УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр /2023.05.04/ УИХ, Засгийн газрын гишүүний хамаарал бүхий компани төрөөс зарласан тендер, концесст оролцохыг хориглох тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “УИХ-ын 76 бүгдээрээ хулгайч биш, цөөн хулгайч бий” гэх асуудал хөндлөө.
Тэрбээр “Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслийг дэмжиж байгаа. Харин зарим нэг гишүүний өргөн барьсан төслийг гайхаад байгаа. Хулгайч хүн хулгайчийг бариарай гэж хашгирдаг. Авлигач хүн авлигачтай тэмцэнэ гэж ярьдаг. Энийг би гайхаад байгаа. Ийм зүйл байж болохгүй.
Уулын мод урттай, богинотой, олон хүн сайнтай, муутай. Би олон жил тендер, концесс авсан, Хөгжлийн банкнаас зээл авсан гэж хэлүүлж байгаа. Яг үнэндээ гэр бүл, үр хүүхэд, хамаатан садан бүгд зүдэрдэг юм билээ, зовдог юм билээ. Хууль зөрчиж, хулгай хийгээгүй болохоор тухай бүрт нь шалгуулж, хамааралгүйгээ тогтоолгосон. Сүүлдээ ах дүү, гэр бүл төртэй холбоотой бизнес хийхээ больсон. Сүүлийн зургаан жилд нэг ч төрөөс тендер аваагүй, төрийн өмчит компанид шахаа хийгээгүй, Хөгжлийн банкнаас зээл авалгүй цементийн үйлдвэр байгуулсан.
Хулгай хийдэг хүн хартай байдаг. Тэгж хардаад хуулийн төсөл санаачилсан юм шиг байгаа юм. Энэ хууль эргэж үйлчлээсэй. Хулгайч хүн хулгайчийг бариарай гэж хашгирсаар байгаад УИХ-ын 76 хулгайч болчихсон. 76-уулаа хулгайч биш. Энэ дотор цөөхөн хулгайч байгаа. Цөөхөн хулгайч нарыг ил тод болгохын тулд энэ хуулийг эргэж үйлчлүүлмээр байна. Эргэж үйлчлэх үү” гэв.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хууль эргэж үйлчилж болох эсэхийг мэдэхгүй байна. Нэг ийм өнцөг байгаа. УИХ-ын гишүүд иргэдтэй адил биш, хамаагүй давуу байдалтай. Халдашгүй байдалтай, мэдээлэл авах эрхтэй. УИХ, Засгийн газрын гишүүд иргэдээсээ хамаагүй давуу байдалтай учраас давуу хариуцлага хүлээх нь шударга ёсонд нийцнэ.
УИХ-ын гишүүн бол сайн дурын үндсэн дээр таныг төлөөлж байгаа нийтийн албан тушаалтан. Хэн ч УИХ-ын гишүүнийг хүчээр сонгоогүй. Өөрөө сайн дураараа “Би таны сайн сайхны төлөө үйлчилье. Би таны сайн сайхны төлөө төлөөлөл болъё гэж байгаа албан тушаалтан. Тийм учраас сайн дурын үндсэн дээр албан тушаал хашиж байхдаа өөрийнхөө хувийн компанийн давуу байдлаас татгалзах нь ёс зүй. Харамсалтай нь энэ асуудал ёс зүйгээр зохицуулагдахгүй байгаа учраас арга буюу УИХ-д хуулийн төсөл өргөн мэдүүлсэн. Энэ маань цаашдаа УИХ, Засгийн газрын нэр хүнд жинхэнэ агуулгаараа хэрэгжих соёлын эхлэл цэг тавигдаж байна гэж үзэх ёстой” гэсэн юм.
Г.ХОРОЛ
Зочин 2023-05-05 202.9.46.234
Сайхан юм яриад л байна, хэрэгжиж байгаа юм алга. Баригдаагүй байгаа хулгайч бийдээ би.
зочин 2023-05-05 202.9.47.0
Давуу халдашгүй дархан эрх концесс тендер зээл бусад хөнгөлөлт авах нөхцөл давуу эрх нээн өгсөнөөр шунал нь даварсаар хулгайч луйварчин болж байгаа шд
зочин 2023-05-05 66.181.179.160
та нар яагаад бүгд хулгайч харагдаад байдаг гээч хулгайч болхоор бүр шуналаа барьж дийлддэггшй болхоор тэгээд хулгай БИШ хүн гишүүн болж хэзээч чадахгүй
Зочин 2023-05-05 202.21.108.45
Хүрэлсүхийг ичтэл нь чимхлээ дээ.
Зочин 2023-05-05 66.181.160.12
тэгээд мэдсээр байж нуугаад хаагаад сууж байгаа юм уу нөгөө шударга байх ёс зүй хаана бнаа тийм овоо юм бол нэрлээд гаргаад хэллэлдээ хулгайч нараа
ЭДИК 2023-05-05 66.181.160.31
ЖДҮ, ХӨГЖЛИЙН БАНК. ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРҮҮД. ОРД ХАРШ. ГАЗАР. НҮҮРС ХҮЧИРХИЙЛЭЛ гээд орхигдсон ГЭМТ ХЭРЭГ ТА НАРТ ҮЛДСЭН ЮМ УУ… БУЗРУУДАА
zochin 2023-05-05 202.55.191.130
Uuruu neg ni
Зочин 2023-05-05 188.162.254.108
Дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая!
Зочин 2023-05-05 202.126.90.78
Орос тролл
Зочин 2023-05-05 103.242.47.38
Оюунэрдэнэ Херо ахаараа дамжуулж овоо хулгай хийсэн дээ Женко мэдэж байгаа
зочин 2023-05-05 66.181.160.68
Нэг үхрийн эвэр хугарахад 1000 үхрийн эвэр доргино гэж мэдэх үү? , тэгэхээр бүгд хулгайч болж байгаа биз
Зочин 2023-05-05 103.212.118.130
МАН ОДОО ОЛОНХ БАЙГАА Ч ДАРААГИЙН СОНГУУЛИЙН ДҮНГЭЭС АЙХДАА ДАРХЛААГАА АВЧ ҮЛДЭХ ГЭЖ ЁСТОЙ ХАЗАХААС БУСДЫГ ХИЙЖ БАЙНА. БУСАД НАМУУДЫН ДАРГА НЭРТЭН ШУНАЛЫН БИРДҮҮДИЙГ ӨӨРИЙН НАМЫН ХЯЗГААРГҮЙ НОЁРХОЛЫН ТӨЛӨӨ ГОНДООМ БОЛГОН АШИГЛАЖ БАЙНА. ҮНДСЭН ХУУЛЬ ГЭДЭГ ТУСГААР ТОГТНОЛЫН БАТАЛГАА. ГЭТЭЛ МАНАЙ УЛС ӨГЛӨӨ БОСООД ҮНДСЭН ХУУЛИА ӨӨРЧИЛЖ БАЙДАГ, СОНГУУЛИЙН ХУУЛЬ, УЛС ТӨРИЙН НАМЫН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРОХ БОЛ ДАГУУЛААД ҮНДСЭН ХУУЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ШААРДЛАГА НЬ ҮҮСЧ БАЙДАГ, Н.ЭНХБАЯР ГАНЦААРАА ҮНДСЭН ХУУЛЬ
Иргэн 2023-05-05 203.217.139.240
152 болвол хулгайчудын тоо 2 дахин нэмэгдэнэ.
Иргэн 2023-05-05 203.217.139.240
Эрх мэдлээрээ төрийн тендер хамдаг гарууд хулгайчид тооцогдох уу? Тэгвэл 1 номерийнх нь чи өөрөө болно.
Зочин 2023-05-05 64.119.29.146
Энэ нөхөр яаж ингэж ярьж чадаж байнаа.Ичихэд яанаа.Хууль зүйн сайд байсан ухаантай биз дээ.Хамгийн том хулгайчаа мэдэхгүй, бас бусад руу чихчихээд өөрөө ариун амьтан болох гэж гэнэ.Мэдлэг,чадваргүйн дээр бас ханилж яваад нөхрөө гэдэг шиг хүн муутай цус байна.Харах царайны л хачин гөлийсөн амьтан шүү дээ.Хулгайч хүн бусдыг хулгайчийн нүдээр хардаг гэсэн нь Чи өөрөө өөрийгөө хэлжээ
Зочин 2023-05-05 66.181.179.228
цөөн хулгайч байгаа бол 152-ыг зөвшөөрөхгүй. Хэрэв зөвшөөрвөл ЗӨВШӨӨРСӨН БҮХЭН ХУЛГАЙЧ, ХУЛГАЙЧ ХУГАЙЧДАА ГЭМТ ХЭРЭГТЭН БОЛНО…
Зочин 2023-05-05 202.126.89.249
чи тэр хулгайч н даа бимбаа
Я 2023-05-05 202.126.88.153
бябацогт гишүүн жинхэнэ үнэн үг хэлжээ. хууль санаачилсан дэмжсэн нөхдүүд жинхэнэ чимээгүй хулгайч нар бгаа даа
чоносом 2023-05-05 64.119.24.46
овоо зэгсэн том гарын шийдчихсэн хулгайч. яаж ярьж чадаж байнаа. бусдыгаан муулаад. бас хүн муутай. хулгайч байж болохч хүн чанартай бай! ядахнаа. эрхийг нь түдгэлзүүлэх гишүүдийн дотор нэр явж байналээ!!!!
Зочин 2023-05-05 103.212.117.85
УИХ-ын гишүүний нэр нөлөөгөөр тендр энээ тэрээ аваад, албан тушаалд очих нь очоод эднийхний ах дүүс овоо дээшилсэн шүү, яахавдээ тэдэндээ их л дэм болсон.
zochin 2023-05-05 59.153.113.119
ene bas l zegsen HULGAICH.
Зочин 2023-05-05 202.126.90.78
Оюунэрдэнэ Даваасүрэн бөх Бат-Эрдэнэ босоо ганбаа эдэр нь бүгд хулгайч, 44 их наяд гэж хаа хамаагүй хуцаад ийм ойлголттой болгосон.Үхэр сүрэг нь өөрөө архичин хулгайч эргүү байх хамаагүй 76 гаа муулж таашаал авч амьдарна.Жагсаал цуглаан хийвэл санхүүжүүлээд мөнгө шилжүүлэх үхэрнүүд зөндөө олдоно.Ирэх сонгуулиар бүүр муу гишүүд гарна.Гарсан ганц нэг эрүүл ухаантайнууд нь үйлээ үзнэ.
123 2023-05-05 64.119.22.153
Бүгд хулгайч шүү… Их багаараа л ялгагдах байх ЧИ бол том хулгайчдын нэг нь. ЖААХАН ИЧДЭГ БАЙМААР ЮМ, хүмүүсийг тэнэг гэж бодоод байнаа даа
zochin 2023-05-05 203.91.115.243
AD s*** gedeg chin ner ni hurtel s*** gesen bn sh dee
Зочин 2023-05-05 103.26.193.109
Хулгайч биш бол яаж Их хуралд орвоо гэж.
Зочин 2023-05-05 66.181.181.105
Чойжилсүрэн та 2 сайн дураараа сайдын суудлаасаа татгалзаач. Жинхэнэ ашиг сонирхлын зөрчил бүүр ил тод байна
шог 2023-05-05 66.181.165.180
Мэдэж байгаа бол зарла, эс тэгвэл нуун дарагдуулж байна гэсэн үг.
Зочин 2023-05-05 64.119.22.248
Янханууд хулгайчууд хүчирхийлэгчид, хүчиндэгчид луйварчид гээд бүгд бгаадаа. Жинхэнэ бузрын үүр уурхай даа
Зочин 2023-05-05 202.9.47.63
Хууль эргэж үйлчлэх үү ч гэх шиг. Юугаа дэмийрээд байна аа? Энэ Бямбацогт чинь хуульч гээ биз дээ? Нөгөө данхынх өгч байгаа хариулт ч тэр. Бүгд жүжиг
Зочин 2023-05-05 103.9.89.194
ЦӨӨН ХУЛГАЙЧ БИЙ ТЭРНИЙ НЭГ НЬ БИ ГЭХ ГЭЭД БАЙХ ШИГ. ККК
зочин 2023-05-05 103.10.21.1
үнэн шүү дээ, бүгдээрээ нэг нэгнийгээ хайцаалаад байдаг учир бүгд хар мөртэй
Zochin 2023-05-05 202.21.111.170
Хажуудах хулгайч аа мэдсээр байж гэмт хэргийг таслан зогсоохгүй нуун дарагдуулсан учир "хам хэрэгтэн" мөн. Тиймээс 76 бүгд хулгайч
Цагаан баавгай 2023-05-05 192.82.76.127
Хулгайч гэдгээ өөрсдөө хүлээн зөвшөөрчээ. Сэтгүүлч, шүгэл үлээгч, цагдаа, прокурор, шүүгч нар барьцаалагдаагүй бол зоригтой ажиллах цаг болжээ.
Иргэн 2023-05-05 66.181.182.30
Эд нар ичихгүй шүү. Хулгайч болохоороо цөөн хэдийгээ илчлэхгүй байгаа. Хавтгайдаа хулгайч гэдгийг иргэд ойлгосон.