"Бүтээлч үйлс" ХК өрхийн амжиргааны түвшинг сайжруулахад хувь нэмрээ оруулж байна

"Бүтээлч үйлс" ХК өрхийн амжиргааны түвшинг сайжруулахад хувь нэмрээ оруулж байна

"Бүтээлч үйлс" ХК өрхийн амжиргааны түвшинг сайжруулахад хувь нэмрээ оруулж байна

УИХ-ын Дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Г.Ганболд, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, МУ-ын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар нар үндэсний үйлдвэрлэгч "Бүтээлч Үйлс" ХК-д ажиллалаа.

Тус компани нь нийслэлийн зүүн бүсийн хамгийн том масс оёдлын үйлдвэр бөгөөд 1990 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Сурагчийн дүрэмт хувцас, бүх төрлийн ажлын хувцас үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Япон улсын тоног төхөөрөмжөөр бүрэн шинэчлэл хийж, өнөөдрийн байдлаар 7-9 нэр төрлийн 250 тоног төхөөрөмжтэй, жилдээ 120.000-150.000 хос сурагчийн дүрэмт хувцас, 80.000-150.000 хос ажлын хувцас үйлдвэрлэх хүчин чадалтай.

Тус үйлдвэр нь 120 гаруй үндсэн ажилтантай бөгөөд үүний 90 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Нийт эмэгтэй ажилчдын 40-50 хувийг өрх толгойлсон эмэгтэйчүүд эзэлдэг учир төрөөс хэрэгжүүлж буй ажлын байрыг нэмэгдүүлэх, ажилтай орлоготой монгол хүн бий болгох, хүн амын өрхийн амжиргааны түвшинг сайжруулахад хувь нэмрээ оруулж байна. Мөн үндсэн үйлдвэрлэл, нийлүүлэлтээс гадна Оюу толгойн бүтээн байгуулалтын хувцсыг ханган ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж