2,896,722 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2023.05.04-нд нийтлэгдсэн

2,896,722 ширхэг хувьцаа арилжжээ

2023 оны 5 дугаар сарын 04-ний өдөр энгийн арилжаагаар 51 хувьцаат компанийн 2,465,388,125 төгрөгийн үнийн дүн бүхий 2,896,722 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 18 компанийн хувьцааны ханш өсч, 28 компанийн хувьцааны ханш буурсан бол компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Өндөрхаан ХК (ONH +14.96%), Монголын цахилгаан холбоо ХК (MCH +7.59%), Монгол савхи ХК (UYN+4.38%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Адуун чулуун ХК (ADL -14.54%), Мон Наб ХК (MNB -14.29%), Ногоон хөгжил үндэсний нэгдэл ХК (JLT -11.18%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар: 

-Хөрөнгө оруулалтын сангийн 12,174 ширхэг нэгж эрх 5,776,747 төгрөгөөр,

-Хөрөнгөөр баталгаажсан 6995 ширхэг үнэт цаас 698,105,160 төгрөгөөр,

-Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 30 ширхэг бонд 3,000,000 төгрөгөөр,

-"Хангад Эксплорэйшн" ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан сул коксжих нүүрсийг 850 юань буюу 5,464,371,200 төгрөгөөр,

-"Эрдэнэс Тавантолгой" ХК" ХХК-ийн 5 багц 32,000 тонн Дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрсийг 140.3 доллар буюу 15,585,781,088 төгрөгөөр тус тус арилжааллаа.

Энэ өдөр нийт 24,222,422,320 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOP-20 индекс -0.77% хувиар буурч, 38021.18 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 9,074,206,205,808 төгрөг боллоо.

Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Нүүрсний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж