гэвэл үгүй. Гол нь миний байрлал өрсөлдөгчийнхөө дээр байх үед ялалт авахыг л хүсэж байна. Би бүхий л нөхцөл байдалд бэлэн баймаар байна. Өрсөлдөгчийнхөө осаэкомид ормооргүй байна.

-Тацүрү Саито хэлэхдээ "Барилдааны өмнөх өдөр унтаж чаддаггүй" гэж байсан. Та ямар вэ?

-Мэдээж барилдааныхаа талаар боддог. Гэхдээ унтаж чаддаг. Өөртөө итгэх ёстой л доо. Мөн туршлагаар бий болсон сэтгэл зүй гэж байна. Би Токиогийн олимп болон бусад тэмцээнээс багагүй туршлага хуримтлуулсан. Төрөлх нутагтаа олимпод түрүүлэхийн тулд дарамт шахалтанд дарагдсан өдрүүд бий. Үүнээс илүү хэцүү зүйл олон биш. Янз бүрийн нөхцөл байдалд тохиолдсон туршлага өнөөдөр ч надад тус болдог гэж би боддог. Олимпийн наадамд хоёр дахь удаагаа түрүүлэх саад тотгор, дарамт Токиогийн наадмынхаас илүү байна. Энэ бол хэцүү сорилт боловч би үүнийг даван туулвал улам сайжирна гэдэгтээ итгэлтэй байна.

-Таны дүү охин Үта та хоёрыг дахин алтан медаль авахыг харах болов уу?

-Би энэ талаар ач холбогдол өгдөггүй ээ. Хоёулаа л хийх ёстой зүйлээ хийж, ялалт байгуулбал дахин ах дүүсийн хувиар аварга болох байх. Бид бие биедээ итгэж, хамтдаа барилддаг. Бие биенийгээ зоригжуулдаг гэдэгт итгэдэг. Саяхан бид уулзахдаа ирэх ДАШТ-ий талаар ярилцаагүй. Бид ярилцаагүй ч бие биенээ ойлгодог гэж би бодож байна.

-ДАШТ-д хэрхэн өөрийгөө зоригжуулж байна вэ? 

-Би Парисын олимпод анхаарлаа хандуулсан. Олимпийн наадмын алтан медальд ойрхон гэдгээ харуулахын тулд өөрийгөө баталж, аварга болмоор байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
8
БурууБуруу
7
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
6
ГайхмаарГайхмаар
4
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж