Т.Очирхүү: Хууль зүйн үндэсний хүрээлэн Улсын Их Хурлын дэргэд ирснээр парламентын засаглалыг сайжруулахад чухал ач холбогдолтой

Хуучирсан мэдээ: 2023.05.04-нд нийтлэгдсэн

Т.Очирхүү: Хууль зүйн үндэсний хүрээлэн Улсын Их Хурлын дэргэд ирснээр парламентын засаглалыг сайжруулахад чухал ач холбогдолтой

Т.Очирхүү: Хууль зүйн үндэсний хүрээлэн Улсын Их Хурлын дэргэд ирснээр парламентын засаглалыг сайжруулахад чухал ач холбогдолтой

Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж Хууль зүйн үндэсний хүрээлэнг Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнтэй нэгтгэх болсонд тодорхой түвшинд саналын зөрүүтэй байдал үүсээд байна. Энэ асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн асан Т.Очирхүү өөрийн байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр, “Хууль тогтоомжийн тухай хуулийн өөрчлөлтөөр парламентаар батлагдах хууль, шийдвэр, тогтоолуудын шинжлэх ухааны үндэслэлийг сайжруулах шаардлагатай байгаа юм.  30 жилийн өмнөхтэй харьцуулахад нийгэм, ард иргэд их шинжлэх ухаанч болсон байна. Цаашдаа парламент, хуулийн салбарын ажил бүхэлдээ өргөн хүрээнд шинжлэх ухаанч болох нь. Иймд Хууль зүйн үндэсний хүрээлэнг Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын  хүрээлэнтэй нэгтгэх нь зөв.  Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу Хууль зүйн үндэсний хүрээлэн нэг чухал ажил хийж байгаа нь хуулийн төсөлд үнэлгээ өгч буй явдал. Батлагдсан хуульд ч үнэлгээ өгөх ёстой. Гэхдээ энэ нь хэн нэгэн хүн хууль уншаад үнэлгээ өгдөг асуудал биш. Энэ нь шинжлэх ухаанчаар ханддаг ажил байгаа юм. Тэгэхээр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хийдэг гол ажлын нэг учраас ажил төрлийн хувьд уялдаатай болно.

Мөн  Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэн нь Засгийн газрын дэргэдэх байгууллагаас статус өндөр. Хүрээлэнгүүдийг нэгтгэснээр  Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн статус ч дээшилнэ. Тэнд ажиллаж байгаа хүмүүсийн шинжлэх ухааны өргөн хүрээний мэдлэг, туршлага нь  парламентад хэрэгтэй. Бид хуулийн дор амьдарна. Улсын Их Хурал хууль баталдаг тул парламентын засаглалыг сайжруулах Улсын Их Хурлын ажлыг илүү чанартай болгоход онц чухал ач холбогдолтой” гэсэн юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж