Ж.Бямбадорж: Улсын Их Хурлын дэргэд хүрээлэнг авчирснаар олон давуу тал үүснэ

Ж.Бямбадорж: Улсын Их Хурлын дэргэд хүрээлэнг авчирснаар олон давуу тал үүснэ

Ж.Бямбадорж: Улсын Их Хурлын дэргэд хүрээлэнг авчирснаар олон давуу тал үүснэ

Монгол Улсын Их Хурал чинь хууль баталдаг, төрийн гадаад, дотоод бодлогын үндсийг тодорхойлдог газар шүү дээ. Тэгвэл бүх талын мэдээлэлтэй байж байж энэ шийдвэрүүдийг гаргаж чадвал тэр шийдвэр амьдралд зөв хэрэгжинэ. Ингэхийн тулд яах ёстой вэ гэвэл тэр хүрээлэнг одоо дэргэд нь байгуулсан явдал бол хэд хэдэн ач холбогдолтой гэж үзэж байна.

Энэ шийдвэр гаргахад онол практикийн дүгнэлтийг одоо гаргуулдаг баймаар байна. УИХ-ын гишүүд чинь бурхан биш шүү дээ. Бүх юмыг мэдэхгүй шүү дээ. Тийм учраас бүх талын мэдээллээр хангасан тохиолдолд өнөөдрийнх шиг ингээд одоо зарчмын санал ч гэдэг юм уу өөр санал ч гэдэг юм уу ингээд л хоорондоо нөгөөхийнхөө үндсийг мэдэхгүй маргалдах явдал одоо байгаад л байдаг.

Урьд нь ч байсан одоо ч бүүр их байж байх шиг байна. Нэгдүгээрт үүнийг арилгах, хоёрдугаарт хууль өөрөө хоорондоо зөрчилдөж байна. Үүнийг нэгтгэх цаг болсон. За энийг мөн олон жил ярьж байна. Энд одоо их ач холбогдолтой гэж үзэж байгаа. Гуравдугаарт Монгол Улс Олон улсын маш олон гэрээнд нэгдэн орж байгаа. Орчуулгын болоод агуулгын зөрчил хуулиудтай нийцдэггүй.

Энэнээс болоод шүүх олон улсын гэрээний заалтыг хэрэгжүүлж чадахгүй байгаа гэх мэтчилэн энийг цэгцлэхэд болбол үнэхээр ач холбогдолтой гэж үзэж байна. Бид ямар нэгэн тийм нэг субъектив хүчин зүйлд биш зайлшгүй объектив тулсан юмтай л харьцаж асуудлаа шийдэж баймаар байна. Би энд болбол их бахархалтай байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-05 66.181.161.17

Гөлөг юү гээд хуцаад эхлэв?

Avatar

Нэргүй 2023-05-05 192.82.66.229

заваан юмаа л нэмэх гэж байгаа биз

Avatar

Зочин 2023-05-05 112.187.58.122

эд нарт тэтгэвэрт гарна гэсэн ойлголт байдаггүй юмуу мөнхөд оршин тогтнох хүсэлтэй байх юмаа

Avatar

зочин 2023-05-05 66.181.188.192

Давхардсан чиг үүрэгтэй албан тушаал, байгууллагуудыг нэгэтгэх нь татвар төлөгчдийн нуруунаас ачааг хөнгөлнө
гэсэн үг. Хуульчид юү гэж гоншигноод байгаа юм.

Avatar

ХУУЛЬЧ 2023-05-05 202.21.126.30

ПАРЛАМЕНТИЙН ДЭРГЭД АВЧРААД ХҮРЭЭЛЭН ШИГ ХҮРЭЭЛЭН БОЛГОЖ БЭХЖҮҮЛБЭЛ ҮНЭХЭЭР ХЭРЭГТЭЙ.ОДОО БОЛ ХҮРЭЭЛЭН НЭРТЭЙ ЧАДАВХИ СУЛТАЙ, ХААЯА ХААЯА ХУУЛЬЧДЫН ТАНХИМ ГЭХ ЗААЛАНД НЬ ЯРИЛЦЛАГА, СУРГАЛТ БОЛСОН ИЙМ Л БАЙШИН ШДЭЭ. ХАРИН ХУУЛЬЧИДТАЙ ХУУЛЬЧДЫН ХОЛБООТОЙ ЯМАР ХАМААРАЛТАЙ БАЙХ ТАЛ ДЭЭР ХУУЛЬЧИД ЭМЗЭГЛЭЭД ӨӨРИЙНХ НЬ ЮМЫГ БУЛААГААД АВЧ БАЙГАА ЮМ ШИГ АКЦИ ГАРГААД БАЙНА.

Avatar

Нэргүй 2023-05-05 192.82.88.118

ард олноо "гөлөг" гэж доромжлоод ХЭҮКий даргаас хөөгдсөн товарищ одоо мартсан гэж бодоод аягүй бол жагсаалтаар ИХд орох гэж санаархаад олны анхааралд өртөх гээд ярилцлага өгөөд эхэлжээ дээ янз нь???

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж