Энэ сарын 6,7 ны өдрүүдэд Степп аренад болох ОХУ-ын уран гулгалтын топ одуудын шоу тоглолтод оролцох тамирчид өнөөдөр Монгол Улсад ирсэн. Тэгвэл үзэгчдийн анхаарлын төвд байгаа Камила Валиава хэдхэн цагийн өмнө Хөшигтийн хөндий нисэх онгоцны буудалд газардлаа.
Засгийн газраас 2023 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбоотойгоор Мөсөн өргөөд тив дэлхийн уран гулгалтын аваргууд хүрэлцэн ирж, шилдэг үзүүлбэрээ ийнхүү толилуулахад бэлэн болоод байгаа аж.
Тодруулбал, Биеийн тамир спортын хорооноос Монголд анх удаа бүрэн хэмжээний уран гулгалтын шоу тоглолтыг ирэх Степпе Аренад зохион байгуулахаар төлөвлөжээ. Тоглолт ирэх тавдугаар сарын 6-нд болно. Тасалбарын үнэ 30-150 мянган төгрөгийн үнэтэй байх аж
Тоглолтод:
- Камила Валиева
- Елизавета Туктамышева
- Аделия петросян
- Софья Акатьева
- Евгений Семененко
- Дмитрий Алиев
- Марк Кондратюк
- Петр Гуменник
- Анастасия Мишина & Александр Галлямов
- Евгения Тарасова & Владимир Морозов
- Алёксандра Бойкова & Дмитрий Козловский
- Викторя Синицына & Никита Кацалапов нарын уран гулгагчид оролцох юм
Холбоотой мэдээ