Т.Очирхүү: Хууль зүйн үндэсний хүрээлэн Улсын Их Хурлын дэргэд ирснээр парламентын засаглалыг сайжруулахад чухал ач холбогдолтой

Т.Очирхүү: Хууль зүйн үндэсний хүрээлэн Улсын Их Хурлын дэргэд ирснээр парламентын засаглалыг сайжруулахад чухал ач холбогдолтой

Т.Очирхүү: Хууль зүйн үндэсний хүрээлэн Улсын Их Хурлын дэргэд ирснээр парламентын засаглалыг сайжруулахад чухал ач холбогдолтой

Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж Хууль зүйн үндэсний хүрээлэнг Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнтэй нэгтгэх болсонд тодорхой түвшинд саналын зөрүүтэй байдал үүсээд байна. Энэ асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн асан Т.Очирхүү өөрийн байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр, “Хууль тогтоомжийн тухай хуулийн өөрчлөлтөөр парламентаар батлагдах хууль, шийдвэр, тогтоолуудын шинжлэх ухааны үндэслэлийг сайжруулах шаардлагатай байгаа юм.  30 жилийн өмнөхтэй харьцуулахад нийгэм, ард иргэд их шинжлэх ухаанч болсон байна. Цаашдаа парламент, хуулийн салбарын ажил бүхэлдээ өргөн хүрээнд шинжлэх ухаанч болох нь. Иймд Хууль зүйн үндэсний хүрээлэнг Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын  хүрээлэнтэй нэгтгэх нь зөв.  Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу Хууль зүйн үндэсний хүрээлэн нэг чухал ажил хийж байгаа нь хуулийн төсөлд үнэлгээ өгч буй явдал. Батлагдсан хуульд ч үнэлгээ өгөх ёстой. Гэхдээ энэ нь хэн нэгэн хүн хууль уншаад үнэлгээ өгдөг асуудал биш. Энэ нь шинжлэх ухаанчаар ханддаг ажил байгаа юм. Тэгэхээр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хийдэг гол ажлын нэг учраас ажил төрлийн хувьд уялдаатай болно.

Мөн  Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэн нь Засгийн газрын дэргэдэх байгууллагаас статус өндөр. Хүрээлэнгүүдийг нэгтгэснээр  Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн статус ч дээшилнэ. Тэнд ажиллаж байгаа хүмүүсийн шинжлэх ухааны өргөн хүрээний мэдлэг, туршлага нь  парламентад хэрэгтэй. Бид хуулийн дор амьдарна. Улсын Их Хурал хууль баталдаг тул парламентын засаглалыг сайжруулах Улсын Их Хурлын ажлыг илүү чанартай болгоход онц чухал ач холбогдолтой” гэсэн юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-05-04 43.242.243.237

Санхүүгийн боломжгүй хүмүүст хууль эрх зүйн үнэгүй зөвлөгөө өгдөг, хуулийн мэдлэг олгох чиглэлийн ажлаа үргэлжлүүлж явуулж байвал ч болно байх оо

Avatar

зочин 2023-05-04 192.82.80.173

зөв шүү! жишээ л гэхэд "Хялбаршуулсан" хэлбэрээр асуал шийгдэхийн онолын үндэслэл, хэргцээ, шаардлага үр дүн, үргэлжилэл гээд…олон зүйлд судалгаа шаардлагтай шүү дээ..КУБ ЯЗГУУР гарагачихаарай гэхийн оронд л судалгааны институтын дүгнэлтээр.г.м байсан зүгээр шүү дээ..

Avatar

Нэргүй 2023-05-04 103.9.90.100

ёстой мэдэхгүй л байна. Ямартайч ухралт гэж харж байна. Хууль зүйн үндэсний хүрээлэн олигтойхон ажилласан бол өнөөдөр ийм шийдвэр гаргахгүй л байсан байх. Хууль зүйн үндэсний хүрээлэн өөрсөддөө дүгнэлт хийх хэрэгтэй.

Avatar

зочин 2023-05-04 192.82.86.13

ИЖИЛ ЧИГ ҮҮРЭГТЭЙ СУДАЛГААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫГ НЭГЭТГЭХ НЬ ЗӨВӨӨ.
ЗӨВХӨН ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН ГЭЛТГҮЙ АРМАГ ТАРМАГ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА
СУДАЛГААНЫ БУСАД БАЙГУУЛЛАГУУДЫГ Ч ГЭСЭН НЭГЭТГЭХ ЗАМААР ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ХӨЛСӨӨ ЦУВУУЛЖ
ОЛДОГ МӨНГИЙГ ХЭМНЭХ ХЭРЭГТЭЙ.

Avatar

Нэргүй 2023-05-04 103.26.193.109

Хуульчид нь зөвхөн парламентдаа үйлчлэх болох уу. ийм хулгайнууд байгаа цагт монгол өөдлөхгүй.

Avatar

Нэргүй 2023-05-04 66.181.179.228

Энэ хүн Очирхүү ингэж саймширч ярихаар л хулгай байдаг даа цаана …. нь…бас л чимээгүй ярьсан хулгайчдаа….

Avatar

Нэргүй 2023-05-04 192.82.84.45

Ene hugshin kommunist huuchin kommunizmaaraa setgej bn,ene hureeleng ih hurliin derged iruulj bolohgui uchir ni uls turchid uursdiin husleer huuli zahialj hiilgej hyanuulaad,nuguu humuusee daramtlaad buun lai bolno tuunii orond haraat bus bailgaad,alivaa huuliig bolovsruulahdaa zaaval tuugeer orj sanal avdag bolgoj huulindaa uurchlult oruulah ni zuid niitsne

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж