“МҮОНТ татагдан буугдаж, намынхаа хажууд очвол яасан юм”

“МҮОНТ татагдан буугдаж, намынхаа хажууд очвол яасан юм”

“МҮОНТ татагдан буугдаж, намынхаа хажууд очвол яасан юм”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр /2023.05.04/ Олон нийтийн телевизийн зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Ж.Батсуурь “МҮОНТ үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа тул татан буугдаж, намынхаа хажууд очвол яасан юм бэ” гэж шүүмжилсэн юм.

Тэрбээр “МҮОНТ –ийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг байсхийгээд чөлөөлдөг. Чөлөөлөөд томилох болгонд л нэг зүйл яригддаг. МҮОНТ бол Монголын ард түмний өмч, татвар төлөгчдийн мөнгөөр ихэнх санхүүжилтээ аваад явдаг. Бусад арилжааны телевизүүдийг бодвол асар том бүтэцтэй, асар том хөрөнгөтэй, улсаас дэмжлэг авдаг байгууллага. Гэтэл энэ том телевизийг хувийн жижиг телевизүүдтэй харьцуулахад гарч байгаа нэвтрүүлэг, ярилцлага нь эрх баригчдын дуу хоолой, намын жижиг студи шиг зүйл хийх юм. Үнэхээр ичих юм. Үзэгч гэж байхгүй болсон байх. Нэвтрүүлэг бүр нь бүгд хөтөлсөн асуулттай. өөрсдийнхөө дуу хоолойг гаргах гэсэн хүмүүсийг л оруулдаг. Энэ байдалд анхаарах ёстой.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдах үеэр Н.Энхболд гишүүн бид хэд “МҮОНТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг хэд ч солиод нэмэргүй юм байна. Гүйцэтгэх удирдлагын тайлан орж ирэх ёстой” гэж ярьсан. Гүйцэтгэх удирдлагатай нь холбоотой биенээ матсан зэрэг асуудлууд Авлигатай тэмцэх газар зэрэг хуулийн байгууллагад байгаа. Тайланг сонсоё гэж ярьсан ч орж ирэхгүй, зөвлөлийн гишүүдийг л солиод байх юм. Хугацаа  нь дуусаад сольдог юм уу, нөхцөл байдлаас болоод сольдог юм уу. Зөвлөлд шинээр орж байгаа хоёр гишүүн МҮОНТ-д очоод эрс шинэчлэл хийх хэрэгтэй. Хайран татварын мөнгө урсч байна.

С.Амарсайхан сайд аа, МҮОНТ-ийн төрөөс авсан санхүүжилтийг нь тайлагнахгүй юм уу. Жилд төсвөөс хэдэн төгрөг авдаг юм, хэдийг зарцуулдаг юм,  аудитынх нь дүгнэлт ямар байдаг юм. Цаашид яах чиглэл өгсөн байдаг юм.

Монгол Улс маш олон телевизтэй болсон. Бусад хувийн телевизийн хөгжөөнт нэвтрүүлэг, гадаад орнуудын контентийг худалдаж аваад хийж байгаа нэвтрүүлэг  нь үзүүштэй харууштай байдаг.

Хуучин бид “Цагийн хүрд”-ийг үзэх юмсан, хөгжөөнт болон бусад олон гоё нэвртүүлгийг нь үзье гэдэг хүлээлттэй, сэтгэлд хоногшсон нэвтрүүлэгтэй байсан. Одоо бол бүгд байхгүй, нураад дууссан. Монголын ард түмний хөрөнгийн үрэн таран хийж, энэ хэдэн арилжааны телевизтэй өрсөлдөх хэрэг байна уу.

МҮОНТ үүргээ гүйцэтгэж чадахгүй бол татан буугдаж, намынхаа хажууд очвол яасан юм бэ” гэв.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2023-05-05 66.181.190.65

Батсуурь гишүүн үнэнийг хэллээ. Энэ ТВ асар том бүтэцтэй , болоогүй ээ маш хааллттай хэдхэн танилаа л гаргадаг газар татан буулгавал ГОЁ л байна.

Avatar

их зөв хэлжээ 2023-05-05 122.201.31.112

ёстой үнэн хэлж

Avatar

Нэргүй 2023-05-05 70.189.191.59

Гадаадад амьдардаг болохоор "Цагийн хүрд"-ийг хааяа үздэг.Ихэнх хэсэгтээ нэг зангиатай дарга,эсвэл нэг будмал хүүхэн яриад таардаг.Дүрсжүүлнэ,орон нутгийн амьдрал харуулна гэж байдаггүй юм байна билээ,

Avatar

Бат 2023-05-05 192.82.83.190

маш муу ажилладаг шүү, мэдээ нь цаг үеэ сээ хоцорсон, спортын мэдээ нь маш ядуу Монголд огт хөгжөөгүй талбайн теннисний тухай л гараад байдаг

Avatar

Зочин 2023-05-05 103.229.120.186

үнэн хэлжээ, МҮОНТ-г үздэг амьтан гэж одоо байхгүй байх аа

Avatar

Зочин 2023-05-05 139.5.217.158

юу ч гарахаа больсон тв. радио нь бүр байгаад л байгаа юм уу? ажиллаж байгаа муу? захирал нь нэг хөдөөний пиязду

Avatar

Bundhorol 2023-05-05 139.5.217.158

MNB iin baij baigaa tsarai ni gej zahiraltaigaa taarsan tsarai aldsan gazar bolson. Garch baigaa kino, uzuuleh gants ni nevtruuleggvi, heleltsuuleggvi jonkuursan l um bgaashdee. 1 r suvag deer yadaj bhad garahiig n yaana

Avatar

Нэргүй 2023-05-05 43.242.242.59

АН төрийн эрх барьж байхад МҮОНТ танай засгийн газар, төрийн бодлогыг иргэдэд түгээдэг байсан. Тэр үед МАН-аас ийм тэнэг зүйл огт ярьж байгаагүй. Ямар төр байна түүнд л төрийн албад үйлчилдэг олон улсын жишигтэй шүү дээ. Дандаа улс төржиж байдгаа АН-ынхан болимоор юм. Ичих булчирхай байна уу. Дандаа бусдыг буруутгаж өөрсдийгөө зөвтгөж байдаг. Сая АН 2 хуваагдаад байхдаа МАН-ынхан биднийг 2 хуваагаад байна гэж тэнэг зүйл ярьжбайсан. Бусдын үгээр хуваагдаж байвал хохь нь болдог

Avatar

Нэргүй 2023-05-05 202.21.111.98

үнэхээр үнэн. МҮОНТ-ийн мэдээ нь ч бусад арилжааны ТВ-ийн мэдээнээс ялгагдаж зүйлгүй, бүр дор. Нэвтрүүлгийг яриад ч хэрэггүй

Avatar

ЗОЧИН 2023-05-05 202.21.126.30

МҮОНРТ НЭГ ҮЕЭ БОДВОЛ ХАРИН Ч ЭРХ ББАРИГЧДЫГ ХЭТ МАГТАН ДУУЛАХААС ЗАЙЛСХИЙЖ ҮНДЭСНИЙ ӨВ СОЁЛ, ХҮҮХЭД ЗАЛУУСТ ЗОРИУЛСАН ГЭЭД ОЛОН ТАЛТАЙ БОЛСОН. УЛС ОРНЫ НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСАГ, УЛС ТӨРИЙН МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙГ ЯВУУЛАХГҮЙ ЯАХ ЮМ. ЭНЭ ТАЛААР БУСАД БУСАД ТВ-ЭЭС ИЛҮҮ ЭРХ ЭДЭЛЖ БАЙАА ЮМ БАЙХГҮЙ. ХУЛГАЙЧ НАР Л ҮНДЭСНИЙ ГЭХ ҮНЭНИЙГ ХЭЛДЭГ ЮМНААС АЙЖ БАЙГААГИЙН ЖИШЭЭ НЬ НҮҮРСНИЙ ОРД ХУЛГАЙЛСАН ЭНЭ НӨХӨР МЭТ

Avatar

Нэргүй 2023-05-05 122.201.24.4

Манкурт боол

Avatar

eniig uzdeg hun bhgui shal demii mungunii garz 2023-05-05 202.21.116.98

zuw shu demjij bn

Avatar

Зочин 2023-05-05 202.70.37.178

Үндэсний гэх тодотголтой бүх зүйлээ устгах нь хэнд ашигтай вэ?Олон нитийн ТВ-ээс бусад бүх телевизүүд хэн нэгэн улс төрчийн юмуу бизнес бүлэглэлийн л өмч биз дээ. Эгзэгтэй цаг үед олон нийтийн тархийг угаах л ганц зорилготой ,Ялангуяа сонгуулийн үед… тэгээд л үндэсний ганц телевизээ устгаж авах гээд сонгуулиас сонгуулийн хооронд байнга дайрах юм. Гадны хэвлэл мэдээллийн байгууллагууд "үндэсний" тодотголтой хэн нэгнээс, хараат бус хэвлэл мэдээллийн байгууллагад л итгэж, иш татдаг юм ш дээ.

Avatar

Zochin 2023-05-05 66.181.181.33

Uneheer MYOH televiz uzeh um baihgui asar ih oron tootoi. Heden saihan kino hiiisen. Ehnii heden kino bas sain hiigdsen.. Suuliin ih hetsuu uzehed uitgartai. Er ni arijaanii televizees yalgarahgui shuu. Humuus iim um uzuuleed tsalin avaad suuh um. Jujig ni sain nairuulgatai, jujigchid ni sain togloson bdag. Bi uzegchiin huvid uneniig helj bnaa.

Avatar

С 2023-05-05 103.140.10.162

Өрөөсгөл ойлголт байна. Намаас харин ангид баймаар байх юм. Ард иргэдээ соён гэгээрүүлэх ажил маш их байна даа. Үндэсний ганцхан телевиз минь………………….

Avatar

Нэргүй 2023-05-05 103.68.107.106

МАН ХМА болно биз. ажилтных нь 90%-г нь хална.

Avatar

Нэргүй 2023-05-05 122.201.19.2

МҮОНТ Олон нийтийн радио телевизийн тухай хууль гээд байнга улиг болтлоо унших юм, хэнд хэрэгтэй юм, тэрний оронд нийгмийг гэгээрүүлэх, соёлжуулах ганц контент цацаж байвал хэрэгтэй.

Avatar

Зочин 2023-05-05 139.5.219.247

МҮОНТ-д үзэх нэвтрүүлэг байхгүй болсон. Цагийн хүрд хүртэл ЗГ-н заавраар мэдээ цацах юм. Батсуурь гишүүнийг бүрэн дүүрэн дэмжиж байна. Eр нь энэ МАН үнэхээр хөнцөрч дуусжээ

Avatar

Нэргүй 2023-05-05 192.82.74.107

ОНЗ -ийн гишүүн гэдэг чинь нөгөө ТУЗ чинь ШҮҮ дээ. МАН ёстой татварын мөнгийг хайр найргүй хаах юмаа

Avatar

Нэргүй 2023-05-05 103.26.193.248

Сар бүр хураамж авдаг МҮОНТ МАН -д өгөхийг дэмжиж байна. Дургүй хүргэсэн байгуулга

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж