Л.Оюун-Эрдэнэ: Нийгмийн манлайлал энэ танхимаас эхлэх учиртай

Л.Оюун-Эрдэнэ: Нийгмийн манлайлал энэ танхимаас эхлэх учиртай

Л.Оюун-Эрдэнэ: Нийгмийн манлайлал энэ танхимаас эхлэх учиртай

Засгийн газраас Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн барьсан. Энэ хуулийн төслийг зорилго, зорилтын талаар УИХ-ын чуулганд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ. Түүний хэлсэн эшлэлүүдийг түүвэрлэн хүргэж байна.


-Авлига ардчилсан парламентын засаглалын аминд хүрэх аюултай.

-Ёс суртахуун, сахилга хариуцлага, ардчилсан эрхзүйт нийгмийн манлайлал энэ танхимаас эхлэх учиртай.

-Олон жил салаалж ургасан, суурь нь газрын хөрснөө бэхжиж томорсон, системийн авлигын аварга том царс мод нүд ирмэх зуур нурчихгүй нь ойлгомжтой.

-Худал мэдээллээр олон нийтийг төөрөгдүүлэхээс эхлээд хууль шүүхийн байгууллагад шигтгэсэн хувалзуудаараа хугацаа хожих, зэргээр авлигын эсрэг тэмцлийг саармагжуулахын тулд эцсийн мэхээ хэрэглэх байх.

-Мэдээлэл ил тод, нээлттэй болж, иргэд мэдээлэлжин хэрсүүжих тусам авлигын систем задран унасаар байх болно.

-Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталснаар  Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн Засаг дарга болон түүний эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд, хамаарал бүхий этгээдүүд нь төрөөс болон төрийн өмчит компани, төртэй хамтран хэрэгжүүлж буй олон улсын байгууллагуудын төсөл хөтөлбөрөөс санхүүжих бүх төрлийн худалдан авалтад оролцох, аливаа хөнгөлөлттэй зээл тусламж, тэтгэлэг, батлан даалтад хамрагдахыг тус албан тушаалыг эрхэлж буй хугацаанд нь хориглоно.

-УИХ-д суудал бүхий намын дарга нар, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын дээд шүүхийн шүүгч, Улсын Ерөнхий прокурор болон Төрийн албаны зөвлөл, Монголбанк, Сонгуулийн Ерөнхий хороо, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын Ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газар, Гаалийн Ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газар, Үндэсний геологийн алба, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар зэрэг Улсын Их Хурал болон Засгийн газарт ажлаа тайлагнадаг байгууллагуудын дарга, орлогч нар, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд мөн адил хамаарах болно.

-Энэхүү хууль батлагдсанаар улс төр, бизнесийн хэт хамаарал зааглагдаж, төр нь төр шиг, бизнес нь бизнес шиг байх эхлэл тавигдана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Лавлаа 2023-05-04 202.126.89.132

Эхлэл байна аа Мэдээж өргөс авахтай адилгүй Ярвигтай сүлжээ бий болсон байх Бас “баруунтан” “зүүнтэн” гэдэг шиг савалгаа үүсгэлгүйгээр УРАГШЛУУЛААД л байвал эрхээ биш засал авах байлгүй

Avatar

Зочин 2023-05-04 139.5.219.9

Худлаа ярихаас хэтрэхгүй амьдралд хэрэгжүүлчихсэн ярьсан юмнаас чинь алга

Avatar

Зочин 2023-05-04 103.212.117.85

Чамайг илрүүлсэн нь ажил бишүү ?!

Avatar

Зочин 2023-05-04 64.119.22.248

Oюун эрдэнэ сайн бна. Улс эх орон ард түмнийхээ төлөө ингэж л ажиллах ёстой. Дахиад 4 жил ерөнхий сайд хийнэ шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж